x

П.Очирбат: Тэнгэрийн цаг жаргах болоогүй ээ

- Анхны Ерөнхийлөгч 80 хүрлээ -

ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд уулын инженер, академич, багш П.Очирбатын 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болсон юм. Ерөнхийлөгч П.Очирбат сэнтийгээсээ буугаад очсон хамт олон нь ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийнхан. “Судлаач, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч П.Очирбат 30 гаруй ном бүтээж, 120 гаруй илтгэл өгүүлэл бичин, эрдэм судлалын ажлыг тасралтгүй үйлдвэрлэж ирсэн”-ийг эрдэм шинжилгээний хурлын үеэр нөхөд, шавь нар нь онцолж байлаа. Баасан гаригт болсон уг хурлын дараа ойн эзэнтэй цөөн хором ярилцсан юм.

-Анхны Ерөнхийлөгч маань 80 нас хүрлээ. 80 насны төрсөн өдрөө яаж тэмдэглэх вэ?

-Үгүй одоо ингээд л тэмдэглэчихлээ шүү дээ. Ерөөсөө л энэ. Гэрт мэдээж хэрэг Ш.Цэвэлмаа гуай бас ёсолно гэж байна лээ. Тэр нь нууц. Мэдээж хэрэг надад сайхан хоол хийж өгнө. 100 гр өгнө. Тэрийг хэрэглэнэ үү, байна уу өөр асуудал. Ийм л маягтай байна шүү дээ.

-Таны “Тэнгэрийн цаг” гээд ном байдаг шүү дээ. Нэг хэсэг хүмүүс “Тэнгэрийн цаг” гэдэг цаг хугацааны талаар их ярьдаг байсан даа. Ингэхэд “Тэнгэрийн цаг” үргэлжилж байгаа юу?

-Тэнгэрийн цаг гэдгийн утга учир бол Монголын ард түмнийг тэнгэр ивээж, ардчилал гэдгийг авчирч, бид цоо шинэ нийгэмд шинэ маягаар амьдрах цаг ирлээ гэсэн утгатай. Шинэ цаг үе, ардчилал, эдийн засгийн шилжилт энэ бүхэн үргэлжилсээр байна. Тийм учраас тэнгэрийн цаг жаргах болоогүй ээ. Улам л сайхан эрч хүчтэй үргэлжилж байна.

-Та анхны Ерөнхийлөгч, өмнөх удирдагч нараас огт өөр имижтэй байсан л даа. Сая эрдэм шинжилгээний хурал дээр зарим судлаач ярьсан. Таныг 1980 онд “Удирдах ур чадвар” гээд ном гаргаж байсан гэлээ. Хээгүй Ерөнхийлөгч гэдэг удирдлагын ухааныг нарийн судлаад, өөрийн орны нөхцөлд зохицуулж гаргаж ирсэн дүр төрх юм биш үү?

-Өмнөх төрийн удирдлагууд, тэдний ажиллаж байсан нөхцөл огт өөр шүү дээ. Ардчилсан нийгэмд шилжихээр ардчилсан төрийн тэргүүн гэдэг дүр төрх нь өмнөхөөсөө ялгаатай байх ёстой. Олон түмнийхээ дотор байж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй болсон.

Хуучин нийгэмд бол нийгмийн бүтэц зохион байгуулалт удирдах хүмүүсийн ажлын арга барил бичигдсэн учраас тэрүүгээр л явж байж. Шинэ нийгмийг бүрэлдүүлэх үеийн удирдагч бол шинэ дүр төрхтэй, төрийн бодлогыг ард түмэнд тулган хүлээлгэж хэрэгжүүлэхийг үүрэгдэх бус, яах вэ гэдгээ ард түмнээсээ асууж, санаа бодлыг нь сонсч, хамтын ухаанаар шинэ нийгмээ байгуулах шаардлага тулгарсан юм.

Малчин айлд очиж ярьж хөөрч, хийгээд өгсөн цай хоолыг нь идэж уучихдаг, гудас дэвсээд дээлээ нөмрөөд унтчихдаг байсан. Тийм учраас намайг хээгүй гэдэг байхгүй юу. Нэг их хээтэй болох гээд хэрэг байхгүй л дээ.

-Д.Бямбасүрэн гуай тэр үеийн тухай дурсч байсан л даа. Жагсаал цуглаан болоогүй өдөр гэж байхгүй, элдэв янзын хэрүүл зарга дэгддэг байсан үед анхны Ерөнхийлөгч маань үндэсний эв нэгдлийг хангах үүргээ гүйцэтгэж байсан гэсэн. Тэр үед амаргүй байсан болов уу?

