x

О.Балжинням: Баяр наадмын тухай хуульд жар орчим бөхийн цолыг нөхөж олгохоор тусгасан

Монголын үндэсний бөхийн холбоо, “SPS HD” телевиз хамтран энэ цагт ид сайн барилдаж байгаа бөхчүүдийн дунд “Үндэсний цомын төлөөх багийн барилдаан”-ыг зохион байгуулахаар болжээ. Тус барилдаанд 21 аймаг, есөн дүүргийн баг оролцох талаар МҮБХ-ноос мэдээлж, хэвлэлийн хурал хийлээ.

"Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн талаар ямар нэгэн албан бичиг хүлээж аваагүй байна"

Барилдаанд оролцох нэг баг таван гишүүнтэй байх бөгөөд сэлгээний нэг тамирчин оролцох боломжтой аж. Барилдааны шагналын сан 650 сая төгрөг байх юм. Энэ төсөл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ хугацаанд багийн 52 барилдааныг зохион байгуулж, үндэсний цомын аварга багийг тодруулна. Түрүү баг 200 сая төгрөгийн шагнал гардах юм байна.


МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжиннямтай энэ талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тантай уулзсаных асууж тодруулах хэд хэдэн зүйл байна. Допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилийн хугацаагаар хасах шийдвэрийг МҮБХ-ноос өнгөрсөн өвөл гаргасан. Гэтэл Үндэсний спортын арбитр гэх байгууллагаас танай шийдвэрийг цуцалжээ. Юу болоод байна вэ?

-Э.Оюунболдын тухайд өнгөрсөн зун болсон МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ нь хоёр дахь удаагийн тохиолдол. Уг зөрчилд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж барилдах эрхийг нь найман жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан юм.

Өнөөдрийн байдлаар дээрх шийдвэрийг цуцалсан талаарх ямар нэгэн албан бичиг МҮБХ-нд ирээгүй байна. Ямар нэг бичиг ирвэл бид хуралдаад тодорхой шийдвэр гаргах болов уу.

-Үндэсний спортын арбитраас гаргасан шийдвэрийг танайх хэрхэн хүлээж авсан бэ. Допингийн зөрчлийн шийтгэлийг үгүйсгэдэг субьект нь Үндэсний спортын арбитр мөн үү?

-Хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тус байгууллагын зүгээс эхлээд шийдвэрээ танилцуулахыг нь хүлээж байна. Улсын

Ямар үндэслэлээр допингийн зөрчлийн шийдвэрийг цуцалсныг нь эхлээд сонсъё.

Энэ өдрүүдэд Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөлд үндэсний бөхөд тулгамдаад буй допингийн асуудлыг цэгцлэх чухал заалтууд суусан байгаа. Нарийвчилж тодорхой заасан. Энэ хуулийн төсөл батлагдахад допингийн зөрчил гаргасан тамирчинд олон улсын жишгийн дагуу WADA-ын дүрмийн хүрээнд хариуцлага тооцож шийдвэрлээд явна. Ингэснээр Баяр наадам зохион байгуулах комисс, МҮБХ-оо допингтой холбоотой хэрүүл маргаанд оролцож, шүүхийн байгууллагаар явдаг асуудал үндсэндээ цэгцэрнэ. Хууль зургадугаар сард багтаад батлагдчих болов уу. Наадмаас хойш допингтой холбоотой шүүхийн маргаан гарахгүй. Допингийн зөрчил гаргасан тамирчинд тооцох эрх зүйн орчин илүү боловсронгуй болно. WADA-ын дүрмийн хүрээнд допингийн зөрчил гаргасан тамирчин ямар хариуцлага хүлээх юм, яг тэр хариуцлагыг л тооцоод явна гэсэн үг.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дөрөв давсан бөхийг допингийн шинжилгээнд хамруулах заалт суусан байв уу. Допингийн шинжилгээг өндөр зардал гаргаж хийдэг шүү дээ. Илүү зардал юм биш үү. Ямар үндэслэлээр ийм заалт суулгасан юм бэ?

