x

Хэнтийн тойрогт нөхөн сонгууль болохгүй

Үндсэн хуулийн Цэц дахиад л улс төрийн захиалга гүйцэтгэлээ. Хэнтийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргав. Ингэхдээ, төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байна. (Сонгуулийн тухай хуулийн 125-ын 5: Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна)

Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард явуулах тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлснээр нөхөн сонгууль явуулах хугацаа автоматаар ирэх оны зургадугаар сар луу шидэгдэж байгаа юм. (Сонгуулийн тухай хуулийн 20-ийн 1.Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана) Гэвч улс төрийн нөхцөл байдлаас харвал ирэх оны зургадуур сард ч бас нөхөн сонгууль болохгүй, хоёр том нам үүн дээр нэгдсэн гэдэг дүгнэлтийг ажиглагчид хийж байна.

Уг нь Үндсэн хуулийн Цэцээс үндэслэл болгоод байгаа төрийн албан хаагчтай заалт дээрх “сонгуулийн жил” гэдэг нь нөхөн сонгуульд бус, УИХ-ын ээлжит сонгуульд хамааралтай ойлголт юм. Харин нөхөн сонгуулийн хугацааг товлон зарлах эрхийг сонгуулийн төв байгууллага буюу СЕХ-нд хуулиар олгосон байдаг. Тиймээс төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээс зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалт нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй гэсэн үг.

Нөгөө талаас хэрвээ нөхөн сонгуулийн хугацаанаас болж Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзвэл нөхөн сонгуулийн хугацааг товлон зарласан УИХ-ны тогтоолыг бус, Сонгуулийн хуульд заасан төрийн албан хаагчтай холбоотой заалтыг Цэцэд өгөх ёстой байлаа.

Гэвч анхнаасаа нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Цэцэд өгсөн, Цэц уг гомдлыг хүлээж аваад “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргасан зэргээс үзвэл энэ нь анхнаасаа УИХ-д суудалтай хоёр том намын (тэр дундаа МАН-ын) улс төрийн захиалга байжээ гэж үзэхээс аргагүйд хүрч байна. Ядаж л УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө буюу нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан даруйд Цэцийн дүгнэлт гарсан бол УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад баталсан хуулиа тайлбарлах хангалттай хугацаа байлаа. Гэтэл намууд сонгуульд оролцохоо илэрхийлж, нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсний дараа Цэц ийм дүгнэлт гаргаж байгаа нь улс төрийн захиалга гэж эзэхээс аргагүй.

Ялангуяа намуудын нэр дэвшигчдийн талаар олон нийтийн дунд явж байгаа үнэлэлт, дүгнэлт нь МАН, АН-ын удирдлагуудыг нөхөн сонгуулийг нэгмөсөн явуулахгүй байх шийдэлд хүргэсэн гэж хэлж болохоор байна. Учир нь одоо байгаа улс төрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд эрх баригч МАН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах ямар ч боломжгүй. АН-ын хувьд ялалт байгуулах хамгийн боломжит хувилбар гэгдэж байсан Э.Бат-Үүлийг нам нь нэр дэвшүүлэхгүй (түүний оронд ЕТГ-ын дарга З.Энхболдыг АН нэр дэвшүүлэхээр яригдаж байв) гэснээс үзвэл АН-д ч шаанс байхгүй. Харин бие даагч Э.Бат-Үүл, МАХН-ын Н.Энхбаяр нарын хооронд гол өрсөлдөөн явах болчихоод байгаа. Тэдний хэн нь ч УИХ-д орж ирлээ гэсэн АН, МАН-ын аль алинд нь ашиггүй учраас хоёр нам Хэнтийн 42-р тойргийг 2020 он хүртэл төлөөлөлгүй үлдээхээр шийдсэн бололтой. Нөхөн сонгууль болохгүй гэдэг дээр ажиглагчид аль хэдийн бооцоо тавиад эхэлчихсэн байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.162)
    lalar hoshnogo yu yum be .
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 8 цаг 19 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 8 цаг 26 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top