x

Хан-Уул, Баянгол дүүргийн зарим хороодын дулаан хангамжийг сайжруулна

10 мянган айлыг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох төслийг 2022-2025 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Улаанбаатар дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн зохицуулагч Э.Мөндөртэй ярилцлаа. 

-Дулааны эрчим хүчийг хэмнэх төсөл хэзээнээс хэрэгжиж эхлээд байна вэ?

-Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээг Монгол Улсын засгийн газар Дэлхийн банктай  2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Төслийн барилга угсралтын ажлыг энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна. 

Уг төслийн зорилго нь сонгогдсон төслийн талбайд дамжуулах сүлжээний хүчин чадлыг өргөтгөн шинэчилж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. ХУД-ийн 3-р хорооны 2.8 километрийн урт 800 мм-ийн өргөнтэй 5а магистраль хос шугамыг уурын шугамын хамт 1,000мм-ийн өргөнтэй урьдчилсан дулаалга бүхий мэдрэгчтэй дулааны шугамаар солих,

БГД-ийн гурав болон 24-р хороонд байрлах нэг км урттай 3г магистраль шугамыг 700 мм болгож өргөтгөн шинэчилж сувагт суурилуулах ажлыг энэ оны есдүгээр сарын 15-наас өмнө хийж дуусгахаар ажиллаж байна.

2021-2025 онд хэрэгжих төслийн хэмжээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 км насжилтын хугацаа дууссан хуучин дулааны магистраль шугам, насос станцыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэнэ. 

-Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол,

-Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчэнлин хийд,

-Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000,

-Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 30 мянган хүүхэдтэй сургууль, долоон мянган хүүхэдтэй цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх юм. 

Төсөл хэрэгжсэнээр гэмтэл доголдлын тоо буурч усны хэмнэлт бий болохын зэрэгцээ дулаан хангамжийн сүлжээний нэвтрүүлэх чадвар дээшилж төгсгөлийн хэрэглэгчийн горимын ажиллагаа сайжирна гэж үзэж байгаа. 

-Төслийн хүрээнд нийт 10 мянган айлыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно гэсэн. Үүнээс хэдэн айл нь энэ онд дулаан хангамжид холбогдох вэ?

- Сонгогдсон гэр хорооллын шинэ бүсэд буюу БГД-ийн 7, 8, 11, 12, 13, 15-р хороо, ЧД -ийн зургаадугаар хороо, СБД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт дулаан хангамжийн сүлжээг өргөтгөхөөр ажлын зураг төсвийг хийж байна.

Шинэ хоолойнууд нь одоогийн дамжуулах хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлэх бөгөөд хотын төвийн одоогийн хэрэглэгчдийн нэмэлт хэрэгцээ болон хойд хэсэгт шинээр холбогдох хэрэглэгчдийн ойрын хэдэн жилийн хэрэгцээг хангах хүчин чадалтай болно

 -Уг төсөлд нийт хэдэн төгрөг зарцуулах вэ?

 -Төслийн хувьд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциац, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2021-2025 оны хооронд хэрэгжих Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Энэ онд хийгдэх 5а, 3г магистраль шугамын өргөтгөл шинэчлэлийн ажилд нийтдээ 35 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Халаалтын үйлчилгээг 70 хувиар сайжруулахаар тооцож байна

-Дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 2025 он гэхэд хэрхэн сайжирна гэж харж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Дулаан хангамжийн үр ашгийг шууд тооцоход эрт байна. Гэхдээ дулаан хангамжийн халаалтын үйлчилгээний сайжруулалтыг мэдэрсэн хүмүүс одоогийн байдлаас 70 хувиар дээшилсэн байна гэсэн урьдчилсан тооцоог Дэлхийн банкнаас гаргасан. 

Дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 1.5 дахин нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний чанар сайжирч, усны алдагдлыг 1.2 хувиар хэмнэх зэргээр үр дүнд хүрэхээр ажиллаж байна. 2025 он гэхэд 10 мянган айлыг дулаан хангамжид нэмж холбохоор төлөвлөөд байгаа. 

Улаанбаатар хотын дулаан хангамжийг өргөтгөн шинэчилснээр гэр хорооллын айл өрхүүд болон шинээр баригдсан барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбох, одоо байгаа нүүрс хэрэглэдэг халаалтын зуух болон уламжлалт галлагаат зуухыг сольж, шинээр нэмж ашиглахаас урьдчилан сэргийлнэ.

Ингэснээр нүүрсний хэрэглээ болон  агаарын бохирдлын хэмжээ ихээхэн буурах бөгөөд агаарын бохирдол буурснаар хүмүүсийн эрүүл мэнд сайжрах, халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжих урт хугацааны зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

-Дулаан хангамжийн сүлжээнд доголдол үүсэж байгаа юу. Тулгарч буй ямар асуудал байна вэ?

-УБДС ТӨХК-ийн мэдлийн нийт 130км орчин хос дулаан дамжуулах шугам байдаг бөгөөд үүний 50 гаруй хувийнх нь насжилтын хугацаа дуусаж элэгдэн яаралтай солих шаардлагатай болсон.

Улаанбаатар хотод нийт хүн амын 47% нь амьдардаг энэ тоог 2035 онд 1.9 саяд хүрнэ гэсэн тооцоо бий бөгөөд энэ хирээр барилгын тоо нэмэгдэж дулаан хэрэгцээ жилдээ 5-6 хувиар өсөж байгаа. Төслийг хэрэгжүүлснээр  347 МВт-аар дулааны эрчим хүчийг хэмнэх юм. 

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 15 цаг 6 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 15 цаг 13 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top