x

Малд ч болсон хариулга хэрэгтэй, МАН дарга аа!

Амьд явахад юу эсэхийг үзэх. Хууль тогтоох үүрэгтэй парламентын гишүүн хүн худаг дээр сугалаа явуулаад зогсч байхыг харав. УИХ-ын гишүүн М.Билэгт гэдэг хүн (“Өвөл болохоор хүйтэн болдог” гэдэг алдарт афоризмын эзэн) тойргийнхоо иргэдтэй уулзахын тулд хонжворт сугалаа явуулсан байна. Өмнөх удаа зар тараахад сонгогчид нь цуглаагүй учраас арга ухаан сүвэгчилж, уулзалтанд ирсэн иргэдийн дунд азтан тодруулж, сугалаа явуулахаар зар түгээжээ. Хонжворт нь Эрдэнэт хивс, орос бакал, хувин данх, хичээлийн хэрэгсэл гэх мэт. Данх нь бүр зурагтай...

Баянхонгор аймгийн  Баянцагаан сумын иргэдийн дунд тараасан энэ зар үр ашгаа өгч, сугалааны азтанууд хонжвороо авсан байгааг харвал урьсан, уригдсан хоёр “дүндээ дүн” болж байна. МАН-ыг сонгосон биш “мал” болов. Малчин хаана байна?

Өмнөх парламентын үед бас л Баянхонгороос сонгогдсон “бидон” Ганбат гэж нөхөр байлаа. Тэр хүн хоёр жил УИХ-ын Хууль зүйн байнгын хороог ахалсан гэдгийг хэн ч мэдээгүй боловч дөчийн бидон дээр зургаа хэвлээд сонгогчиддоо тарааснаас хойш монголчууд бүгдээрээ “Бидон ярьж байна”, “Бидон явж байна” хэмээн танимхайрах болсон билээ. Муу юм модон улаатай гэдэг болохоор энэ удаагийн их хуралд илүү олон “бидон” орж ирсэн байна.

Архангайгаас сонгогсдон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн (аав нь Ч.Ганзориг гэж “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан, нөгөө Стандарт банкны 109 сая долларын зээл дээр баталгаа гаргасан хулгайч) шанаган дээр нэрээ бичээд сонгогчиддоо тараасан байна. Шанаганы ёроолд “Архангайн 1-р тойрог. Шинэ хөгжлийн Тэмүүлэл”... өөр юу юу ч гэнэ вэ. Нэрийн үсгийг нэг үсгээр зөрүүлснийг эс тооцвол парламентын гишүүний нэрийн хуудас бүтнээрээ явж байна. Ордны хаалгаар орохдоо ч гэсэн шанагаа үүрээд явах хэрэгтэй шт. Гадаад дотоодын зочин гийчинд дурсгал болгож өгөхгүй юу.

2000-аад оны дундуур Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа (тэр үед яг одоогийнх шиг жижиг 76 тойрогтой байлаа) гишүүн бүрт тойргийн мөнгө гэж 10 сая төгрөг өгдөг, түүгээр нь энэ мэтийн хог новш зах дээрээс худалдаж аваад тойргийнхондоо тараадаг байлаа, манай суу ухаантнууд. 2007 онд тойргийн мөнгийг шууд 100 сая, 2008 онд 250 сая болоход манай өдөр тутмын сонинууд гишүүдийн тойргийн мөнгийг эсэргүүцэж улс төрийн хоёр нүүрээ цагаанаар хэвлэж байв. Тойргийн мөнгө нэрээр төсвийн хулгай хийж, сонгогчдыг авлигадахыг эсэргүүцсэн хэрэг л дээ. Үндсэн хуулийн Цэц хүртэл заргалдаж, тойргийн мөнгийг зогсоосон боловч 2010 оны төсөвт шууд нэг тэрбум болж, 2011 онд гурван тэрбумд хүрсэн байна. Гэхдээ гишүүдийн гар дээр шууд өгдгөө болиод “Тойргийн сонгогчдоос санал авах” нэрээр тусгай жагсаалт гарган мөнгөө хуваарилуулдаг байлаа.

Тойргийн мөнгийг 2012 оны парламент зогсоосон боловч 2016 онд 65 суудал авсан МАН дахин хөгжүүлж эхэллээ. Ядаж л нэг удаад нь сонгогчиддоо хийсэн ажлынхаа тайланг гаргаж, сонин сэтгүүл тараадаг байснаа шууд өмд, гутал, данх, шанага руу уналаа. (Юу ч хийгээгүй улс юугаа ч тайлагнах билээ) Төгсөрнө гээч нь энэ.

Цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, зам талбайгаа засах болохоор “мөнгөгүй” гээд духаараа хараад суучихдаг нөхөд цаг дээрээ төсвийн мөнгөөр ингэж л туйлж байна. Өмнөх жил Өмнөговиос сонгогдсон бас нэг "төлөг" өөрийнхөө зургийг жаазлаад тойргийнхоо бүх айлд тараасан байсан. Нэг нь ч нэгнээсээ дээр, доор орох юм алга.

Ийм л “мал”-ууд манай төрийг түймэрдэж байна. Малд ч болсон хариулга хэрэгтэй, МАН дарга аа!

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.142.134)
    МАН ыг олонхи болоход ахмадууд бид багагүй хувь нэмрээ оруулсан гэж би боддог гэтэл баяжиж биeэ тоосон луйварчин шиг ааш гаргаж хамгийн эхлээд хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосон бид тэтгэврийн хэдээрээ амь зогоодог ганц удаа мөнгөний уналттайгаарр холбогдуулан тэтгэвэр нэмээгүй тэгсэн мөртлөө нийтэд хүртээлгүй янз бүрийн халамж гаргаад ахмадуудын халамж хэтэрлээ гэж сурталчилгаа явуулдаг үлгэрлэн хэлбэл бид хүрэн бөөртэй хүний хүүхэд өсгөсөн байна
    2018 оны 12 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 18 цаг 19 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 18 цаг 28 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 18 цаг 33 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 18 цаг 36 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 19 цаг 10 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 20 цаг 45 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top