x

“Ногоон хэрэм”-ийг “тэрбум мод”-оор аврах үндэсний хөдөлгөөн

МАН-ын дарга асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа буюу өнгөрөгч есдүгээр сард “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан билээ. Манай дарга нар, яам, агентлагийн албан хаагч нар хөтөлбөрийн логотой хүрмээр гангарч, нэг хэсэг зураг татуулсныг уншигчид санаж байгаа байх. Хөтөлбөрөөсөө биш, хүрэмнээсээ болоод шүүмжлэлд өртөж байсан “Тэрбум мод”-ныхон энэ хавар дахин “амь орж”, төрийн байгууллага, албан хаагчид олноороо мод тарьж эхлэв. Угаасаа Ерөнхийлөгчийн суудалд суусан хүн бүр л өөрийн гэсэн ямар нэг өв үлдээх гэж зүтгэдэг.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үлдээсэн өвийн нэг нь жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь бямба гаригийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан явдал. Энэ хөдөлгөөн өрнөсөөр даруй 12 жил өнгөрч. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр манай улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ сүүлийн таван жилд 0.2 хувиар нэмэгдэж, нийт газар нутгийн 8 хувьд хүрчээ. Арав гаруй жил тарьж, ургуулсны үр дүнд шүү дээ. 2005 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын эхлүүлсэн “Ногоон хэрэм” хөтөлбөрөөс тоолбол 17 жил өнгөрсөн байна. Мод тарина, ургуулна гэдэг хавар нь суулгаад намар нь хураадаг ургацтай адил биш. Хамгийн багадаа арав, цаашлаад хорин жилийн уйгагүй хөдөлмөр шаарддаг. Үүний дараа л суулгасан мод өөрөө бие дааж ургах чадвартай болдог.

Атал салбарын яамнаас 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь, цаашлаад 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтууд тавьж байгаа гэв. Өмнөх жилүүдийн хүрсэн үр дүнтэй харьцуулбал хэд нугалсан том тоо. Монголчууд жилд дунджаар 1.2 сая мод тарьдаг гэсэн албан бус тоо байдаг аж. Нийслэлд гэхэд энэ жил 228 мянган мод тарина гэж байна. Энэ ч гэсэн том тоо(өнгөрсөн онд 19 мянгыг тарьсан), хэрвээ ургадаг бол шүү дээ. Үүнээс хэд нь ургадаг, эсвэл ургах боломжтой вэ гэдэг бас өөр тоо. Ерөнхийдөө бидний хувьд ургуулахаасаа тарихыг урьтал болгодог, ургуулсныг нь биш, тарьсныг бүртгэж ирсэн нь ч гэсэн бодит байдал.

Юутай ч 2005 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын эхлүүлсэн “Ногоон хэрэм” хөтөлбөр 16 жилийн дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн малгай дор “Тэрбум мод” хөтөлбөр болон өргөжиж байна. “Ногоон хэрэм”-ийг "Тэрбум мод"-оор аврахаар болов. Аль аль нь манай өөрсдийн гэхээсээ өмнөд хөршийн маань шаардлага, шахалтаар үүсгэгдсэн зүйл л дээ. “Ногоон хэрэм” хөтөлбөрийг эхлүүлэх үед Монголын орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан цөлжилт, хуурайшлаас үүдэлтэй шар шороон шуурга буюу түйрэн Хятадын хойд мужуудыг бүрхэж, экологийн хувьд хөнөөлтэй болж ирсэн учир Хятад улс хойд хилээ дагуулан ойжуулах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн. Тэгсэн ч Монголын нутгаас ирж буй шороон шуургыг хазаарлах боломжгүй байсан учраас манайд үлэмж хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламжийг амласны хариуд манайх “Ногоон хэрэм” хөтөлбөрийг эхлүүлсэн хэрэг.

Сүүлд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачилсан явдал ч гэсэн Хятад улсад албан ёсны айлчлал хийгээд ирсний дараа болсон зүйл. Ард нь мэдээж санхүүгийн асуудал дагалдаж яваа. Тэгэхээр “Тэрбум мод” хөтөлбөрийг үр дүнд хүргэх нь зөвхөн төрийн тэргүүний хувьд үлдээх өв, хувь улстөрчийн амбиц биш байх ёсгүй. Найрсаг харилцаатай хөрш улсынхаа өмнө авсан амлалт юм.

Өөрөөр хэлбэл, бид хичнээн мод тарьж, хэдийг нь ургуулж чадах вэ гэдэг ганц манай улсын байгаль экологитой ч холбоотой биш, хоёр улсын эрх ашиг, харилцааны асуудал. Нэг үгээр “нүглийн нүдийг гурилаар хуурч” болохгүй шүү, ард нь заавал үр дүн байх ёстой гэсэн үг.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 13 цаг 42 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 13 цаг 49 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top