x

УИХ-ын ээлжит бус сонгууль явуулбал жагсаалтаар сонгогдох магадлалтай эрхмүүд

УИХ-ын ээлжит бус чуулган зарлан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр намууд ханцуйдаа тохиролцоод тарцгааж байна. Гэтэл Үндсэн хуулийн юуг өөрчлөх гээд байгаа талаар санаачилсан МАН-ын бүлгийн гишүүд, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан болон түүнийг нь барьж яваа Т.Доржханд гишүүний ярианаас өөр тоймтой юм алга. Тоймтой зүйл алга гэхийн учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл ч үгүй байгаа явдал юм. Төсөл ч үгүй байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлнэ гэж улайраад байгаагийн учрыг ойлгоход хэцүү. Юу өөрчлөх гэж байгааг нь мэдэхгүй ард түмэн дэмжлээ гээд Үндсэн хуульд халдах гэж байгаа бол үүнийг “шинэ цагийн фашизм тогтоох гэсэн оролдлого” гэж ШЕЗ-ийн дарга асан эрдэмтэн, профессор Н.Лүндэндорж Парламент сувгаар оролцсон ярилцлагадаа дурдана билээ.

Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа Үндсэн хуулийн судлаачид өнөөг хүртэл үгүй. Харин эрх баригч нам болон дахин сонгогдохгүйгээ мэдсэн цөөн хүний төрийн эрх мэдэлд л үлдэх гэсэн башир арга гэж үзэх хардлага олон нийтийн сүлжээнд газар аваад байна. Төсөл ч үгүй байж ард түмнээр хэлэлцүүлэх гэж яаравчлан буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард хэнд ашигтай байж болохыг таахад төвөгтэй биш. Мэдээж жагсаалтаар сонгогдох магадлалтай гэж өөрсдийгөө тооцож байгаа улс төрчид.

Тэгвэл хэн хэн аль намаас жагсаалтад орж болох вэ? Энэ бол тунчиг сонирхолтой асуулт. МЭК судалгааны байгуууллагын гаргасан судалгаанаас үзвэл өнөөгийн УИХ-ын гишүүдийн үнэмлэхүй олонхи нь сонгогчдынхоо 10%-ийн ч дэмжлэгийг авч чадахгүйд хүрчээ. Хамгийн ноцтой нь нийт сонгогчдын 40%-иас илүү нь дахин МАН-аас сонгогдсон гишүүнд саналаа өгөхгүй гэж хариулсан байгаа юм. Энэ ч аргагүй биз. Хоёр дараалан эрх барьсан МАН-ын хувьд Монголын бараг бүх үзүүлэлт 10-15 жилийн өмнөхөөс ч дор болчихоод байгаа хойно. Товчхондоо Монголын хөгжил арван жилээр ухарчихлаа гэсэн үг. Нөгөө талд нь дотроо учраа олохгүй байгаа АН ч өнөөдөр сонгогчдын итгэлийг хүлээх хэмжээнд биш байна. Тиймээс л эрх баригчид АН-ыг сул байгаа энэ үеийг далимдуулан Үндсэн хууль өөрчлөх замаар эрх мэдлээ халдах гэсэн бохир, башир арга сүвэгчилсэн нь энэ. Мөн ХҮН нам үзэл баримтлалаа өөрчилж МАН-ын хуулбараас АН-ын хуулбар болох гэж яваа нь ч, ганц гишүүн нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг барьж гүйгээд байгаа нь ч АН-ыг уналт дээр нь дэвсээд дуусгахаар эрх баригчидтай тохиролцсон тохиролцооных нь хэсэг гэх яриа улс төрийн хүрээнд яригдаад удаж байна.

Хамгийн ноцтой нь жагсаалтаар сонгодог болсон тохиолдолд намууд хэнийг жагсаалтанд орохыг намын дарга нар л шийддэг байхаар талууд тохиролцсон гэнэ. Энэ үнэн бол хэн УИХ-ын гишүүн болохыг иргэд сонгогчид, намын дарга нар л шийдэцгээнэ гэсэн үг болно. Ийм нөхцөл үүсээд байгаа үед хэн жагсаалтаар гишүүн болохыг нэг их тааж ядах зүйлгүй. Бид МЭК болон бусад байгууллагуудын хийсэн судалгааны үр дүнд үндэслэн жагсаалтаар гишүүн болох магадлалтай эрхмүүдийн нэрсийг гаргалаа. Учир нь намууд Үндсэн хуулийг өөрчлөмөгч энэ намартаа УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулна гэж тохиролцсон байж болзошгүй байна.