-Мэдээж шүү дээ. Маш олон өргөх бичиг барина. Хүн болгон өөрийн үзэл бодол, санаа сэтгэлийг ил тод хэлэх, чөлөөтэй хэвлэх нийтлэх ярих хөөрөх энэ болгон чөлөөтэй болсон үе шүү дээ. Өмнө нь олон ургалч үзэлсээд байх юм байсангүй. Нэг л намын үзэл баримтлалыг дагадаг байв. Хэрэв тэрийг зөрчвөл хариуцлага хүлээж хэрэгт татна. Яаж ч магадгүй шүү дээ. Чөлөөтэй болоод ирэхээр хүмүүс чөлөөтэй задгай ярьж хөөрдөг. Шинээр байгуулагдсан улс төрийн хөдөлгөөнүүд, намууд өөр өөрийнхөө үзэл бодлыг тулгана. Нэгийг нь авч болохгүй. Гурван намынхан ярихаар аль алинд нь авах юм байдаг шүү дээ. Олон ургалч үзлийг уралдуулж, дундын нэг хувилбар гаргаж ирдэг байгаагүй юү дээ. Үүнийг л зарим тохиолдолд бөөрөнхийллөө гэдэг байсан. Минийхээр болсонгүй гэж гомддог юм уу, яадаг юм.

-Гэхдээ Д.Бямбасүрэн гуай бол таныг бөөрөнхий гэж хэлээгүй харин туйлширдаггүй гэсэн.

-Юу гэж туйлшрах вэ дээ. Туйлширна гэдэг чинь л өөрийнхөө үзлийг тулгах шүү дээ, бусад хүмүүс юу ярьж байна, тэр дотроос нь авах гээх юм юу байгааг тунгааж байж шийдэх учиртай. Ардчилсан нийгэмд бол туйлшрах хориотой эд л дээ.

-Зарим улстөрч таныг шүүмжилдэг байсныг саналаа. Б.Ельцин “Хэлмэгдүүлэлтийн асуудал одоогийн Орос оронд холбогдолгүй” гэхэд нь манай П.Очирбат сүйхээ гаргаад, өөдөөс нь Зөвлөлтийн үеийн өр өнөөгийн Монголд хамаарахгүй” гээд хэлчих байсан юм гэдэг л дээ. Гэхдээ бодит байдал дээр 1993 онд Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр та ингэж хэлэх боломж байсан юм уу?

-Ингэж ярьдаг л даа. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг Зөвлөлтийн тал хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл урд өмнө хийж байгаагүй юм. Манайхан ч Зөвлөлтийн талд “Та нар буруутай” гэж тулгаж байсан юм байхгүй. Харин Б.Ельцинтэй уулзах үед “Ийм хэлмэгдүүлэлт болсон, энэ бол тухайн үеийн Зөвлөлтийн удирдлага, дээрээс нь Коминтерний нөлөө, энэ болгоноос болоод ийм харамсалтай буруу үйл ажиллагаа явуулж байсан. Энэ буруу үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа бид шинэ нийгэм, тогтолцооны үед ийм алдаа дутагдал гаргахгүй гэдгээ хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ тэмдэглэж, амлалт авъя” гэсэн юм. Урьд өмнө зөвшөөрдөггүй байсан юмыг хүлээн зөвшөөрүүлээд, энгийнээр хэлбэл миний буруу, дахиад тэгэхгүй ээ гэж хүн буруугаа хүлээдэг шүү дээ. Түүн шиг Оросын тал буруугаа хүлээгээд, дахиад хамтын ажиллагаандаа ийм алдаа дутагдал гаргахгүй гэсэн. Тухайн мэдэгдлийн гол ач холбогдол үүнд байсан.

-Сөргүүлээд шууд их өрийн асуудлыг ярих боломж байгаагүй байж болох юм.

-Их өрийн асуудлыг ярьсан шүү дээ. Юу гэж ярьсан гэхээр одоо зах зээлийн харилцаанд шилжлээ. Өр төлбөрийн асуудлыг төлөх төлөхгүй, ямар хэсгийг нь хөнгөлөх вэ, ямрыг нь цаашаа үргэлжлүүлэх вэ гээд бидэнд ярих юм бий. Хэрэв өр төлдөг юм аа гэхэд юугаар төлөх юм бэ. Ядаж Таван толгойн орд газрыг хамтарч босгож ирж, хөрөнгө оруулж, тэндээс гарах орлогоос зарим нэг төлбөрийн асуудлыг шийдэхэд болохгүй юм байхгүй шүү дээ гэж хүртэл Б.Ельцинд хэлж л байсан. Тэрийг хэвлэлд тухайн үедээ бичээгүй л дээ.