-Улсын баяр наадамд тав давсан бөхөөс допинг илэрвэл дөрвийн даваанд тухайн бөхөд өвдөг шороодсон тамирчинд цол чимгийг нь нөхөж олгодог. Дөрөв даваад допингийн шинжилгээнд хамрагдаагүй бөх улсын цол авах цоорхой энд харагдаж байгаа биз. Үүнийг цэгцлэхийн тулд л Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дээрх саналыг суулгаж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн бөх улсын цол авах боломжийг нь хязгаарласан гэж ойлгож болно.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой өөр нэг асуудал нь хэд хэдэн бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгох тухай яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор бөхийн цол үнэ цэнэгүй болох нь гэх шүүмжлэл нийгэмд ид өрнөж байна. Үндэсний бөхийн цолыг дүйцүүлж авах нь хэр зохимжтой юм бэ?

-Эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энд үндэсний бөхийн цолыг хавтгайруулж олгож байгаа асуудал биш. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга бөхчүүдийг ч тойроогүй юм шүү дээ. Тухайн цаг үедээ амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгож байгаа л асуудал. 1930-аад он буюу хэлмэгдүүлэлтийн үед амжилтаа үнэлүүлж чадаагүй үлдсэн олон бөх бий. Тухайн бөхчүүдэд л нөхөж цол олгох асуудлыг Баяр наадмын тухай хуулийн төсөлд суулгасан. Цол үнэгүйдэх асуудал огт биш.

Үндэсний бөхөд гарьд, харцага гэх цол шинээр сүүлд орж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Дээр үед улсын наадамд найм давсан ч гарьд цолоо аваагүй, зургаа давсан ч харцага цолоо аваагүй жишээ байдаг. Тэд хэдийгээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдүүд нь өнөөдөр амьд сэрүүн явж байна. Би энд жишээ татаад ярья л даа. 1924 оны улсын баяр наадамд 10 давсан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат С.Шагдар гэж хүн улсын арслан цолтой. Энэ хүнд аварга цолыг нь яагаад нөхөж олгож болохгүй вэ. Мөн 1929 онд 10 давж түрүүлсэн, 1928 онд найм давж үзүүрлэсэн Архангайн Өлзийт сумын О.Аюур гэж бөх улсын арслан цолтой. Энэ хүнд улсын аварга цол нөхөж олголоо гээд бөхийн цол үнэгүйдэх үү. Гээд асуудлуудыг эргэцүүлэх хэрэгтэй. Энд ганц, нэгхэн жишээг л онцоллоо. Энэ мэтээр гаргасан амжилтаа цаг тухайд нь үнэлүүлээгүй жишээ олон байдаг.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд нийт хэдэн бөхийн цол нөхөж олгохоор тусгагдсан юм бэ?

-60 орчим бөхийн цолыг нөхөж олгохоор тусгасан байгаа. Гэхдээ дээр дурдсан амжилтаа цаг тухайд нь үнэлүүлээгүй бөхчүүдтэй холбоотой асуудал юм шүү.

-Таны тухайд улсын даян аварга цол авах болж байх шиг. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Болзлыг нь биелүүлсэн бөхчүүдэд цол чимэг нөхөж олгох нь зөв гэсэн л байр суурьтай байна.

-Өнгөрсөн жил баяр наадам тэмдэглээгүй өнжсөн. Сүүлд наймдугаар сард 512 бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулсан. Энэ барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол нөхөж олгох тухай яригдаж байна л даа. Энэ асуудалд бөхийн хүрээнийхэн янз бүрийн л байр суурийг илэрхийлж байна. Таны тухайд?

-МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Хүй долоон худагт болсон барилдаанд цол олгох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Ингээд Баяр наадмын тухай хуульд санал оруулсан байгаа. Тухайн барилдаанд амжилт үзүүлж шөвгөрсөн бөхчүүдэд цол олгохыг дэмжих эсэх нь Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрхэн батлахаас л шалтгаална. Бид зөвхөн санал л өгсөн. Түүнээс цол олгох, олгохгүйг МҮБХ шийдэхгүй.

