x

АНУ-ын тэргүүн хатагтай Ерөнхийлөгчийн сүүлчийн өдөр ширээн дээр нь бүжиглэв

Дэвид Кеннерлийн алдартай гэрэл зураг дээр АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгч Жеральд Фордын эхнэр мөнхөрчээ. Бетти Фордын (1918-2011) Цагаан ордны ширээн дээр бүжиглэж байгаа  зургийг 1977 оны Нэгдүгээр сарын 19-нд авчээ.

Вьетнамын дайны болон бусад зургуудаар 1972 онд Пулитцерын шагнал авсан Кеннерли 1974 онд Цагаан ордны гэрэл зурагчин болсон юм. Тэр жил Уотергейтын дуулианы улмаас Ричарт Никсон огцорч, Форд Ерөнхийлөгч болсон юм. Кеннерли Цагаан ордонд 895 өдөр ажиллахдаа Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарын ойрын хүн болж чадсан байна.

Цагаан ордны Зууван танхимын хажуугийн зөвөлгөөний тасалгааны ажлын ширээн дээр бүжиглэх санаа Бетти Фордод төрсөн нь Кеннерлид таалагдсан байна. Тэд танхимд хоёулаа зураг авалт зохион байгуулж, ерөнхийлөгчийн эхнэр шаахайгаа тайлж хаяад ширээн дээр бүжиглэж эхэлжээ.

Жеральд Фордын ирээдүйн эхнэр (төвд нь) бүжгийн сургуульд суралцаж байхдаа, 1938 он

Цагаан ордон дахь сүүлчийн өдрөө яагаад ингэж тэмдэглэх болсныг Бетти Форд тайлбарлаагүй гэж гэрэл зурагчин хожим ярьсан байдаг. Түүний таамаглаж байгаагаар энэ нь тэгш эрхийг дэмжсэн дохио байж болох юм. Тэр үед энэ ширээний ард зөвлөлдөж суусан эмэгтэйчүүд хуруу дарам цөөн байв. Нэг үгээр, Бетти Форд тэр “эрчүүдийн цайзыг” ямар нэгэн хэмжээгээр ганхуулж чаджээ. Мөн энд тэргүүн хатагтай нөхөрт гарахаасаа өмнө бүжиг сонирхон түүнийг мэргэжлээ болгох гэж байсан нь нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.

Бетти Форд бүжгийн театрын нээлт дээр бүжигчин Жудит Жеймисоны хамт хослон бүжиглэж байгаа нь.

1977 оны гэрэл зураг олон жилээр архивлагдаж байгаад зөвхөн 1995 онд нийтлэгджээ. 

Зургийг Кеннерли 1994 онд Жеральд Фордод үзүүлжээ. Энэ агшинд Фордын хөмсөг өргөгдөж, "Беттид энэ таалагдахгүй байх" гэжээ. Яг тэр агшинд Бетти Форд тасалгаанд орж ирээд хуучин зургаа үзэн хөхрөөд би үүнийг мартсан байна гэсэн байна. Хэрэв зургийг нийтэлбэл татгалзахгүй биз? гэж Кеннерли асуухад Бетти Форд татгалзах зүйлгүй гэж хариулсан байв.

Бетти, чи энэ тухай надад огт яриагүй юм аа гэж Форд хэлэхэд Жерри, чамд яриагүй олон зүйл бий хэмээн тэргүүн хатагтай асан хариулжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top