-Та “Ээжээрээ овоглох нь миний хувьд ээжээ гэсэн дээд хүндэтгэл” гэж нэг ярилцлагадаа хэлсэн. Гэхдээ та бас таны “Дуудуулах овогтой аавыгаа мөнхжүүлж чадаагүй” гэж ааваасаа нууцхан өршөөл эрсэн шүлгийн мөрүүд байдаг шүү дээ.

-Хувь тавилан тиймээс л хойш. Би тэр шүлэгтээ бичсэн шүү дээ. Тэр чинь хэд хэдэн нөхцөлтэй. Миний эцэг лам хүн байсан. Нэгдүгээрт лам хүний хүүхэд гэсэн яриа, нөгөө талаар өөд болсон эцгийнхээ ясыг өндөлзүүлж нэрээр нь дуудаад байхыг цээрлэдэг. Тийм ч юм байсан л байх. Энэ талаар би зөндөө ярьж байсан. Сургуульд ороход “Овог нэрээ хэл” гэхээр хэлж мэдэхгүй зогсоод байсан. Аавыг чинь хэн гэдэг юм гэхээр “Аав байхгүй” гэж байгаа юм. “Ээж байна уу“ гэсэн “Байна”, “Хэн гэдэг вэ” гэхээр нь “Пунсалмаа” гэдэг. Тэгээд л Пунсалмаагийн Очирбат гээд л бичнэ шүү дээ.

-Та бас ээжийнхээ тухай ном бичсэн юм билээ. Би харин Ш.Цэвэлмаа гуайд зориулж “Бурхан хань минь” шүлэг бичиж, энэ шүлэгт гавьяат А.Энхтайван ая хийгээд та хоёр вальс эргэж байсныг санаж байна. Тэр шүлэгт “Харц гаралтай ханиа хааны зэрэгт хүргэсэн” гэсэн мөрүүд байдаг санагдаж байна?

-Тийм мөр байдаг.

-Ш.Цэвэлмаа гуай ч бас анхны тэргүүн хатагтай шүү дээ. Монголчууд энэ хүнд сэтгэл хангалуун байдаг. Та ч гэсэн эр нөхрийн хувьд өндөр үнэлсэн хэрэг байх л даа?

-Мэдээж. Тэгэлгүй яах вэ. Ш.Цэвэлмаагаас үнэ хүндтэй бүсгүй хүн надад өөр юу байх вэ.

-Хоёр охинтой биз дээ?

-Үгүй ээ яалаа гэж. Охид бол өөр. Хүний хань, гэргий гэдэг базарваань, тийм л байхгүй юу. 50 гаруй жил 60 шахам жил ханилж байна. Энэ чинь дажгүй л байгаа биз дээ.

-Ерөнхийлөгчөөс буусны дараа юу хийх вэ гэдэг амаргүй асуудал шиг байгаа юм. Та бол судалгаа эрдэм шинжилгээ, сургах ажилд дахиад 20 жил зүтгэсэн байна. Та ажлаа өгөөд юу хийх вэ гэж их бодсон уу?

-Нэг их бодоод байсан юм байхгүй. Би бол Ерөнхийлөгчийн албыг тушаагаад, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах диссертациныхаа судалгаан дээр суусан шүү дээ. Тэгээд хоёр жил нухаж байгаад, 1999 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Надад хийх ажилгүй яая даа гэх үе байгаагүй. Ном эрдмийн ажил хийгээд явсан. Доктор хамгаалаад, энэ сургуульд Удирдах зөвлөлийн дарга болоод, тэрнээс хойш туж энд л байгаа.

-Сая эрдэм шинжилгээний хурлын үеэр С.Цэдэндорж профессор танд зориулж “Энэ хүнээс юу нэхээд байгаа юм бэ, хангалттай их юм хийлээ, одоо болсон юм биш үү” гэсэн утгатай шүлэг бичиж байснаа уншсан. Тэгснээ бас хүн 80 хүртлээ их юм хийдэг юм байна. Ахиад юм нэхье гэдэг шүлэг бичмээр юм байна гэсэн шүү?

-Нэхнэ гэж байна.

-Та тэгээд одоо үргэлжлүүлээд хийх ажлаа төлөвлөсөн юм уу?

-Нэхсэнийг нь хийнэ (инээв). Ном бич гэвэл бичнэ. Нийгмийн ямар ч захиалгыг биелүүлэхийн төлөө ажиллана.

-80 нас гэдэг бас гоё өндөрлөг л дөө.

-Гоё, сайхан нас.

-Тэгэхээр энэ өндөрлөг дээрээс өнгөрүүлсэн амьдралаа харахад та өөртөө хэр оноо өгөх вэ?

