x

Мухар олгойн мэс заслын дараа баримтлах хоолны дэглэм

Цэргийн төв эмнэлгийн Цээж хэвлийн мэс заслын сувилагч, ахлагч Ж.Атартуяа

Хүний бүдүүн гэдсэнд залгаатай байдаг мухар олгой нь бие организмд ямар үүрэгтэй болохыг эрдэмтэд одоо хэр нь тайлж чадаагүй байна.Заримдаа мухар олгой нь хурцаар үрэвсэж, мэс заслын аргаар тайрч авахад хүрдэг. Тиймээс эрдэмтэд мухар олгойг ашиггүй, илүүдэл эрхтэн гэж үздэг байв.

Гэвч АНУ-ын Аризона Мужийн Мидвестерн Их сургуулийн судлаачид “мухар олгой нь хүний биеийн дархлаанд чухал үүрэгтэй эрхтэн” гэдэг дүгнэлтэд хүрчээ. Мухар олгойтой амьтдын гэдэс доторт лимфоидын эд эс гэгддэг дархлааны системийн чухал элементүүд илүү олон байсан гэнэ.

Эдгээр нь хүний биед ашиг тустай бактеруудыг өсгөж өгдөг ба тэдгээр бактерууд нь мухар олгойнд нөөцлөгддөг аж. Суулгах үед хүн гэдэснээсээ ашигтай бактериа алддаг бол мухар олгой түүнийг нь даруй нөхөн сэргээж өгдөг байна. Тиймээс мухар олгойгоо авахуулсан хүмүүс суулгалтын дараа бие нь эрүүлжиж, эргэн сэргэхдээ удаан байдаг гэнэ.

Насанд хүрсэн хүний мухар олгойн дундаж хэмжээ 5-10 см урт, 6-8 мм диаметртэй байдаг ажээ.

Мухар олгойн мэс засал эмчилгээ хийлгэсний дараах хоолны дэглэм: 

  • Хуурсан, шарсан хоолноос татгалзаж чанаж, жигнэсэн хоол идэх
  • Хэт хүйтэн, эсвэл хэт халуун цай, хоол идэхгүй байх
  • Давсны хэрэглээг багасгах
  • Өдөрт бага багаар, ойрхон ойрхон 5-6 удаа хооллох
  • Амьтны гаралтай өөх тосноос татгалзаж, ургамлын тос, оливын тос зэрэг биед түргэн шингэдэг тосыг сонгож хэрэглэхийг зөвлөж байна.

Хүнсний бүтээгдэхүүний          төрөл

Хэрэглэх хүнс

Хязгаарлах хүнс

Махны төрөл

  • Өөхгүй малын мах
  • Загасны мах
  • Хальсгүй тахианы мах
  • Өөх ихтэй мах
  • Утсан мах загас
  • Хиам, зайдас
  • Гахайн мах
  • Лаазалсан махан бүтээгдэхүүн 

Сүүний төрөл

  • Ээдэм
  • Шинэ тараг
  • Бяслаг, сүү

Ногооны төрөл

  • Бүх төрлийн хүнсний ногоо
  • Давсалсан
  • Даршилсан ногоо

Гурил, будааны төрөл

  • Каша
  • Цагаан будаа
  • Хөц будаа
  • Гурвалжин будаа
  • Улаан буудайн гурил
  • Тос ихтэй нарийн боов
  • Шар будаа
  • Сод исгэгч ихтэй хөөмөл шинэ боорцог

Жимсний төрөл

  • Чихэрлэг амттай жимс
  • Жимсний нухаш
  • Исгэлэн жимс

Өөх тосны төрөл

  • Цөцгийн тос
  • Ургамлын тос
  • Оливын тос
  • Өөхөн тос
  • Малын өөх
  • Майонез
  • Цагаан тос

Бусад

  • Зөгийн бал
  • Байхуу цай
  • Архи, пиво, тамхи
  • Халуун ногоо 
  • Хоол амтлагч
  • Хийжүүлсэн ундаа, жүүс
  • Кофе, какао
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Очко (203.91.115.51)
    баярлалаа
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.191.111)
    Адууны мах идэж болдог юмуу
    2025 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.90.26)
    жимс идэж болохуу
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
    • namo
      idej boldg ym bnuu
      2025 оны 06 сарын 20
  • Hetaabo (202.9.40.42)
    Цагаан гаа хэрэглэж болох уу
    2025 оны 03 сарын 12 | Хариулах
  • Мэдэхгүй (66.181.161.39)
    Чанасан өндөг идэж болдог болов уу
    2025 оны 02 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top