Э.Оюунболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэн: Э.Оюунболдоостайлбар авалгүй эрхийг нь шуудхассан

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн асуудалд бөхчүүд, бөхийн хүрээнийхэн өөр хүрээнийхэн өөр хоорондоо харилцан адилгүй тайлбар хэлж байна. Яг одоогоор түүнийг ирэх зуны наадмаар барилдуулах эсэх нь тодорхой бус байгаа юм. Бид Э.Оюунболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс ямар үндэслэлээр түүний барилдах эрхийг сэргээсэн талаар тодруулга авсан юм.

-Допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн асуудалд хүмүүс янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Түүний эрхийг ямар үндэслэлээр сэргээсэн юм бэ?

-Энэ асуудлыг ярихын тулд эхлээд допингийн эрх зүйн зохицуулалтын талаар ярих нь зөв байх. Допингийн эсрэг дүрмийн зөрчил буюу допинг хэрэглэсэн гэх хэргийг Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэх цогц бичиг баримтаар зохицуулдаг. Энэ дүрэмд допингийн эсрэг зөрчил гэж юу болох, шинжилгээг хэрхэн авах, өгөх, хэрэв зөрчил илэрсэн бол ямар шийтгэл оноох, допинг хэрэглэсэн тамирчин ямар үүрэг хүлээх, түүнчлэн ямар эрх эдлэх гэх мэт бүх зохицуулалтыг багтаасан байдаг. Үүнийг спортын ертөнцийн Үндсэн хууль нь гэж ойлгож болно. Манайх олимпийн хөдөлгөөний гишүүн болохын хувьд хуулиараа энэ дүрмийг дагаж мөрдөх, улсдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг ямар үндэслэлээр сэргээсэн нь анхаарал татаж байна л даа.

-Допингийн зөрчил гаргасан тамирчин гэм буруутай ч учир шалтгаанаа тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх, сонсгох ажиллагаанд оролцох, хэргээ шударгаар шүүлгэх, тамирчин болон иргэний үндсэн эрхээ эдлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, чиний биеэс допинг илэрвэл “Яагаад илрээд байна вэ” гэдэг талаар тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Тайлбар мэдээллийнхээ нотлох баримтаа гаргаж өгнө. Нотлох баримтад тулгуурлаж МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүд дүн шинжилгээ хийнэ. Сүүлд нь эрх хасах асуудал яригдах ёстой. Өөрийг нь оролцуулж тайлбарыг нь сонсох ёстой. Э.Оюунболдын жишээнд ийм үйл явц болоогүй. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаад л шууд эрхийг нь хасчихсан.

-МҮБХ-ны зүгээс допингийн шинжилгээ авахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтлаагүй гэж хэлж байна уу, та?

-Баримталсан. Энэ дүрмийн хүрээнд шинжилгээгээ авчихаад хариуцлага тооцохдоо дүрмийн заалтыг баримтлаагүй. МҮБХ-ны зүгээс хариуцлага тооцсон үндэслэлээ тайлбарлахдаа Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3 гэсэн заалтыг баримталсан гэж хэлдэг. Энэ заалтад эхлээд хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил барилдах эрхийг нь хасах талаар заасан байгаа юм. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрэмд нийцэхгүй байна гэж манай зүгээс үзэж байгаа. Хоёрдугаарт, оролцоог хангуулах ёстой байсан. Биенээс нь илэрсэн бодис яагаад биед орсон тухай тамирчнаас өөрөөс нь тодруулах ёстой байсан юм. Энэ эрхээр хангаагүй.

-Одоогоор МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдыг барилдуулахгүй гэх байр суурийг илэрхийлж байна л даа. Яах вэ?

-Арбитрын шийдвэр эцсийнх. Олон улсын допингийн эсрэг дүрэмд ч спорт холбоод арбитрын шийдвэрийг гүйцэтгэх талаар тусгасан байдаг” гэх байр суурийг илэрхийлж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 1 цаг 17 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 1 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 1 цаг 40 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 1 цаг 48 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 1 цаг 57 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 2 цаг 12 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 2 цаг 34 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 3 цаг 52 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 46 мин Н.Учралын 9×9=81 нажид 5 цаг 49 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 6 цаг 2 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 6 цаг 5 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 6 цаг 10 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 6 цаг 18 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 6 цаг 21 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 6 цаг 29 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 6 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 7 цаг 43 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 7 цаг 54 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 8 цаг 25 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ...
Top