-Оноо нь яах вэ. Би бол уйдаагүй. Сайхан ажилтай, сайхан гэр бүлтэй, сайхан эх оронд амьдарч өдий хүрчээ. Юу болоод өнгөрснийг тооцох завдалгүйгээр амьдрал буцалсаар байгаад л, амьдрал дунд тэмцсээр байгаад, чанагдсаар байгаад зүтгэсээр байгаад, хийсээр яваад нэг мэдэхэд 80 хүрсэн байна шүү дээ. Сургуульд сурлаа, уурхайд ажиллалаа. Төрийн байгууллагад ажиллалаа. Бүр төрийн дээд өндөрлөгт ажиллалаа. Дараа нь эрдэм судлалын ажилд их цаг зарлаа. Шинжлэх ухаан боловсролын салбарт 20 гаруй жил сурган хүмүүжүүлэх, бичих туурвих, ажил хийлээ. Уйдах, хийх байхаа олж ядах үе гарсангүй. Идэвхтэй, буцалсан амьдрал дотор бужигнасаар байгаад ирсэн учраас миний амьдрал хөгжилтэй, бүтээлтэй, бас хүнд бэрх байлаа. Албан тушаал ахих тусам хүлээх хариуцлага өндөр. Мэдэх, мэдэхгүй ажилд тохоогдоно. Ю.Цэдэнбал дарга намайг Түлш, эрчим хүчний яамны сайдаар томилно гэхэд нь би “Би уул уурхайн инженер, эрчим хүчний салбарыг мэдэхгүй ээ, тийм учраас би тавигдаж байгаа зорилтыг хангах хэмжээнд хүрээгүй гэж өөрийгөө боддог” гэсэн юм. Ю.Цэдэнбал гуай “Чи мэдэхгүй байгаагаа мэдэж байгаа чинь сайн байна. Мэдэхгүй зүйлээ түргэн хугацаанд мэдэж ав, тэгээд сайн ажилла. Чиний хэлснийг би товчооныхонд танилцуулна аа” гэж байсан юм.

-Цэдэнбал Филатовагаас болсон уу монголчууд нэг хэсэг төрийн тэргүүн эхнэрийнхээ зөвлөгөөг авдаг эсэхийг сонирхдог байсан шүү дээ. Та Ш.Цэвэлмаа гуайн зөвлөгөөг сонсдог байв уу?

-Ш.Цэвэлмаа юу зөвлөх юм. Хүнд зөвлөх нь битгий хэл өөрөө ч мэдэхгүй, цоо шинэ нийгэмд хамт орж байгаа юм чинь. Яах вэ, ханиа хайрлана, биеэ бодох талаас нь сануулна шүү дээ. Нерв зарцуулна, олон цагаар сууна. Хэцүү шүү дээ.

-”Нүүрсний хаанчлал дуусаагүй” гэсэн таны нэг өгүүлэл харсан. Нүүрсээ боловсруулаад ашиглах ирээдүйтэй гэж үздэг үү?

-Тэгдэг. “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги” гэж ном бичсэн. Нүүрсийг зөвхөн цахилгаан станцын түлш болгож хэрэглэх төдий биш цааш нь химийн үйлдвэрийн үнэ цэнэтэй түүхий эд болгож ашиглах, нүүрс химийн үйлдвэрийн шинэ салбарыг хөгжүүлэх талаар номондоо бичсэн.

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Ном л бичиж өнгөрөхгүй юу.

-Ш.Цэвэлмаа эгчтэй бас ярилцана биз, яриад дуусчихсан уу?

-За тэгээд яриад байх нэг их юм байхгүй дээ. Д.Сүрэнхорлоо тэгсэн гэж байгаа юм, Ц.Гомбосүрэнг “Чи одоо цаас мэрээд буруу хараад суучих юм. Надтай суугаад юм ярихад яадаг юм” гэж. Тэгээд өөртөө тэгж байна гэнэ. “Үгүй одоо өнөөх чинь юм ярья гээд хүрээд ирвэл би одоо юу ярьдаг билээ” гэж… (инээв).

Б.Янжмаа

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 10 цаг 41 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 10 цаг 43 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 10 цаг 49 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 10 цаг 55 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 11 цаг 3 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 11 цаг 4 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 11 цаг 5 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 11 цаг 9 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 11 цаг 34 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Өчигдөр 18 цаг 20 мин Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна Өчигдөр 18 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ Өчигдөр 18 цаг 09 мин Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр 17 цаг 58 мин Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна Өчигдөр 17 цаг 49 мин Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй Өчигдөр 17 цаг 46 мин АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Өчигдөр 15 цаг 16 мин Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана Өчигдөр 15 цаг 06 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 14 цаг 58 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Өчигдөр 14 цаг 52 мин "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа Өчигдөр 14 цаг 45 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНа... Олимпийн эрх олгох ширээний теннисний олон улсын тэмцээн Мон... Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа АНУ: Тусгаар тогтнолын баяр түр хойшилжээ
Top