x

“Био лаб”-тай Монгол

Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ.

Гэхдээ манай био лаборатори омикрон, допин мэтийг илрүүлж чадах эсэх огт хамаагүй, “Известия”-д бичсэнээр бол манай био лаборатори тэрнээс илүү аюултай чухал даалгавар гүйцэтгэж, нууц вирусыг “үйлдвэрлэж” байгаа юм. Тиймдээ ч лаборатори нь маш нууц. Яг хаана байдгийг одоогоор хэн ч мэдэхгүй, манай тагнуулынхан ч мэдэхгүй. Бүүр байдаг гэж зарласан “Известия” өөрөө ч мэдэхгүй, тийм нууц.

Тэхдээ л био лаборатори байгаа л гэсэн бол байгаа. Байгаа юм хойно олох л хэрэгтэй. Био лаборатори байгаа гэдгийг нотлох зарим сэжүүрээс үүдээд хэд хэдэн таамаг гаргаж үзье. 

Юун түрүүнд манай иргэдийн хамгийн ихээр хардаж байгаачлан модон жорлонд байж магадгүй. Гаднаас нь харахад навсайсан модон байшин, хэн ч сэжиглэхээргүй. Дотор нь орвол үнэхээр бүх төрлийн хорт хий тэндээс ялгарч, орсон гарсан бүх хүнийг хордуулж, улмаар хорт хий агаарт дэгдээж, озоны давхаргыг цоолж, бүх хүн төрөлхтөнд хүртэл заналхийлэх хэмжээний бактерлогийн зэвсэг мөн. Хамгийн аюултай нь энэ лаборатори Улаанбаатарт хаа сайгүй бий. Лаборатори гэхээр нэг том байшин, нарийн техникээр тоноглогдсон байдаг гэдэг уламжлалт сэтгэлгээнээсээ салах болж дээ. Энэ бол нарийн бодож төлөвлөж он удаан жил иргэдээр өөрсдөөр нь хийлгэсэн эд, айхтар зохион байгуулсан байгаа юм шүү. Ёстой л нууц халхавч гэж ийм л байдаг байх. Сонирхолтой нь модон жорлон бол оросууд бидэнд зааж өгсөн эд учраас тэд хардахад зохисгүй мэт. Гэхдээ нэг сэжиг байна. Америкчуудын хийж өгсөн нууц лаборатори гэсэн нь нотлогдох нэг ажил бол “Жорлонгоо өөрчилье” гээд төсөл эхэлсэн нь сэрдлэгэ төрүүлнэ. Энэ төслийг америкт ажиллаж амьдарч байсан манай нэг нэр бүхий экс их хурлын гишүүн нэн идэвхтэй зүтгүүлж байгаа. Сонин л тохиолдол.

Хоёр дахь хувилбар бол Хүн. Тодруулбал ханиад хүрсэн хүн. Ханиадтай хүмүүс явдаг амьд био лабортори байх тун магадлалтай. Тэд вирусыг биедээ тээх замаар мутацид оруулаад цааш дамжуулдаг. Ялангуяа өвлийн цагаар хорт үйл ажиллагаа нь эрс идэвхждэг. Тэдний вирусыг манай био биш хэдэн лабораториуд нь яг таг шинжилж мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан вирусын гаралтай ханиад гэдгийг тогтоодог билээ. Явдаг био лабораториуд цааш хүмүүст халдаадаг учраас энгийн ханиадтай хүн, явдаг био лаборатори аль нь болохыг ялгахад нэн бэрх. Хамгийн аюултай нь явдаг био лабораториос вирус халдсан иргэн тэр даруйдаа мөн явдаг био лаборатори болж хувирдаг учраас тэр. Яг л зомбитой кино шиг. 

Гурав дахь хувилбар мал, амьтан. Мал, амьтад био террористууд байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл мал, амьтад шүлхий, мялзан, бруцеллёз гээд олон төрлийн гоц халдварт вирусыг биедээ тээж тараах хэлбэрээр барууны био лаборториудтай хамтран ажилладаг, гадны тусгай даалгаврыг гүйцэтгэдэг этгээдүүд байж тун болзошгүй юм. Үүний нотолгоо нь жил бүр энэ өвчнүүд давтамжтай дэгддэг. Ийм био терроризмтой тэмцэх ажлын хүрээнд бид био террорист-малнуудыг олноор нь устгалд оруулдаг. Амиа золиослоод ч гэсэн даалгавраа гүйцэтгэх нь террористуудын үндсэн шинж шүү дээ. Судалгаанаас харахад өнөөгийн байдлаар Монголын био террористуудын дийлэнх нь үхэрнүүд байгаа юм. Бид анхаарлаа огт сулруулаагүй, вакциныг малд ихээр шахаж байгаа. Гэвч манай дотоодын хэдэн лаборториуд вакцин хийж чаддаггүй учраас гаднаас авахаас өөр аргагүй болдог. Тэгээд бид вакцинаа оросоос авдаг. Тэгэхээр оросууд хардах нь зүйн хэрэг ч юм шиг. Жил бүр хэдэн арван сая тун вакцин аваад байхаар сэжиглэлгүй дээ. Саяхан манай улстай хиллэдэг оросын хилийн бүс нутагт шүлхий өвчин дэгдсэн нь манай био террорист үхэрнүүдийн хийсэн тусгай ажиллагаа байж тун болзошгүй байна. Иймд оросууд манай улсын үхэрнүүдэд денацификац хийх ч магадлалтай! 

Эцэст нь манай улсад био лаборатори байгаа гэх ийм хэд хэдэн ноцтой нотолгоонууд байгаа учраас манай иргэд дор бүрнээ анхаарч, сэрэмжээ нэмэгдүүлнэ үү. 

Индра /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 18 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 25 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 34 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 1 цаг 16 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 цаг 46 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 4 цаг 8 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 4 цаг 29 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 4 цаг 35 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 4 цаг 45 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 4 цаг 54 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 4 цаг 59 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 5 цаг 1 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top