x

Тариачин хүн эзэндээ тэрсвэл талбайгаа түймэрдэх нь зүй

Багш нарын ажил хаялтыг тойрсон хэрүүл төгсрөх шатандаа орж байна. Эхлээд “Нэмчихээд байхад жагслаа” гэж нэг хэсэг давшилсан. Дараа нь “Хүүхдээр барьцаалж улс төр хийлээ, гэм зэмгүй хүүхдүүд хохирлоо” гэж нэг хэсэг нь дэвэв. Багш нар ажил хаяхад сурагч нь хохирох нь зүй тогтол. Энэ болно “өвөл болоход хүйтэн болдог” гэдэг шиг л үнэн юм. Тариачин хүн эзэндээ тэрсвэл талбайгаа түймэрдэнэ үү гэхээс ууланд гарч даяан хийхгүй нь лав.

Уг нь ямар ч тохиолдолд, ямарваа нэг зөрчилдөөнт байдал үүсэхэд заргалдаж байгаа хоёр тал дундаа суугаад шийдэх арга замын тухай ярилцдаг. Цалин нэмэх боломжтой юу, боломжгүй бол яагаад, боломжтой бол яаж гэх мэтчилэн. Гэвч багш нарын ажил хаялт эхэлснээс хойш бүтэн долоо хоног өнгөрөхөд энэ талаар хэн ч ярьсангүй. Энэ удаа Засгийн газрын ярих ээлж. Засгийн газар нэг үндэслэл гаргаж тавибал багш нар ч бас нэгийг босгож ярина. Гэх мэтчилэн яриа хэлэлцээр үргэлжилсээр ямар нэг шийдэлд хүрнэ ээ дээ. Гэвч тийм юм болсонгүй.

Харин манай Боловсролын сайдтан “Багш нар хичээлийн шинэ жилийн эхэнд ажил хаядаг нь буруу. Өвөл утааны үеэр сурагчдаа амраачихаад, эсвэл зун хичээл хаасны дараа ажил хаях нь зүйтэй юм” гэсэн “мэргэн” зөвлөгөөг багш нартаа өгч байна. Ажилгүй хүн ажил хаяж болдог байх нь. Тэгвэл Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс байна. Хүн амын тэн хагас нь “тэмцлийн хурц хэлбэрт” амьдарч байхад “төр засаг” тэдний төлөө юу хийв дээ?   

Эцэс сүүлдээ “Эдийн засаг хүнд байхад багш нар цалингаа нэмүүлэх нь буруу. Эх оронч бус явдал” гэж дүгнэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсөвт их хэмжээний дарамт ирнэ” гэж айлгав. Ингэхэд улсын төсөв ямар байх нь бага ангийн багшийн бодох ёстой бодлого уу? Сангийн сайдын шийдэх ёстой асуудал уу?

Миний мэдэхийн л монголчууд энэ зуныг зусан наадсан. Хэдэн ч удаа даншиг наадам хийв. Төртэйгээ, хүнтэйгээ наадсан. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж наадсан. Чадал чинээтэй далайн чанадад амарсан. Чадалгүйдээ л Хөвсгөл нуур, Байгаль далай явж, Итгэлт хамбад мөргөсөн биз дээ.

Тэгэхээр Монголд хямрал болоогүй. Ган болж, галав юүлсэн үү? Хоёр хөрш маань хилийн хориг тавьж, хоол ундаар тасалсан уу? Эсвэл Япончууд шиг цунамид өртсөн үү?

Яахав, эдийн засагчид мундаг болохоороо эдийн засаг хүнд байгааг яаж ийгээд нотлох байх л даа. Адгийн наад зах нь ам.долларын ханш, инфляци яриад ам таглана. Гэхдээ багш нар үүнд ямар хамаатай билээ? Багш нар ажил хаяснаас болж эдийн засаг хүндэрсэн үү, инфляци нэмэгдсэн үү? Үгүй.

Тэгвэл эдийн засгаа залуурдаж явах ёстой эрх баригчид нь ажлаа хийж чадаагүйн төлөө багш нар яагаад буруутах ёстой гэж. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаг бил үү? Хэрэв тийм бол бүгдээрээ л хамт буруутъя л даа, ерөөсөө цалингүй амьдарцгаая. Яагаад УИХ-ын гишүүд, сайд нар хоёр сая төгрөгийн цалин авч, цалингаасаа давсан хангамж эдэлж байхад багш нар 500 мянган төгрөгийн цалин авах ёстой гэж. Нэг л их төсөв, эдийн засаг ярьсан, санаа зовсон хүмүүс. Тийм бол бүгдээрээ адилхан 500 мянган төгрөгөөр амьдраад үзье.

Жилийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эдийн засаг хямралтай байна” гээд татвар нэмэгдүүлэхэд бид юу гэж байлаа. Бүгд л “амьдрал хүрэлцэхгүй байхад татвар нэмлээ” гэж уурлацгаасан. Угаасаа жижигхэн эдийн засгаа татварын дарамтаар улам битгий агшаагаад байгаач ээ. Тэгэхийн оронд татварынхаа бааз суурийг нэмэгдүүлээч. Үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмээч, түрээсийн орлогоос татвар аваач, хар зах дээр эргэж байгаа мөнгөө бүртгээч, тансаг хэрэглээн дээр татвар тавиач гэсэн. Одоо хоёр жил өнгөрчихөөд байхад юу өөрчлөгдөв? Ж.Эрдэнбатын оронд У.Хүрэлсүх гэдэг хүн ирж, хэдэн сайд дарга нар л амь зуулгатай болох шив дээ. Өөр юу нэмэгдэв, бидний амьдралд?

Татвар төлөгчдийн тоо хэдээр нэмэгдэж, бүртгэлгүй байсан хэр их хөрөнгийг шинээр бүртгэлжүүлэв? “Жонхуу”, Хүрэлсүх хоёр хэдэн авлигачийг хуулийн өмнө зогсоож, оффшороос хэр их мөнгө Монголд буцаж ирэв? Инээдтэй байгаа биз дээ. Тэгээд ажлаа хийхгүй байгаад нь юу ч хэлж чадахгүй байж хийж байгаа нэгийгээ “Цалин нэмүүлэх гэлээ” гэж нийтээрээ зодох нь шудрага уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шууданч (202.131.7.74)
    ямар ч байсан засгийн газар байр сууриасаа ухарч болохгүй... ард нь ирэх үр дагаврыг наад хүмүүс чинь мэдэх толгой ч үгүй яваа. инфляци маш хурдасна шүү, үр дагавар нь
    2018 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2 цаг 2 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 3 цаг 35 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 4 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 4 цаг 23 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 4 цаг 31 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 4 цаг 36 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 4 цаг 41 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 4 цаг 48 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 4 цаг 57 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 5 цаг 6 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 5 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 17 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 20 цаг 38 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 20 цаг 47 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 20 цаг 52 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 20 цаг 56 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ Өчигдөр 13 цаг 28 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов Өчигдөр 13 цаг 25 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ Өчигдөр 13 цаг 14 мин
iИх уншсан
Пакс Глобалика (Pax Globalica) “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top