x

Хөгжлийн банкны зээлдэгчид ба Хотын дарга асны хэрэг

Одоогоос хоёр сарын өмнө “Ард түмний штаб” гэх ТББ-ын тэргүүн Б.Жагар гэдэг хүн Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчийн нэрийг зарлаж, хэрхэн, ямар шалгуураар, хэдэн төгрөгийн зээл авсныг нь зарлахыг Засгийн газраас шаардаж байв. Тэр үед Б.Ундармаа, С.Бямбацогт, Б.Элдэв-Очир, Ц.Гарамжав, Ё.Отгонбаяр, Су.Батболд, Сү.Батболд, Б.Элдэв-Очир, Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин гэх мэт МАН-ын голдуу 17-18 хүний нэрийг зарласан.

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мөн “Хөгжлийн банкнаас зээл авсан компани, аж ахуйн нэгжүүд, банкны удирдлагад нөлөө үзүүлсэн” 22 улстөрчийг зарласны дотор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Ц.Гарамжав, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын дэд сайд Лхамсүрэн, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр,Сангийн дэд сайд асан С.Пүрэв, УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очир, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын нэр багтжээ. Нийт 22 зээлдэгчийн дөрвөөс бусад нь (Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Хурц, Н.Батбаяр) МАН-ынх.

Эдэн дотор өмнө ЖДҮХС-гаас зээл аваад төлөөгүй явж байсан нөхөд ч бий. ЖДҮХС-гийн зээлийн тухайд зөвхөн УИХ дотроос тоолоход 76 гишүүний 44 нь зээл авсан байдаг. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ЖДҮХС-гийн санхүүжилтын тухай ярьж байх үед нь тухайн үеийн Сангийн сайдын хэлсэн үг Байнгын хорооны проктокол дотор бичигдэж үлдсэн байдаг. “Гишүүдийн нэртэй 75 тэрбум төгрөгөө энэ удаад больё оо. Төсөв хүнд байна аа” гэж. Гэсэн тэр нь УИХ-аар батлагдаад УИХ-ын 44 гишүүн тус бүр нэг тэрбумын зээл авсан. Тэднээс гурав, дөрөвхөн нь шүүхээр орж, үлдсэн 40 гишүүн ямар ч ял шийтгэлгүй өнгөрсөн байдаг.

Тэгээд нөгөө “хандыг авна” гэдэг нь болсон юм байлгүй ЖДҮХС-гаас авсан зээлээ хэдэн арав, хорь нугалаад Хөгжлийн банкнаас авсан. Одоо зарим нь бүр тэрийгээ ид хав болгоод “Ховдын хөгжлийг тэтгэсэн хамгийн сайн төсөл” энэ тэр гээд сурталчлаад явж байх жишээтэй. Зарим нэг нь 17 тэрбумын зээлээ гурав хоногийн дотор эргүүлж төлөөд, магтуулж сайшаалгаад явж байх ч шиг.

Харин хуулийн байгууллага болохоор тэднийг “зээлээ зориулалт бусаар зарцуулсан уу, мөнгө угаасан уу?” гэдэгт л анхаарал хандуулж байна. Анхнаасаа зээл авсан үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл шүү гэдгийг хэн ч ярихгүй байна. 2012 онд УИХ-аар баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай” хуулийн 20-р зүйлд “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт” хэсэг гэж бий. Тэнд “Нийтийн албан тушаалтан (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, УЕП, УДШ-ийн шүүгч, ерөнхий шүүгчээс эхлээд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч хүртэл), түүний хамаарал бүхий этгээд (аав, ээж, ах, дүү, эхнэр, нөхөр, хүүхэд) төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гээд заачихсан. Хууль зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг нь ч гэсэн биччихсэн байгаа. 

Энэ утгаараа С.Бямбацогт “мөнгө угаасан” гэмт хэрэгтэн болдоггүй юм гэхэд хууль бусаар зээл авсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой үйлдэл. УИХ-ын гишүүн хувийн компанидаа Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь өөрөө хуулиар хориглосон үйл ажиллагаа.

Гишүүн асан А.Сүхбат бас “Би УИХ-ын гишүүн боллоо гээд миний дүү ажил хийж, амьдралаа залгуулж болохгүй юу?” хэмээн сэтгүүлч рүү агсарч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. ЖДҮХС, Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчид, УИХ-ын гишүүдийн аман дотор ч гэсэн яг ийм асуулт явж байж магадгүй. Тэгвэл хариулт нь “Болно оо. Тэгэхдээ зөвхөн нээлттэй тендер буюу сонгон шалгаруулалтаар төрөөс болон төсвийн байгууллагаас ажил, үйлчилгээ авч, ашиг орлого олж болно". Харин зээл болон санхүүжилт хэрэгтэй бол бусдын адил арилжааны банкуудад хандаад бизнесийн зээл авах ёстой гэсэн үг. Ийм энгийн зүйл.

