x

"Иргэддээ зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгоно гэдэг бодит дэмжлэг"

2022 оны Нэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн. Тодруулбал, 74 төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Чухам яагаад 74 төрлийн ажил үйлчилгээг онцолсон талаар Хотын дарга Д.Сумъяабазар "Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудын зүгээс хэм хэмжээндээ тохируулан зөвшөөрөл олгодог нийтдээ 82 төрлийн үйлчилгээ байдаг. Эдгээрээс зайлшгүй авч үлдэх найман төрлийн үйлчилгээнээс бусдыг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн. Энэхүү 74 төрлийн ажил үйлчилгээ нь манай Улаанбаатар хотын олонх иргэдийн хувьд өдөр тутмын орлогын эх үүсвэр төдийгүй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эрхэлж буй ажил үйлчилгээ багтаж байгаа. Ингэснээр төрийн хүнд суртал, авлигыг багасгахын сацуу ард иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэж, төр иргэний гүүр болж буй байгууллагуудын тухайд ч итгэлцэл үүсэх эв нэгдлийн эхлэл тавигдаж байгаа.

Энэ бол иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн шиг дэмжье гэдэг сэтгэлийн үүднээс гаргасан шийдвэр. Монгол Улс жил бүрийн эцэст шалгаруулдаг авлигын индексийг бууруулах марафонд дээгүүр “гүйдэг”, амжилттай байр эзэлдэг байх ёстой. Алийн болгон 100-аас доош байрт жагсаж, адаг сүүл хавьд байх вэ. Бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ үйл ажиллагаа эрхлэх боломжит орчин бүрдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хангаж, арилжаа санхүүгийн байгууллагатай холбож өгөх гүүр нь нийслэл болъё, старт ап компаниудыг  дэмжье, ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлье гэсэн зорилго тавьсан. Товчхондоо бол, Улаанбаатар хот хөдөлмөрийн зах зээл болно, хөдөлмөр хийсэн хүнийг дэмждэг болно" гэсэн юм. 

Энэхүү шийдвэр гарснаар Улаанбаатар хотын 20 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхийн тулд элдэв зөвшөөрөл авах, цаашид зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй боллоо.

Ингэснээр бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд тооцжээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд төрийн зарим байгууллагын зүгээс дарамт шахалт их байдаг. Тэр дундаа цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд төвөг учруулдаг. Эдгээр хяналт, шалгалтыг халж чадсан эсэх талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дараах хариултыг өглөө. 

Тэрээр "Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар нийслэлийн хэмжээнд хавтгайруулсан хяналт шалгалтыг халж, эрсдэлд суурилсан шалгалтыг л явуулж байхаар тусгасан. Хяналт шалгалт гэдэг бол аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Тиймээс тухайн объектын эрсдэлд суурилж шалгалт явуулахын дээр зөрчил илэрсэн тохиолдолд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм. Торгох, үйл ажиллагааг нь зогсоох бус, зөвлөдөг, тусалдаг, дэмждэг байхад ажлаа чиглүүл, хяналт шалгалтын тоог 50 хувиар бууруул гэдэг үүргийг холбогдох албаныханд өгсөн" гэлээ. 

Иргэн  хүнсний худалдааны төв ажиллуулахад есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг бөгөөд нэг бичиг баримт байгууллагын дотоод журам, шаардлагаас шалтгаалан 4-5 бичиг болж нэмэгддэг.  Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлагууд байдаг. Энэ бүхэн энэ оноос эхлэн үгүй болж байгаа юм. Үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл шаардлагагүй болсон нь нэг талаараа бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буй хэлбэр, нөгөө талаараа иргэдийн дунд түгээмэл ойлголт болсон төрийн хүнд суртал, авлигатай тэмцэхэд ахиц гаргах шийдвэр юм.

Харин иргэд хууль тогтоомжоо судалж уншиж, стандарт шаардлагаа мөрдөх л шаардлагатай байна. Хотын зүгээс олгож буй боломжийг ашиглан үйл ажиллагаандаа стандартаа мөрдөөд ажиллах л үлдээд байна гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 6602 стандарт мөрдөгддөг. Тэдгээрээс өөрийн эрхэлж буй үйл ажиллагаандаа тохирсон стандартыг сонгон, ажил үйлчилгээндээ мөрдлөг болгох нь чухал байгаа юм. estandart.mn болон www.ulaanbaatar.mn цахим сайтуудаас эдгээр стандарттай танилцаж болно. Түүнчлэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны Онлайн бизнес төв цэсэд бизнес эрхлэхтэй холбоотой бүхий л төрлийн мэдээлэл багтсан байгаа. Стандарт шаардлага салбар бүрд ямар ялгаатайг, мөн ямар хуулийн дагуу ажиллах вэ гэх мэт мэдээллүүд цөм багтсан. Нийслэлийн зүгээс цаашид ч шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь тус цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэнэ. Иймд иргэд хэн нэгэнтэй уулзаж, ямар бичиг баримт бүрдүүлэх тухай асуухын оронд www.ulaanbaatar.mn цахим хуудасны Онлайн бизнес төв цэсэд нэвтрэн бүхий л мэдээллээ авч, мэдээллийн бааз суурийг идэвхтэй ашиглаж  заншаарай.

