x

О.ЧУЛУУНБИЛЭГ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай ярьж байгаа нь зөв

Улс төрд өрнөж буй үйл явдлуудын талаар судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-МАН дотроо нэлээд толхилцож байгаа гэлцэх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудал маргааны сэдэв болоод байна уу?

-Хүчтэй сөрөг хүчингүй үед эрх баригчид дотор сөрөг хүчин бий болдог. Ямар нэгэн байдлаар дотроо зөрчилтэй байх нь улс төрийн намын характер шүү дээ. МАН-д шинэ хуучин үеийн зөрчил л гүнзгий байгаа болов уу. Гэвч зөрчлөө сайн нууж чаддаг, далд хүчирхийлэлтэй нам даа.

-Намрын улс төр ямар байх бол. Судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байна вэ?

-Мэдээлэл бага, тодорхой юм харахгүй байна. Манай гадаад нөхцөл ийм хүнд үед бага л бужигнах хэрэгтэй. Шалгалтын урьд шөнө гэнэт нойргүй уншиж хонодог оюутан шиг намрын чуулган дээр хэсэг попроод хаячихалгүй ажилдаа хариуцлагатай парламент байгаасай. Монгол бол парламентын засаглалтай улс. Сонгогчид эцсийн хариуцлагыг парламентаас л шаардана. АН-ын Их хурал дахь бүлэг нэгдэж нийлж, бас хариуцлагатай байгаасай. Одоо бол хувь гишүүдийн лобби клуб шиг л ажиллаж байгаа. Парламент ажлаа хийж чадахгүй бол Сүхбаатарын талбай бужигнаад эхлэх нь тодорхой. Гадаадын тусгай албад ч үүнийг л хүсч хүлээж байгаа цаг.

-Эдийн засаг хүндэрч байна. Цаашид бүр ч хэцүүднэ гэх юм. Засгийн газар огцрох хэмжээнд хүрэх үү?

-Ковид, дайнаас болоод хүндрээгүй Засгийн газар байгаа юм уу, энэ дэлхий дээр. Засгийн газар огцорно гэдэг Ерөнхий сайд огцорно. Ерөнхий сайд огцрохын тулд дараагийн Ерөнхий сайд тодорсон байх учиртай. Одоо 80-аад оны Ерөнхий сайд ажиллаж байна. Шинэ Ерөнхий сайд 60,70 оноос тодрох боломжгүй гэсэн үг. Эрх баригч МАН-ын 80-аад оныхноос шинэ Ерөнхий сайд харж байна уу. Би бол харахгүй л байна. Харин зарим ажлаа мэддэггүй, хийдэггүй сайд нарыг бол солихгүй бол нийгмийн стрессийг дарах маш хүнд болно. Энэ бол миний хувийн бодол.

-Сөрөг хүчний хагаралтай байдал МАН-ын халаасны намуудад боломж олгож байна гэсэн шүүмж байгаа. Жишээлбэл, ХҮН барууны үзэлтэй боллоо гэж зарласан. Ингэж болдог юм уу?

-Тийм боломж эрх баригчдад олгож байгаа нь үнэн. Зүүнээс гэнэт баруун руу үсэрснийг бол ойлгоход бэрх. Ганцхан ойлгож байгаа зүйл нь улс төрийн зах зээл дээр барууны үзлийг тээгчдийг цуглуулж байдаг АН хүчгүй болсон юм чинь бид тэр зах зээлийг нь булаая гэсэн буруу стратеги л явж байна лээ. 2024 онд Эвслийн Засгийн газар байгуулагдвал одоо хүнд байгаа АН-аас илүү суудал аваад МАН-тай эвсчихье гэсэн давхар тооцоо байгаа л байх. Гэвч энэ бол буруу тооцоо. АН сонгуулийн өмнө нэгдэх, босох нь гарцаагүй. Сайн шинэ үеийн манлайлагчдаа гаргаж ирвэл ялах бүрэн боломж бий АН-д.

-Оросын танк, зэвсэг манай улсад хамтарсан сургууль хийхээр орж ирлээ. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Олон улсад бид яаж харагдаж байгаа вэ?

-Орос-Монгол хоёр улсын хооронд жил бүр хээрийн сургуулилт болдог. Энэ жил ч хуваарь хугацаандаа хийж байна гэсэн тайлбар Б.Батцэцэг сайд тавьж байв уу даа. Нийгмийн шүүмж нь Орос өөрөө булаан эзлэгч болчихсон үед энэ жил хийх хэрэг байсан юм уу гэсэн асуулт их яваад байна. Олон улсын ийм ньюанстай асуудлыг Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд хоёр дур мэдэж шийднэ гэж юу байхав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж шийдсэн л байгаа. Тэгэхээр Засгийн газар гэхээсээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс энэ сургуулилтыг яагаад өнөө жил хийлгэснийг асуух хэрэгтэй. Ядаж байхад Ховдод болох хээрийн сургуульд оролцох Оросын зэвсэг техник тугаа мандуулж нийслэл Улаанбаатар хотоос Монгол орныг хөндлөн туулж явсныг бүдүүлэг гэж хэлэхээс өөр аргагүй. Бусдын нутагт туг мандуулсан орос цэрэг нь Оросын эрх баригчдын Монголд гэхээсээ өөрийн дотооддоо үзэл сурталд ашиглах зорилгоор хийж буй үйлдэл юм. Биднийг бол юман чинээ тоохгүй байна шүү дээ.

-Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай улсын хувьд их хавчигдаж байна. Бид ямар бодлого баримтлах ёстой вэ?

Сүүлийн 300 жил л ийм байлаа. Гадаад дотоодын судлаачид ч “Монгол бол газарзүйн хоригдол улс” гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Ихэнх хүндрэл нь биднээс өөрөөс л болсон байдаг. Хамгийн түрүүний хийх ажил бол 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “Монгол Улс байнгын төвийг сахих тухай 375 дугаар тогтоол”-ыг эргэн сэргээх ёстой.

-Манай улс Хятадаас их хэмжээний зээл авах тухай мэдээлэл нийгмийг бухимдуулж байна. Энэ тухай юу хэлэх вэ?

-Сошиал мэдээлэлд итгэдэггүй. Хэрэв үнэн бол зээлийн дарамт манай үндэсний аюулгүй байдалд ямар ч танк, төмөр замын цариг, пуужин, цагаачдаас илүү аюул учруулна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 8 цаг 44 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 8 цаг 48 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 8 цаг 49 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 8 цаг 59 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 9 цаг 16 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 9 цаг 23 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 9 цаг 31 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 38 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 22 цаг 18 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 22 цаг 50 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 23 цаг 18 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 23 цаг 35 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top