x

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний хоёр өдөр, нэг хоногийн айлчлал

Наадмын өмнө манай улсад хийсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалыг манайхан багагүй түгшүүртэй хүлээж авсан билээ. Ялангуяа түүний өмнөх удаагийн  айлчлалын үеэр хэлсэн “Найрсаг харилцаатай Монгол Улсын дотоод хэрэгт гаднын нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэдэг үг (мэдээж хэрэг түүний энэ үгэнд Хятадын Засгийн газрын оролцоо байгаагүй) энэ удаагийн айлчлалын өмнө нийгмийн сүлжээгээр цацагдсан нь олон монгол хүний зүрхэнд шар ус хуруулаад байв. Тэр тусмаа ОХУ-ын хөрш Украинд хийж буй түрэмгий дайн нөхцөл байдал уур амьсгалыг улам хүндрүүлсэн нь ойлгомжтой.

Харин хоёрхон хоногийн дараа /энэ сарын 7, 8-ны өдрүүдэд/ болох Хятадын  Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаас манай улс харьцангуй эерэг хүлээлттэй байгааг хэвлэл мэдээллүүд онцолж байна. Хэдийгээр Хятад улс дотооддоо улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа ч Хятад бол Орос биш, Тайвань ч Украин биш нь ойлгомжтой. Оросын төрийн тэргүүний газар нутгаа тэлэх гэсэн түрэмгий дайн болон Хятадын Засгийн газрын явуулж буй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах бодлогын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий.

Тиймээс Монгол Улс гадаад бодлогодоо “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч, баримталж ирсэн. Хөрш орныхоо дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн үг.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний Монголд хийх айлчлалын тухайд манай хэвлэл, мэдээллийнхний зүгээс эдийн засгийн үр өгөөж талаас нь түлхүү харж байх шиг байна. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-од эдийн засгийн үр нөлөөтэй дэмжлэг болно гэдгийг онцолж байгаа. Ерөнхий сайдын мэдээлснээр бол айлчлалын үеэр яригдах гол асуудлууд нь Эрдэнэбүрэнгйн УЦС болон Багануурын цахилгаан станцууд байх бололтой. Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг энэ намар эхлүүлж, таван жилийн дотор ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа. Төслийн нийт өртөг нь 271,48 сая доллар. Энэ төслийг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хорин жилийн дотор өртгөө бүрэн нөхөхөөр тооцоолсон байдаг. 

Дээр нь 2015 оноос хойш бүтэн долоон жил гацчихаад байгаа Багануурын цахилгаан станцын ажлыг эхлүүлчихвэл (барилга угсралтын ажил мөн дөрвөн жил үргэлжилнэ) манай улс дотооддоо эрчим хүчний хомсдлоос бүрэн гарна. Товчхондоо, ирэх 4-5 жилийн дотор манай улс эрчим хүчний хувьд хойд хөршөөсөө хараат байхаа болино гэсэн үг. Тэгэхээр энэ бол зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй улс төрийн хувьд чухал ач холбогдолтой айлчлал болох нь байна.

Мэдээж хэрэг үүний араас Хятад улс руу нийлүүлж байгаа нүүрсний экспортын асуудал яригдах байх. Экспортоо, экспортынхоо гарцыг нэмэгдүүлж байж бид эдийн засгаа өсгөх, зээлээ төлөх боломжтой болно. Тиймээс нүүрсний худалдан нийлүүлэлтээ нэмэгдүүлэх асуудлаар манай талаас эрчимтэй яриа хөөрөө өрнүүлэх болов уу хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа. Эцэст нь 2018 оноос хойш хийгдээгүй байгаа Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн ээлжит уулзалтын товыг ярилцах болов уу гэсэн хүлээлт байгаа.

Тиймээс Хятадын Гадаад хэргийн сайдын манай улсад хийж буй нэг хоног, хоёр өдрийн айлчлал Оросын төрийн айлчлалаас илүү бидэнд үр өгөөжөө өгнө гэж судлаачид, мэргэжилтнүүд дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал нарийн төвөгтэй болж байгаа явдал Хятад улсын гадаад бодлогод нөлөөлж, худалдаа, эдийн засгаа эрчимтэй сэргээх бодлого явуулж байгаа. Манай улсад хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний айлчлал ч бас ийм зорилготой.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ 7 хоногт Монгол Улсад 7 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 11 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 16 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 23 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 33 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 42 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 1 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 12 цаг 56 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 16 цаг 13 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 16 цаг 22 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 16 цаг 27 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 16 цаг 32 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 19 цаг 44 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 19 цаг 47 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 19 цаг 50 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 20 цаг 1 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 21 цаг 34 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 22 цаг 15 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 22 цаг 16 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 23 цаг 1 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о...
Top