x

Өнөөдөр тохиох гарагуудын давхцал зурхайн ордуудад хэрхэн нөлөөлөх вэ?

Зургаадугаар сарын 24-нөөс 25-ний өдөр лүү шилжих шөнө Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд нэг шугамд жагсах болно. “Эдгээр гарагууд нэг эгнээнд жагсахад маш их энерги нэг дор цугларах бөгөөд хүмүүс энэ үед хувь заяагаа өөрчлөх боломжтой” гэж зурхайч Тиана Атлас Instyle сэтгүүлд нийтэлжээ.

Энэхүү давхцалын нөлөөгөөр зургаадугаар сард өндөр идэвх үзүүлж буй хүн бүр ойрын ирээдүйд эерэг үр дүнд хүрнэ. Таны мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийж буй ямар ч жижиг алхмыг орчлон ертөнц дэмжих болно.

Юунаас зайлсхийх вэ?

Энэ үед хүнтэй ам мурийж, зөрчилдөхөөс зайлсхийх хэрэгтэй. Энергийн урсгал хурдсаж, хүмүүс уур уцаартай болох хандлагатай тул маргахаасаа өмнө дахин нэг тунгаан бодоорой. Эс бөгөөс нөхцөл байдал салалт, бүр цаашлаад зодооноор төгсөж болзошгүй.

Гарагуудын давхцал хүмүүсийн хувь заяанд эрс нөлөөлөх чадвартай. Гэнэтийн боломжууд гарч ирж, төсөөлөөгүй санал хүлээн авч, аль эсвэл шинэ хүмүүстэй танилцах зэрэг үйл явдлууд тохиох бөгөөд та хамгийн гол нь эдгээр өөрчлөлтүүдээс айж, эмээлгүй урагшилсаар байх хэрэгтэй. Үр дүнд нь таныг баяртай мэдээ угтах болно. Хэрэв энэ үед юу ч хийхгүй, ямар ч том зүйл рүү тэмүүлэхгүй, эсвэл амьдралд нь тохиож буй өөрчлөлтүүдийг үл ойшоох юм бол энэхүү давхцалын үр шимийг хүртэж чадахгүй гэж зурхайд заажээ.

Юу хийх хэрэгтэй вэ?

Зургаадугаар сарын 24-ний өдөр сэтгэл санаагаа тайван байлгаж, бясалгаж, аль эсвэл халуун шүршүүрт оронгоо бодлоо цэгцлээрэй. Хүслээ бодож, болж өгвөл цаасан дээр буулгах хэрэгтэй. Зүгээр ч нэг бичээд зогсохгүй зургаар дүрсэлж, эсвэл хүслийн самбар хийж болно. Хамгийн гол нь хүчилж биш, харин чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөх нь чухал.

Зурхайн ордуудад үзүүлэх нөлөө

Хонь

Хонины ордныхны санхүү, хувийн орлого нэмэгдэх болно. Хэрэв та хийдэг ажлаа дутуу үнэлүүлдэг гэж боддог бол өндөр цалинтай өөр ажлын байр луу CV-гээ явуулаарай. Сайн мэдээ дуулдах нь гарцаагүй.

Үхэр

Гарагуудын давхцал үхрийн ордныхны амьдралын бүхий л хэсэгт өөрчлөлт авчирна. Тиймээс тус ордныхон юун түрүүнд эрүүл мэнд, хувь хүний хөгжил, гадна төрхдөө анхаарал тавихыг зурхайчид зөвлөж байна. Ирээдүйд юу хийж бүтээхээ тодорхойлж, яг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжтой мөрөөдөлд хүргэх алхмуудаа дэвтэр дээрээ буулгаарай.

Ихэр

Орчлон ертөнц ихрийн ордныхон асуудлын гаргалгааг олохын тулд далд ухамсартаа анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Сэтгэл зүйч мэргэжилтэй болон сайн дурын ажил, буяны үйл эрхэлдэг ихрийн ордныхо хамгийн их азтай байна. Аз ивээл гэрээс хол, магадгүй гадаад оронд тохиох болно.

