x

Ковидын дөрөв дэх давалгаа Европ тивийг хувааж байна

Европ коронавирусийн дөрөв дэх давалгаанд өртөж байна.

Австри улс даваа гаригт улс даяар хөл хорих нь тахлыг даван туулах цорын ганц арга зам хэмээсэн бол Германд вакцины мандат авах тухай хэлэлцэж байна.

Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан "Магадгүй энэ өвлийн эцэс гэхэд Германд бараг бүх хүн вакцинд хамрагдах, өвчлөөд эмчлүүлэх, эсвэл үхэх болно" гэж бүх нийтийг хамарсан вакцины мандатыг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг хатуу мэдэгдэл хийв.

Австри улсад хүмүүс ажилдаа явах, хүнсний дэлгүүр орох эсвэл эм тариа авахын тулд гэрээсээ гарахыг зөвшөөрөхөөс бусдаар хөл хорисон карантин 10-20 хоног үргэлжилнэ. Энэ нь Европын өвлийн анхны карантин бөгөөд өргөн хүрээг хамарсан шинжилгээ, хэсэгчилсэн хязгаарлалтаар тархалтыг хазаарлахаар хэдэн сарын турш тэмцсэн ч эцэст нь ийн хөл хорьж байна. 

Харин Герман улс хөл хориог үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн бөгөөд албаны хүмүүс үүнийг ковидын хамгийн муу давалгаа гэж нэрлэж байна. Канцлер Ангела Меркель зөвхөн вакцинжуулалт хангалттай биш гэж Блүүмбергт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Словак, Грек зэрэг бусад улс орнууд вакцинд хамрагдаагүй хүн амд хязгаарлалт тавьж байсан. 

Австри, Нидерланд, Бельги, Дани, Итали, Швейцарь, Хорват зэрэг улсад албан ёсны арга хэмжээ, вакцины шаардлагын эсрэг амралтын өдрүүдээр эсэргүүцлийн жагсаал болжээ. Зөвхөн Вена хотод цугларсан хүмүүсийн тоо 40,000 байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Хүн амын 66 хувь нь вакцинд хамрагддаг Австри улсад ням гаригт 24 цагийн дотор 14,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Нидерландад дунджаар 20,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Германд халдварын тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ.

Дашрамд, Австри улс өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн вакцинжуулалтыг заавал хийлгэсэн байх ёстой гэж зарласан нь энэ алхамыг хийсэн барууны анхны улс болсон юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top