x

В.Путин гон бие, гозон толгой болоход ойрхон байна

Анкара хотод албан ёсны айлчилал хийсэн Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэх шинэ гэрээг Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай байгууллаа. Энэ үеэр хоёр улсын хооронд нийт 14 гэрээ байгуулагдсаны нэг нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байв. Эрдоган Казахстаныг “бүх Түрэг угсаатны түүхэн газар шороо” хэмээн нэрлэсэн бол Токаев Турк улсыг “Казахстаны иргэдийн хоёр дахь эх орон” гэж нэрлэжээ. Үнэхээр ч энэ хоёр улс Монголын эзэнт гүрний суурин дээр бий болсон гурван том гүрний нэг Османы эзэнт гүрэнд багтаж байсан билээ.

Турк улс нь 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задран унасны дараа хамгийн түрүүнд Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв. Мөн 1992 онд гадаад улсуудаас хамгийн түрүүнд элчин сайдын яамаа Казахстанд нээж байсан юм. Казахстан улс ОХУ-ын ойрын түншийнхээ хувьд Украинд явуулж буй дайныг нь албан ёсоор буруутгаагүй, эдийн засгийн хоригт нэгдээгүй байгаа. Гэхдээ Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү уулзалтын дараа Эрдоган “Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх дээр бид ижил байр суурьтай байна” гэж мэдэгджээ. Энэ бол Путины толгой дундуур татаад авснаас ялгаагүй зүйл болж буй хэрэг юм. Учир нь энэ хоёр улс нэгдсэнээр Оросоос Сири төдийгүй ерөөс Арабын улсууд руу гардаг гарц бүрэн хаагдаж байна гэсэн үг.

Казахстаны ерөнхийлөгч Токаев уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ Хятадыг Европтой холбох Транс-Каспийн Олон Улсын Тээврийн Замын боломжийг бүрэн ашиглах нь хоёр улсын хувьд маш чухал гэж мэдэгджээ. Энэхүү зам нь Хятадыг Оросоор дамжуулалгүйгээр Европын Холбооны зах зээлтэй холбох төмөр болон усан замын шинэ маршрут юм. 2017 онд анх байгуулагдсан энэхүү зам нь Каспийн тэнгис, Хар тэнгисийн усан замыг Хятад, Казахстан, Азербайжан, Гүрж, Турк, Украин, Польшийн нутгийг дамнасан төмөр замтай холбож байгаа билээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Швед, Финлянд улстай Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ хэлэлцээр байгуулж, гадны халдлагад өртөх тохиолдолд энэ хоёр улсын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхээр болов. Их Британийн “Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд шинэ алхам болсон өөрчлөлт” гэж тодорхойлогдсон уг хэлэлцээр нь аль нэг улс NATO-д элсэхээр шийдсэн тохиолдолд Оросын заналхийллийг давахад туслах юм. Жонсон Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссонтой уулзсаныхаа дараа “Бидний хэлж байгаа зүйл бол Шведэд гамшиг тохиолдох юмуу халдлага болсон үед тус улсын хүсэлтийн дагуу Их Британи шууд тусламж үзүүлэх болно” гэж онцлов.

Орос улс Украин руу довтолсон нь Швед болон хөрш Финлянд улс үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар дахин бодоход хүргээд байгаа юм. Тус хоёр улс NATO-д элсэх төлөвтэй байгаа ч өргөдлөө боловсруулах явцад нэг жил хүртэл хугацаа шаардагдах тул тэд аюултай байдалд орно гэж санаа зовцгоож байгаа билээ. Энэ явдал Оросын бөөрөнд NATO тулж ирж буйг баталгаажуулав. БНХАУ-ын дарга Си Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьжээ. Энэ үеэр Си Жиньпин “Украины хямралын үр дүнд үүссэн сөргөлдөөн дэлхийн энх тайванд том бөгөөд удаан хугацааны аюул занал учруулж болзошгүй байна” гэж хэлжээ. Хоёр улсын удирдагч дайн болон түүнээс үүдэлтэй дэлхийн хүнсний хямралын талаар ярилцаж, яаралтай гал зогсоохыг уриалсан тухай Францын ерөнхийлөгчийн албаныхан Елисейн ордноос мэдээлэв. Хамгийн гол нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэдгээ Си Жиньпин болон Макрон нар хамтран илэрхийлсэн байна. Франц улс Европын холбоог тэргүүлж байгаа. Тиймээс Хятад ба Европын холбооны хоорондын харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэж хэлснийг Хятадын төв телевиз мэдээлэв. Энэ нь Путины гол найдвар Си Жиньпин түүнээс нүүрээ буруулахад хагас алхам л үлджээ гэсэн үг. Энэ бүхэн В.Путин гон бие, гозон толгой болно гэсэн үг юм.

Бэлтгэсэн Г.Амарсанаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 20 цаг 13 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 20 цаг 19 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 20 цаг 28 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 21 цаг 10 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 23 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top