x

ЭМЯ: Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Нэгдүгээр сарын 9-ний өдөр шинжилгээний дүнгээр дотоодод коронавирусийн Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо өдөрт 1,000-аас дээш бүртгэгдлээ. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор,  Өвөрхангай аймагт өдөрт 50-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа юм.

Сүүлийн нэг сарын хугацаанд хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэн, тэмдэглэлт баяр өргөн хүрээнд хийгдсэн нь халдварын тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон гэж үзэж байгаа. 

Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын тохиолдол илэрсэн нь манай улсад дөрөв дэх давлагаа эхэлж байгааг харуулж байна. Эрдэмтэд дөрөв дэх давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргасан.

Иргэд та бүхэн айж, сандрах хэрэггүй. Омикрон хувилбар Дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдсан.

Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэхүү давлагааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэд та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр энэ давлагааг хамтдаа даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 19 цаг 1 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 19 цаг 8 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top