x

Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг

Өнөөдөр, 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр улсын өмнөд хил хөл хөдөлгөөн ихтэй байна. Гашуунсухайт боомтыг Ганцмодны боомттой холбох төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцов. Хоёр улсын хилийг холбосон Замын Үүд боомтыг нээснээс хойш 70 жилийн дараах хилийн хоёр дахь холболтыг хийж байгаа нь энэ. Өнгөрөгч хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсноор 14 жил гацсан төмөр замын царигийн маргааныг эцэслэсэн билээ.

Хэрвээ энэ маргааныг арван жилийн өмнө тасалж чадсан бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орчихсон, өнгөрсөн хугацаанд хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын нэмэлт орлоготой сууж байх байлаа. Энэ бол эдийн засагчдийн гаргасан тооцоо.

Харин өнөөдөр Гашуунсухайт боомтоор Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний (зэс, коксжих нүүрс) 50 хувийг урд хөрш рүүгээ гаргадаг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намартаа багтаан ашиглалтад оруулж чадвал жилд дунджаар 50 сая тонн бүтээгдэхүүнийг нэмэлтээр экспортлох боломжтой. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт. Түүний дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-оос магадгүй хамгийн анх хөрсөн дээрээ буусан нь энэ байх. Боомтын сэргэлт гэж нэрлээд байгаа. Хааяа ч гэсэн хэлсэндээ байх сайхан. Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг ойрхон... 

"Авах юманд учир бий" хэмээх Ханбогдын тэмдэглэл

Бас ямар ч “изм”, “лоозун”-гүйгээр газарт бууж, газраас дээш сүндэрлэх өөр нэг том бүтээн байгуулалтын “шавыг” Ханбогдчууд Ерөнхий сайдтайгаа хамт тавив. Монгол Улсын хамгийн том алт, зэсийн орд болох Оюутолгойн ордыг эзэмшигч “Оюутолгой” ХХК-иас Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд зориулж ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Ханбогд сум Багануураас хойш 40 жилийн дараа босч байгаа уул уурхайн шинэ хот болж байна. Араас нь олон олон хот сүндэрлэн босох болтугай. “Авах юманд учир бий” гэж монгол хүний хэлдэг ийм учиртай. Өр л битгий тавиарай гэсэн үг.

Одоогоос гурван сарын өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Оюутолгой төслийн Монголын талд ноогдох 2,3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюутолгойн ордын гүний уурхайн эхний тэсэлгээг хийж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн гараар товчийг дарсан. Байх ёстой цагтаа байх ёстой газраа байж чадах ч бас сайхан...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 5 цаг 25 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 32 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top