x

Амьд явбал улсын наадам үзнэ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын гамшгаас болж хоёр жил наадмаа хийгээгүй монголчуудын хувьд энэ жил ихээ хөл хөөртэй наадахаар зэхэж байна. Эрх баригч МАН, Засгийн газрын зүгээс өнгөрсөн жил хийж чадаагүй улс хувьсгалын 100 жилийн ойг 101 жилийн ойтойгоо хамтатган тэмдэглэхээр болсон нь баяр наадмыг улам өргөн дэлгэр болгож байгаа. Тэгш ойтой баяр учраас улсын наадамд уламжлал ёсоор 1024 бөх зодоглож, шинэ аварга, арслангууд төрнө гэсэн хүлээлттэй.

Монгол түмний баяр наадмын хамгийн том цэнгүүн нь үндэсний бөхийн барилдаан, шинээр төрж буй аварга, арслангуудаа шинжин хэлэлцэх явдал юм шүү дээ. Үндэснийхээ хувцас, гоёлоо өмсөж, баяр хөөр болсон түмэн Төв цэнгэлдэхийг тойрон багширч, наадмын хуушууранд дугаарлах, асрын дороос хүчит бөхчүүдийнхээ уран, хурц барилдааныг дурандан уухай хадааж суух нь баяр наадмын хамгийн тод томруун дүр. Соёолонгийн тоосонд орох гэсэн морьтон түмэн машиндаа суугаад Хүй долоон худаг руу уралданхан давхилдаж, зам зуурын тоосонд даруулах ч бас монгол наадмын содон өнгө, нэг төрлийн хүндлэл юм даа.

Энэ бүхэн өмнөх хоёр жил үргэлжилсэн хөл хорио, иргэдээ бүх нийтээр нь /12-оос дээш насны/ хамруулж чадсан  вакцинжуулалтын нөр их ажлын үр дүн юм. Харьцуулахад манайхаас урьтаж хил, гаалиа нээсэн, хорио цээрийн дэглэмээ сулласан Азийн бусад улс орнууд энэ жил коронавирусын гуравдахь том давалгаанд өртөж, эдийн засгийн томоохон сүйтгэл амсаад байгаа. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсууд ердөө сарын өмнө хатуу хөл хорионоос гарч байх жишээтэй. Харин манай улсын хувьд өнгөрөгч намраас эхлэн хорио цээрийн дэглэмээ суллаж, сургууль соёлын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг шат дараатай нээж эхлүүлсний үр дүнд эдийн засаг аажмаар сэргэж, иргэдийн сэтгэл санаа ч гэсэн айдас, түгшүүрээс ангижирсан нэг жилийг бид ардаа орхиж байна.

Хэдийгээр цар тахлын аюул бүрмөсөн арилаагүй ч халдварын тархалт өдрөөс өдөрт хумигдаж, бид ч гэсэн өдөр тутмын амьдралын хэмнэлдээ шилжээд, нийслэл хот маань түгжирдгээрээ түгжирч, нийслэлчүүд маань бухимддагаараа бухимдаж, шүүж тунгааж, шүүмжлэн хэлэлцэх олон асуудалтай суугаа нь цар тахлын дараах бас нэг “амьсгаа авалт” юм даа. Амьд явбал улсын наадам үзнэ гэдэг.

Өнгөрсөн тавдугаар сард Хонконгод гарсан халдварын дэгдэлт, хатуу хөл хорионоос болж өдөрт хэдэн арван мянгаараа гадагшаа дүрвэж эхэлсэн, Шанхайд тогтоосон урт хугацааны хөл хорионы улмаас хүнсний гачигдалд орсон иргэд гудамжиндаа гарч жагссаад эмч, цагдаа нартайгаа тулсантай харьцуулахад монголчууд гадаадад гацсан иргэдээ бүгдийг нь эх орондоо аваад ирчихсэн, агаарын болон автозам, төмөр замын хилээ нээчихсэн, бүр аялан жуулчлагчдыг эх орондоо урин дуудсан төрхтэйгээр энэ жилийн наадмыг угтаж байна. Манайд ирдэг жуулчдын хамгийн их үзэх дуртай зүйл нь монгол наадам юм шүү дээ. Үзэх, үзүүлэх юмс маань харин улам л өргөн дэлгэр, үзэмж төгөлдөр байгаасай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 12 цаг 51 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 12 цаг 58 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 13 цаг 7 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 13 цаг 49 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 16 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 16 цаг 40 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 17 цаг 1 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 17 цаг 8 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 17 цаг 18 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 17 цаг 27 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 17 цаг 32 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 17 цаг 33 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top