Гэтэл тэгсэн ч гэсэн эрүүгийн гэмт хэрэгтэн болсон тохиолдол бас байна аа. Тодруулбал, өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцэж буй Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын хэрэг.

Э.Бат-Үүл 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, олон мянган айлыг нүхэн жорлон, зөөврийн уснаас салгасан байдаг юм. Энэ ажилд Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай бас ханцуй шамлан оржээ. Ингэхдээ хуулийн дагуу нээлттэй тендерт оролцон шалгарч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 810 айлын орон сууцны төслийг эхлүүлсэн байдаг юм. Үүний тулд тус хорооны 200 гаруй айлын 190-тэй нь нэг бүрчлэн гэрээ байгуулж, барилга ашиглалтанд орох хүртэлх хугацаанд орон сууцны түрээсийн төлбөр төлөх гэрээ байгуулан газрыг нь чөлөөлүүлсэн.

Товчхондоо төсөл хэрэгжүүлэх компанийг хорооны иргэд өөрсдөө сонгон шалгаруулж, нийслэл тэдний өмнөөс төслийн гүйцэтгэлийг хүлээж авахаар “Грандлайн”-тэй гэрээ байгуулсан байдаг юм.

Атал өнөөдөр аав, хүү хоёр хоёулаа “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” (ЭХ-ийн 21.22), “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн ЗДТГ-т хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн” (2002 оны ЭХ-ийн 263.2) гэдэг яг адилхан зүйл ангиар ял сонсчихоод сууж байгаа. Анхан шатны шүүх Б.Чулуудайд оногдуулсан ялаа “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хүчингүй болгосон боловч Э.Бат-Үүлд нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оногдуулсан.

Зүй нь бол, ядаж нэг гэмт хэрэгт хамтран оролцсон, яг ижил зүйл ангиар ял сонссон хоёр хүний хөөн хэлэлцэх хугацаач гэсэн нэг өдөр эхэлж, нэг өдөр дуусдаг биз дээ. Гэтэл шүүх яагаад ийм ялгаатай байдал үүсгэснийг таахад бэрх.

Өөр нэг гайхалтай зүйл нь хэргийг анх шүүхэд шилжүүлэхдээ прокурор “Грандлайн”-тай гэрээ байгуулсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Гантулга нарыг “Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын гэмт хэрэг үйлдэхэд хатгагч, хамжигчаар оролцсон” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, ял төлөвлөсөн үзсэн байдаг юм. Харин анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлттэй танилцаад “Л.Нарантуяа, Ш.Гантулга нар нь Нийслэлийн Засаг даргад шууд харьяалагдах албан тушаалтан мөн боловч “Грандлайн”-тай гэрээ байгуулсан үйлдэл нь Э.Бат-үүл, Б.Чулуудай нартай хамтарсан, хууль бусаар гэрээ байгуулсан гэх үйл, баримт тогтоогдохгүй байна” гэж үзээд Ш.Гантулга, Л.Нарантуяа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Гэтэл нөгөө талд шүүх Э.Бат-Үүлийг “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон “Грандлайн” компанийн хооронд байгуулсан гэрээнд хөндлөнгөөс нөлөөлж, гүйцэтгэгчээр бүлэглэж оролцсон” хэмээн буруутгасан байдаг. Ингээд Э.Бат-Үүл, Б.Чулуудай хоёр өөрсдөө хамтран гэмт хэрэг үйлдсэн, хамжигчаар оролцсон, сүүлдээ гэмт хэргийн гүйцэтгэгчээр бүлэглэж оролцсон болоод, шүүхээс ял авсан байдаг юм.

Ийм л нэг хоёр үзүүртэй зүү шиг барих барьцгүй шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргачихаад байгаа. Тэгэхээр болсон явдал буюу "үйл, баримтаас" үзвэлл манай дарга нар төсвийн мөнгөөр сан байгуулаад түүнийгээ өөрсдөө ээлжилж тоноод, татвар төлөгчдийн нуруун дээр ачааг нь буулгаад явах нь зөв гэсэн үг үү? Эсвэл Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар шиг хийгээгүй хэргийн ял үүрээд, шоронгийн тав болоод суух ёстой юу? Ингэхэд хуулийн байгууллага, шүүхийн систем маань яг ямар стандарт тогтоогоод байна аа...?!

Үргэлжлэл бий...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 5 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 6 цаг 55 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 11 цаг 31 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 11 цаг 45 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 11 цаг 58 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 14 цаг 23 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 14 цаг 33 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 15 цаг 12 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 15 цаг 23 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 15 цаг 41 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 15 цаг 49 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 16 цаг 0 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 16 цаг 10 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Өчигдөр 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Өчигдөр 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Өчигдөр 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Өчигдөр 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Өчигдөр 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Өчигдөр 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top