x

"Бээжин-2022" Өвлийн олимпод гүйлтийн цанаар 2 тамирчин эрх аваад байна

Өмнөд хөршийн нийлэл Бээжин хотноо эхлэх Өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд Монгол Улсаас өнөөдрийн байдлаар гүйлтийн цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй 2 тамирчин оролцох эрх аваад байна.

Монголын өвлийн спортын баг тамирчид 1964 онд Австри улсын Инcбрук хотноо болсон өвлийн олимпын IX наадамд анх оролцсон түүхтэй. Түүнээс хойш 1976 оны өвлийн олимпоос бусад бүх олимпын наадамд баг тамирчдаа оролцуулжээ. Монголчууд биатлон, тэшүүр, гүйлтийн цана, шорт-трекийн төрөлд оролцож ирсэн бөгөөд 2002 оноос хойш дөрвөн олимпод гүйлтийн цанын төрлөөс өөр төрөлд тамирчин оролцуулж чадахгүй байгаа юм.

Харин энэ удаа ямар төрлүүдэд тамирчдаа сойгоод байгаа талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ тодруулсан талаарх мэдээллийг та бүхэнд толилуулж байна.

Цана:

Уламжлал ёсоор гүйлтийн цанын төрөлд манай нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох болзлыг биелүүлээд байгаа. Гүйлтийн цанын төрөлд эрэгтэй 148, эмэгтэй 148 , нийтдээ 296 тамирчин олимпод оролцоно. Нэг улсаас эр, эм тус бүр найм буюу нийт16  тамирчин дээд тал нь оролцуулах боломжтой бөгөөд Норвеги, ОХУ, Шведийн багууд 16 цаначин сойх эрхээ авсан. Монголын цаначид Олон улсын цанын холбоо /ОУЦХ/-ны чансаанд 45-д эрэмбэлэгдэж 18 оноотой яваа. Эрэгтэй , эмэгтэй нэг нэг цаначин оролцуулах квоттой. Эрэгтэй Батмөнхийн Ачбадрах энэ улиралд FIS /ОУЦХ/ -гийн тэмцээнд 98.93 оноог Монголын цаначдаас анх авсан. Б.Ачбадрах 2018 оны олимпод оролцож байсан бөгөөд энэ удаа ч улсаа төлөөлөн уралдах байх. Нэгдүгээр сарын 17-нд FIS -гийн онооны жагсаалт эцэслэн гарна. Манай цанын шигшээ багийн тамирчид Европод бэлтгэлээ базааж байгаа бөгөөд хамгийн сүүлд 12 дугаар сарын 28-нд Швейцарт Tour  de Lenzerheide-д Батмөнхийн Ачбадрах /эрэгтэй, 27настай/, Ариунсанаагийн Энхтуул /эмэгтэй,25 настай/ нар урьдчилсан уралдаанд оролцсон.

Тэшүүр:

Өвлийн олимпын наадамд манай тэшүүрчид хамгийн сүүлд 30 жилийн өмнө буюу 1992 онд оролцсон. Энэ удаа олимпын оноо олгох Дэлхийн цомын дөрвөн гарааны гуравт нь /Польш, АНУ, Канад улсад болсон/ манай Ялалтын Зоригтбаатар /эрэгтэй,22 настай/, Алтан-Очирын Зул /эмэгтэй, 26 настай/ нар масс гараанд оролцож уралдсан.

Дэлхийн цомын нийлбэр дүнгээр Я.Зоригтбаатар 34 оноотой 50 дугаарт, А.Зул 72 оноотой 34 дүгээрт эрэмбэлэгдсэн. Австрийн Ставангерт болсон хоёр дахь гараанд манай тэшүүрчдийн оролцдог масс гараа зохиогдоогүй.

Олимпын тэшүүрийн масс гараанд дэлхийн цомын оноогоор эхний 24-т орсон тамирчид олимпын эрхээ авч байгаа. Гэхдээ нэг улсаас 2 тамирчин оролцох ёстой. Эхний 24-ийн дараа бичигдсэн найман тэшүүрчин нөөц жагсаалтад бичигдэнэ. Манай А.Зул R3 буюу нөөц тамирчдын гуравт бичигдэж байна гэсэн үг. Боломж гарч болох л юм.

Биатлон:

Манай биатлончид 1964,1968 оны олимпод оролцож байсан түүхтэй. Гэвч энэ спорт Монголд мартагдаж, олон жил болсон юм. Харин сүүлийн жилүүдэд Монголын биатлоны холбоо тун сайн ажиллаж, шигшээ багаа бүрдүүлэн олимпод оролцох зорилго тавин, уралдаан тэмцээнд тасралтгүй оролцож, манай залуу биатлончдын амжилт ахисаар байгаа. 2020 оны Лозанны залуучуудын олимпод манай биатлончид чамлахааргүй оролцсон. Түүнээс хойш урт хугацааны цугларалт, бэлтгэлд гарч, гадны өндөр зэрэглэлийн дасгалжуулагч ажиллуулж, биатлоны ДАШТ, Дэлхийн цомд тогтмол оролцож биатлон сонирхогчдод итгэл найдвар төрүүлэх болсон.