МАН хамгийн ихдээ жагсаалтаар авах саналын 30%-ийг авч чадна. Тэгвэл жагсаалтад хэн ямар дарааллаар орж болох вэ? Өнөөгийн намын дарга, түүнийг тойрон хүрээлэгчдийн нөлөөг тооцвол дараах эрхмүүд сонгогдох магадлал хамгийн их.

 

МАН

1

Л.Оюун-Эрдэнэ

2

Х.Нямбаатар

3

Ц.Нямдорж

4

С.Амарсайхан

5

Д.Сарангэрэл

6

Д.Сумъяабазар

7

Сү.Батболд

8

Ж.Энхбаяр

9

М.Оюунчимэг

10

Б.Дэлгэрсайхан

11

Б.Чойжилсүрэн

12

Т.Аюурсайхан

13

Ч.Ундрам

14

Ж.Мөнхбат

15

Ж.Ганбаатар

16

С.Бямбацогт

Харин Ардчилсан нам илүү олон суудал авах боломжтой боловч энэ намар холимог тогтолцоогоор сонгууль явбал нэгдэж орох боломжгүй нь тодорхой. Энэ тохиолдолд МАН-аас бага санал авна. Мөн л өнөөгийн дарга, удирдлагын хүрээллийг харвал дараах эрхмүүд тамгатай АН-аас сонгогдоно.

 

АН

1

С.Эрдэнэ

2

Ц.Элбэгдорж

3

Д.Ганбат

4

С.Одонтуяа

5

Д.Бат-Эрдэнэ

6

Ч.Өнөрбаяр

7

Ц.Оюундарь

8

Ч.Сайханбилэг

9

Э.Бат-Үүл

10

Б.Хурц

11

Д.Мөнх-Эрдэнэ

Харин тамгагүй АН буюу Х.Баттулга, Алтанхуяг нарын нэгдэл дээр С.Ганбаатар хөг нэмэх нь нэгэнт тодорхой болсон. Тэд хэд хэдэн намуудыг нэгтгэн жагсаалт үүсгэнэ гэж тохиролцож байгаа бөгөөд үүнд нь мөн л АН-аас тасарсан ШИНЭ нам хүч хавсарч магадгүй. Гэхдээ шинэ намыг МАН-ын эрх баригч бүлгийнхэнтэй далдуур олон тохироотой болсон гэж улс төрийн хүрээнийхэн шивнэлддэг. Тэгэхээр энэхүү нэгдлийг ШИНЭ гэж нэрлэвэл оновчтой юм. Тус нэгдлээс дараах эрхмүүд жагсаалтаар орж ирэх магадлал тун өндөр.

 

ШИНЭ

1

Х.Баттулга

2

Н.Алтанхуяг

3

С.Ганбаатар

4

Ж.Батзандан

5

Г.Уянга

6

З.Энхболд

Жагсаалтаар санал авах магадлалтай дараагийн улс төрийн хүчин бол мэдээж ХҮН. Хүн намынхан үзэл баримтлалаа өөрчилж баруун төвийнх боллоо гэдгийн цаана АН-ын саналыг хуваах эрх баригчидттай тохиролцсон тохироо бий гэх хүмүүс цөөнгүй. Тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөхүйц танигдсан хүн бараг үгүй. Гэхдээ намын жагсаалт орж ирсэн тохиолдолд гурван суудал авах магадлалтай. Эхний гуравт дараах эрхмүүд багтана.

 

ХҮН

1

Т.Доржханд

2

Б.Найдалаа

3

Н.Мөнхсоёл

Үүний цаана олон жижиг намууд үлдэж байгаа ч жагсаалтын босго давах улс төрийн хүчин бараг үгүй. Учир нь дан дангаараа орсноос эрх баригчидтай тохиролцох, шинээр үүссэн эвсэлд нэгдэх нь тэдэнд илүү ашигтай байх болно. Харин Үнэн ба Зөв нам нэг суудал авах боломжтой. Мэдээж нэр дэвшигч нь А.Отгонбаатар.

Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулмагцаа намын жагсаалтаар сонгогдох хувилбар орж ирвэл эдгээр эрхмүүд сонгогдох магадлал хамгийн өндөр байна. Дараагийн парламент ямархуу өнгө төрхтэй байх нь мэдээж сонгогч таны сонголтоос шалтгаална. Харамсалтай нь өнөөгийн байдлаар өнгөрсөн цагийн улс төрчид л буцаж суух тохиролцоо хийгдсэн мэт харагдаж байна.

Ч.ГАРЬД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Яасан их дур бэ. Дур эзнээ голдоггүй гэж
    2022 оны 06 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 14 цаг 48 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 14 цаг 55 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top