Мэлхий

Мэлхийн ордныхон ямар нэг нийгмийн бүлэг, нэгдлээс дэмжлэг хүсээрэй. Тухайлбал, өөртэйгөө салбар нэг, эсвэл үзэл бодол ижил хүмүүсийн хурал, цуглаанд оролцож болно. Ингэснээр та хүслээ биелүүлэхэд туслах үнэ цэнтэй хүмүүсээр танилын хүрээгээ тэлж чадна.

Арслан

Арслангуудын хамгийн өндөр босго тавьсан мөрөөдөл тун удахгүй биеллээ олох гэж байна. Шинэ ажил, хайр дурлал, гавьяа шагнал зэрэг юу ч байсан арслангийн ордныхон хүртэж чадна. Хамгийн гол нь битгий бууж өг. Хүсэлдээ хүрэх зам таны бодсоноос ч дардан байх болно.

Охин

Аль нэг чиглэлээр мэргэшсэн охины ордныхон мэдлэгээ бусадтай хуваалцаж, цаашлаад багшлах талаар бодоод үзээрэй. Аливаа арга хэмжээн дээр биечлэн, эсвэл онлайнаар илтгэл тавьж, мэдлэгээ харуулах нь танд өндөр сэтгэл ханамж авчирч, бусдад хүлээн зөвшөөрөгдөхөд тусална. Шүүх хуралтай холбоотой асуудлууд дуусгавар болно.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхонд маш их хэмжээний мөнгөн урсгал орж ирэх болно. Хэрэв та ямар нэг том төсөл, бизнес эхлүүлэх хүсэлтэй бол зургаадугаар сар бол хөрөнгө оруулалт хүсэж эхлэх хамгийн тохиромжтой үе билээ.

Хилэнц

Хилэнцийнхний амьдрал үхрийн ордныхны адил тэр чигтээ хувьсан өөрчлөгдөх болно. Таны хүрээлэл, үйлчлүүлэгчид болон хувийн амьдралд хамгийн том хувьсал ирнэ. Хэрэв та ганц бие бол шинэ учралдаа бэлдээрэй.

Нум

Хэрэв сүүлийн үед бүх зүйл нэг байрнаасаа хөдлөхгүй юм шиг байгаа бол гарагуудын давхцалын нөлөөгөөр нумын ордныхон эрч хүчээр цэнэглэгдэж, санаанд оромгүй өөрчлөлтүүд тохионо. Та тэс өөр ажилд орж, шинэ спортод хүчээ сорьж болзошгүй.

Матар

Орчлон ертөнц матрын ордныхонд хайр дурлал бэлэглэж, тэдний нухацтай төрхөд инээмсэглэл тодруулах болно. Хүүхэдтэй болох төлөвлөгөө амжилттай биеллээ олно. Мөн бизнес эрхлэгчдийг амжилт, ололт хүлээж байна.

Хумх

Энэ үеэр хумхын ордныхонд гэр бүл, ураг садны тусламж юу юунаас илүү хэрэгтэй бөгөөд тэдний дэмжлэгтэйгээр санасан хүслээ биелүүлж чадна. Үл хөдлөх хөрөнгө амжилттай борлуулж, эсвэл худалдан авна.

Загас

Загасны ордныхон аялал болон томилолтоор явахдаа аз, ивээлээр дүүрэн байна. Нэг байрандаа удаан суулгүй, залхууралгүй сонирхолтой гэж бодсон хүмүүстэйгээ танилцаарай. Тухайн үед үүсгэсэн холбоо ирээдүйд танд гар сунган туслах хүн байж болзошгүй.

Эх сурвалж: buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 5 цаг 16 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 7 цаг 5 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 9 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 10 цаг 27 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 9 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 11 цаг 16 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цаг 43 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 12 цаг 22 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top