Иргэд ажилтай, орлоготой байх нь улс хөгжих нэг шалтгаан. Ингэхийн тулд төрийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ эд материал, эдийн засгаар дэмжих гэхээсээ илүү баталгаатай, орлоготой ажлын байрыг бий болгож, түүнийг нь төр дэмжих нь хамгийн оновчтой “халамж” юм. Энэ бодлогыг Нийслэлийн Засаг дарга эрхэмлэж, бизнес эрхлэх хүсэлтэй хэн болгонд ийм боломж өглөө. Бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгоно гэдэг бодит дэмжлэг. Нөгөө талдаа худалдаа үйлчилгээ эрхлэгчид хариуцлагатай байхад л чөлөөтэй ажиллах орчин нь бүрдчихлээ. Эрүүл ахуй, орчны аюулгүй байдлыг хангачихсан байхад хэн ч, ямар ч үйл ажиллагаа эрхэлж болох юм. Зөвшөөрлөө үзүүл гэж шаарддаг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын дарамт үгүй болох нь бизнесийн байгууллагад маш том дэмжлэг юм. Гэхдээ үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа, үйл ажиллагаа эрхэлж байгаа хэн бүхэн хариуцлагаа умартаж болохгүй.

Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөлтэй танилцана уу.

А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:

Худалдаа:

  1. Бөөний худалдааны төв;

  2. Агуулах дэлгүүр;

  3. Худалдааны төв;

  4. Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;

  5. Их дэлгүүр;

  6. Хайпермаркет;

  7. Супермаркет;

  8. Үзүүлэнгийн танхим;

  9. Аутлет;

  10. Бутик;

  11. Минимаркет;

  12. Хүнсний дэлгүүр;

  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;

  14. Төрөлжсөн барааны дэлгүүр;

  15. Мухлаг

  16. Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;

  17. Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;

  18. Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

  1. Ресторан;

  2. Баар /диско, билльярд, караоке, бусад/;

  3. Кафе;

  4. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;

  5. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;

  6. Кофе шоп

  7. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Ахуйн үйлчилгээ:

  1. Үсчин;

  2. Гоо засал;

  3. Хумс засал;

  4. Хувцас захиалга, засвар;

  5. Гутал захиалга, засвар;

  6. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;

  7. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;

  8. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;

  9. Цүнх захиалга, засвар;

  10. Нүдний шил захиалга, засвар;

  11. Цоож, түлхүүр засвар;

  12. Цаг засвар;

  13. Хими цэвэрлэгээ, угаалга;

  14. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;

  15. Гэр цэвэрлэх үйлчилгээ;

  16. Айл нүүлгэх үйлчилгээ;

  17. Эд бараа түрээслэх үйлчилгээ;

Зочлох үйлчилгээ:

  1. Зочид буудал;

  2. Дэн буудал;

  3. Жуулчны бааз;

  4. Амралтын газар;

  5. Гэр буудал;

Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

  1. Нийтийн халуун ус;

  2. Саун;

  3. Бассейн;

  4. Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;

  5. Алжаал тайлах төв /иллэг/;

  6. Нийтийн бие засах газар.

Авто үйлчилгээ:

  1. Авто засвар /агрегат, кузов/;

  2. Дугуй засвар;

  3. Автомашины угаалга;

  4. Автомашины доторлогоо;

  5. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

  6. Авто зогсоол /битүү, ил/;

Тоглоомын төв:

1.цахим;

2.хүүхдийн,

Нийтийн байрны үйлчилгээ:

Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ: 

  1. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох

  2. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

  3. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох

  4. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

  5. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох

  6. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ: 

  1. Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах

  2. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах

  3. Биллъярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

  4. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

  5. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

  6. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 1 цаг 18 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 1 цаг 25 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 1 цаг 38 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 1 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 1 цаг 56 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 2 цаг 11 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 2 цаг 18 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 2 цаг 32 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 4 цаг 49 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 6 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 6 цаг 59 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 52 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 22 цаг 45 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ Өчигдөр 17 цаг 55 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top