x

БАРЫН ИДЭШТЭЙ МУУР буюу “76”, “99”-ийн ЯЛГАА

2004 онд бичсэндээ бага зэрэг засал хийн дахин толилуулъя.
Энэ маань 2004 онд хэвлүүлсэн энэ номд хэвлэгджээ.

Адгуусан амьтдыг махчин, өвсөн ба сүүн тэжээлтэн гэхчлэн ялгадаг. Энэ бол биологийн хувьд хэн бэ гэдгийг нь тодорхойлсон хэрэг. Муур бар хоёр эцсийн бүлэгтээ махчин амьтад, гэвч хүмүүнд гаршиж дассанаараа ялгаатай, мэдээж учруулах хөнөөл аюулын хувьд ялгаатай.

Харин улс төр дээр бар муур хоёроор жишээлэн сонин аргумент гаргаж болмоор санагдаад байна. “Бар улс” буюу Зүүн Азийн хөгжлийн загвар нь тусдаа ойлголт.“Барын үсрэлт” явж байснаа 1997 онд санхүүгийн хямралаар “Барын уналт” залгасан. Бас Оросыг хүрэн баавгайгаар төлөөлүүлэн зурсан бичсэн нь бий. “Муур улс” гэж хэн нэгэн хүн нэр томъёо сэдэж олоогүй ч жишээ нь Монгол шиг жижиг атлаа жижгээ үл мэдэгчдэд “муур улс” гэсэн нэр хайрлаж болохоор юм шиг.“Их санаатай золиг вэ?” гэж эгдүүцмээр том том унгас алдахыг нь хэлж байна. Гэхдээ энд Монголоо муулж буй биш, бид хичнээн их мэрийж чардайгаад, гэвч дэлхий я гбайгаагаар нь үнэлж дүгнэдэг. 

Харин гарчигт өгүүлсэн “БАРЫН ИДЭШТЭЙ МУУР” гэсэн санааг би Монголын дотоодын улс төр рүү татаж авчирч яримаар санагдлаа. УИХ-ын эрхэм гишүүдийн тоог нэмье гэдэг яриа энэ хавар үлэмж идэвхжсэн. 

Үнэндээ бол аль эртний яриа хүслэн юм. Мартагдсан саяхны түүх. 2004 оны цагаан сарын өмнөхөн улс төрийн имиж рэйтинг тогтоож “76”, “99”, “108” гэсэнгурван хүрээнд баахан улс төрчдийг “шилдэг” хэмээх тодотголтойгоор шалгаруулж, “108 шилдэг эмэгтэй” гэдгийг залгуулаад гаргаад ирсэн санагдана. Энэ 4 шалгаруулалтын цаад технологи, үнэлэмж, процедурыг би энд тайлах гэсэнгүй. Харин яг бодитойгоор зураг нь хэвлэгдчихсэн сонины нүүрээр жишээлэн нэр бүхий улс төрчдийг“Барын идэштэй бар”, “Барын идэштэй муур” гэж хоёр ангилмаар санагдаж билээ. Яалт ч үгүй “76”-д багтаагүй тэр үеийн МАХН-ын (одоогийн МАН) хэсэг улс төрчдийн гомдлыг барагдуулах гэж “99”-г гаргаад ирснээ, дахин гомдол барагдуулахаар “108”-ыг гаргаад ирж үү гэлтэй. Эхнээсээ л нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, эрх баригчдын (МАН) сэтгэлийг зассан, нэлээдгүй хүнийг гомдоосон ч гэмээр юм уу. Тэр үед лав гомдол тасрахгүй байсан. Тасрахгүй гомдлыг нэг далайлтаар барагдуулъя гэсэн шиг тэр үеийн МАХН-ыг зууны шилдэг улс төрийн байгууллага болгож ам таглав уу гэлтэй бууж байв.

Анхны “76” шалгаруулалт үнэнд илүү ойртсон, магадгүй УИХ-ын 2004 оны сонгуулийн дүнг бараг урьдчилаад гаргаад тавьчихсан юм болов уу гэмээр байсансан. Орос хэлний"Лидер" ба “Чиновник” гэдэг 2 үгний солиог лав энд гаргачихсан байж магадгүй. Миний хэвшүүлэх санаатай “Барын идэштэй бар” гэдэг томъёо бол нөгөөх “лидер” нь ухаантай, харин “муур” гэдэг нь чиновникбуюу түшмэл (зөөлнөөр хэлбэл захиргааны ажилтан гэх үү) ухаантай юм.Нөгөөх “76”-г тодруулахдаа эрх баригчдад тал засахыг чармайсан ч хаа очиж Монголын ардчилсан хүчнийхэн бараг тэр чигтээ “Барын идэштэй бар”-аар бүрдэж, харин МАХН-ынхан нь тэр чигтээ (Н.Багабанди, Н.Энхбаяраас бусад нь)чиновник буюу захиргааны шилдэг түшмэдээр дүүрч байв.

2000-2004 онд ажилласан УИХ-ын 76 гишүүнийг ажваас дээрхи “76” хэмээх шалгаруулалт нүднээ буух шиг санагддаг. Учир нь тэр 4 жилд УИХ-ын эрхэм 76-г ард түмэнд нь таниулсангүй, нэлээд залхуутай өнгөрсөн гэж олон нийт ярилцсан нь түгээмэл. Нэр ус, алдар хүндийг нь мэдэх бүү хэл зүс үл таних томоотой гүндүүгүй эрхмүүд бараг талаас илүү нь. Тэгэхдээ бүгд МАХН-аас 2000 онд сонгуулиар ардчиллынхны аманд хаяж өгсөн өгөөшнүүд гэж үзэхэд хилсдэхгүй байв.