Энэ улиралд манай биатлончдын нэгдүгээр багт эр: Э.Энхсайхан, Ц.Адьяажаргал, О.Гантулга, эм: Э.Ариунтунгалаг, М.Должинсүрэн, Т.Ариунболд нар багтан  Дэлхийн цом /IBU cup/-д оролцож олимпын оноо цуглуулж байгаа юм. Манайхан одоо Оберхоф, Рупольдингийн дэлхийн цомуудад оролцоно. Олимпын босго оноо 150 буюу доош байх ёстой. Манайхаас Э.Энхсайхан 137 оноотой яваа.

“Бээжин-2022” өвлийн олимпын биатлоны төрөлд 105 эр, 105 эм, нийт 210 биатлонч өрсөлдөнө. Нэгдүгээр сарын 16-нд Олон улсын биатлоны холбоо /IBU/-ноос онооны жагсаалт гарна. Монголын биатлончид энд багтаж чадвал олимпод оролцох юм байна.

Өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдээд байна. 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд манай өмнөд хөрш БНХАУ-д болох энэхүү олимпод 95 орны 4000 гаруй тамирчин , долоон спортын /биатлон, бобслей, керлинг, хоккей, тэшүүрийн төрлүүд, цанын төрлүүд, чарга/ 15 төрөлд 109 цогц медалийн төрлөө өрсөлдөх юм.

“Бээжин-2022” өвлийн олимпын уулын цана, бобслей, скелетоны төрлүүд  Бээжингийн дагуул хот болох Яньцинд, харин Бээжингээс 180 км зайд орших /цагт 350 км хурдлах чадалтай хурдны галт тэрэг энэ хооронд 40-50 минут явна/ Хэбэй мужийн Жанчхүү /Хаалган хот ч гэдэг/-д гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон, фристайл, сноубордын төрлүүдийн тэмцээн явагдах бол Бээжинд Олимпын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, тэшүүр, шорт-трек, уран гулгалт, хоккей, керлингийн тэмцээн болно.

Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Бээжин-2008” зуны олимпын гол цэнгэлдэх “Шувууны үүр”-т болох бөгөөд Бээжин хот нь зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан анхны хот болох юм.

"Бээжин-2008" зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 2022 оны өвлийн олимпын төсөв ердөө 3,9 тэрбум доллар гэгдэж буй. Учир нь спортын уралдаан тэмцээн болох ордон, цэнгэлдэх, байгууламж нь өмнө нь ашигласан болон хуучин  ордоноо шинэчлэн зассан бөгөөд шинээр ердөө дөрөвхөн байгууламж барьсан нь тэшүүрийн ордон, чарга, бобслейн зам, трамплин харайлтын цогцолбор, уулын цанын зам.

Мэдээж цар тахлын үед зохиогдох болохоор маш хатуу, нарийн чанд дэглэмд олимп явагдана гэдгийг зохион байгуулагчид эртнээс хэлж сануулсаар буй. Одоогоор гадны үзэгч, хөгжөөн дэмжигчдийг оруулахгүй, зөвхөн эх газрын үзэгчдийг тодорхой шалгуурын дагуу уралдаан тэмцээнд оруулах яриа байгаа.  Нөхцөл байдлаас шалтгаалаад яаж ч өөрчлөгдөж болно.

Олимпод оролцох баг тамирчид, шүүгчид, албаны хүмүүс вакцинд бүрэн хамрагдсан байх, хэрэв вакцины бүрэн тунд хамрагдаагүй бол хэн ч байсан 21 хоногийн тусгаарлалтад байх журамтай байгаа.

Өвлийн олимпийн хамгийн үзүүштэй спортын төрлийн нэг болох хоккейн тэмцээнд хоккейн хамгийн хүчирхэг лиг болох NHL ковидын нөхцөл байдлаас шалтгаалан тамирчдаа оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн нь харамсалтай. Мөн АНУ, Австрали, Их Британи, Канад, Шинэ Зеланд, Япон, Бельги, Австри, Косово, Литва зэрэг улсууд дипломат бойкот /баг тамирчид нь оролцох ч төр засгийн төлөөлөгчид оролцохгүй/ зарласан ч энэ нь ёс төдий хэрэг.

Цар тахлын улмаас “Токио-2020” олимпод ч улс төр, төр засгийн төлөөлөгчид, дагалдах зочдыг хязгаарлаж байсан бөгөөд “Бээжин-2022” энэ талаар бүр хатуу хязгаар тогтоохоо мэдэгдээд байгаа юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 6 цаг 24 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 6 цаг 33 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 6 цаг 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 6 цаг 41 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 7 цаг 14 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 8 цаг 49 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top