x

"Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатай байна"

УИХ-ын дарга Г.Занданшатар “Рио тинто” компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольм болон тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойс Хилл Ресурсес” компанийн гүйцэтгэх захирал Стийв Тибоу, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзжээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Засгийн газрын Ажлын хэсгийг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцов.

Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Г.Занданшатар "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол батлагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. УИХ-ын зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарал тавьж ажиллаж байгаа боловч хангалтгүй байна. Тиймээс цаашид Оюутолгойн төсөл энэ байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжих боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш 7 жил өнгөрлөө. Энэ бол хангалттай хугацаа юм.

Тиймээс “Рио тинто”компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольмд нөхцөл байдлыг танилцуулж, Монголын эрх ашгийг хангуулах, харилцан ойлголцолд хүрэх, нэгдсэн гарц шийдэл хүрэх, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг саналыг тавилаа. Тухайлбал, хууль зөрчиж хийгдсэн Дубайн гэгдэх 3 гэрээг цуцлах, гэрээг дагасан өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох, 2010 оны ТЭЗҮ-ийг баримтлах зэрэг Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатай байна.

Якобс Статусхольм хэлэхдээ, энэхүү төслийн үр өгөөж, хамрах хүрээ үр дүн бол гайхамшигтай юм. Оюутолгойн төслийн үйл ажиллагаатай танилцаад зарим буруу, зөрүү хийсэн асуудлыг зөвөөр шийдвэрлэх нь чухал гэж үзлээ. УИХ-аас байгуулагдсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хорооны гишүүдтэй ч уулзлаа. Монгол Улсын ардчиллыг тууштай дэмждэг, ард түмний хүсэл, шаардлага бол нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал мөн.

Тиймээс УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад ямар гарц шийдэл байна, ямар өнцгөөс асуудлыг харах нөхцөлийг бүрдүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 17 цаг 10 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 17 цаг 16 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 17 цаг 25 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 18 цаг 7 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 20 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 20 цаг 59 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 21 цаг 20 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 21 цаг 27 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 21 цаг 37 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 21 цаг 45 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 21 цаг 50 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 21 цаг 52 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top