1996-2000 оны УИХ бол идэвхи нь үе үе хэтрээд савлаад, савнаасаа халиад байсан бол 2000-2004 оных дүлий дүмбэ нь хэтрээд бөөн буурь заагчид сууж харагддагсан. УИХ-ын хавар намрын чуулганыг зөвхөн баяр ёслол төдий ойлгоод, ядаж хүүхнүүд нь“сүүлчийн хонхны” баярт очиж буй оюутан охид мэт нүдээ гартлаа гоёод л. Уг нь дэлхийн ардчилсан төртэй парламентад үг хэлээр үзэлцэх нь энүүхэнд, нударга зөрүүлэх, спикерийг бүчин авч дарамтлах, хурал хаях, ширээ сандлаа балбах хэмхчих гэхчлэн бүх адал явдал бүр хөгжингүй Япон, Солонгос, Тайваньд хүртэл гардагийг бид ТВ-ээс бишгүй харсан шүү дээ. Энэтхэгийн парламентад хууль хэлэлцэх гэж яаж тамаа цайдаг, спикер нь ямар их дарамт нээнтэгэнд байдгийг би Нью Делид ажиллаж байхдаа нэг бус удаа харсан.Хамгийн ойрхны жишээ, ОХУ-ын Төрийн Думыг бид бишгүй нэг харсан, Жириновскийн яаж төвчигнөхийг. 1996 оны манай парламент бол тэдний дэргэд юу ч биш, гэтэл 2000-2004 оны “72” гэж тойрогтоо очихлоор ХХ зууны социализмын үеийн улирч баларсан бүх гавьяаг духан дээрээ наах мөртөө танхимд орж ирээд суухдаа яг дунд сургуулийн тэргүүний пионерүүд шиг, ийм чигээрээ өвгөрч эмгэрээд “Нам Тандаа… Хэзээд бэлхэн…” хэмээн уянгалуулсаар пионер ёслогоогоор ёслох нь дутжээ.

Ийм уйтгартай, ирээдүйдээ огтын үр нөлөөгүй парламентыгмонголчууд бид хичнээн удаа сонгох ёстой вэ?Эндээс таашаал авдаг хэдэн хүн, залхаж дайждаг хичнээн хүн байна вэ? “Таашаал” гэдгээр би өмнөх нийгэмд өсөж бойжсон, хүмүүжсэн, тэр нийгмээ ухарч мөрөөдөн санагалздаг бүх сонгогчдыг хэлж байгаа хэрэг. Ухаан нь УИХ-ын одоогийн нэгэн гишүүн эмэгтэй шиг багадаа пионерийн ахлах удирдагч, эсвэл таван онцын эзэн явсан, цангинсан хоолойгоор пионер сурагчдын илэрхийлэлтийг“Нам Тандаа…” хэмээн намдаа өргөдөг, ажлын гараа нь МХЗЭ-ээр заавал эхэлсэн байх тийм нэр дэвшигчийг нүдээ бүлтэртэл хайсаар яваа мянга түмэн сонгогчдыг энд хамаатуулж нэрлэхээр байсан даа. Чухам ийм л сонголтоор гарч ирэгсэдийг “Барын идэштэй буюу хэвтэштэй муур” гэчихвэл үнэнд ойртмоор. Харин ялагдал хүлээгээд ирэхийн цагт нөгөөх муур нь өс хонзон өвөрлөсөн “шархадсан чоно” болчихож бас болдгийн жишээ 1996-2000 онд зөндөө харагдсан.

Мөртөө Улсын Их Дэлгүүрээ захираад явж байх өндөр настанг 2000 онд УИХ-д оруулж ирснээрээ Монголын төр юу хожив, гялалзсан идэр залуу боловсролтой бизнесчийг ам дүүрэн хиймэл шүдтэй 60 гарсан тэтгэвэрийн эмээгээр сольсон УБ-ын төвийн 74 дүгээр тойргийнхон юу хожиж сэтгэлийн ямар таашаал авсныг гайхаад баршгүй. МАХН-аас 2000 оны УИХ дотор 60-70 настан лав 10-аас доошгүй байсан. Социализмын хадан цохио болж буй тэд түрүүчээсээ хэнхэг зөнөг нь залгаж байна. Өөрөөр хэлбэл аль хэдийнээ “Барын хэвтэштэй муур” болчихоод эх оронч царайлан (ард түмний төлөө хэмээн чалчихыг улс төрийн шинжлэх ухаанд популизм гэдэг) МАХН-ын нэрээр үнэгүй хоол зооглож буй. Эд бол XXI зууны соёлжиж европжсон Монголд, Монголын залуу хойч үеийнхэнд гологдох нь гарцаагүй.

Д.Баярхүү /2004.03.01/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 21 цаг 13 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 21 цаг 17 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 18 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 21 цаг 27 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 21 цаг 44 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 21 цаг 52 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 22 цаг 0 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 22 цаг 7 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Уржигдар 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Уржигдар 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Уржигдар 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Уржигдар 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Уржигдар 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Уржигдар 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Уржигдар 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Уржигдар 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Уржигдар 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top