x

Хятад улс Пэн Шуайгийн "эрүүл, аюулгүй" байгааг нотлохгүй бол теннисний ертөнцөөс хасагдана

Коммунист намын дээд албан тушаалтныг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн мэдэгдснээс хойш чимээ тасарсан Хятадын теннисчин Пэн Шуайд АНУ "маш их санаа зовниж" байгаагаа мэдэгдэв.

Цагаан ордон теннисчин Пэнгийн хаана байгаа болон аюулгүй байдлын талаар Хятадаас "бие даасан, нотлох баримтыг гаргаж өгөхийг" уриалсан байна.

Өдгөө 35 настай "Их дуулга"-ын хошой аварга теннисчин Пэн хоёр долоо хоногийн өмнө Хятадын Ерөнхий сайдын экс дэд сайдыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан юм.

Одоогоор Эмэгтэйчүүдийн теннисний холбоо Хятад улсад болох тэмцээнүүдийг цуцална хэмээн сүрдүүлээд байна.

Дэлхийн теннисийн холбооны дарга Стив Саймон BBC-д ярихдаа, теннисчин Пэнг аюулгүй байгаа гэдгийг нотлох баримтгүйгээр ирэх жил Хятадад тэмцээн зохион байгуулахгүй.

"Бид буулт хийж чадахгүй. Энэ бол зөв, буруу гэж маргах асуудал биш" гэж хэллээ.

Дэлхийн теннисийн холбоонд Пэнг аюулгүй гэж Бээжин дэх Хятадын теннисний холбооноос мэдэгдсэн ч Стив Саймон энэ нь үнэн болохыг нотлоогүй гэж мэдэгдлээ.

Баасан гаригт гарсан өөр нэгэн мэдээгээр Пэнгийн гурван зургийг түүний нэрээр WeChat дансанд "Амралтын өдрийн мэнд хүргэе" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Гэсэн хэдий ч Хятадын шуурхай мессенжер дээрх нийтлэлийн жинхэнэ эсэхийг BBC China-гийн хэвлэл мэдээллийн шинжээч Керри Аллен эргэлзсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Хятадын төрийн хэвлэлүүд хатагтай Пэнтэй холбоотой цахим шуудан нийтэлсэн боловч Стив Саймон түүний үнэн эсэхэд эргэлзэж байгаагаа мөн хэлсэн байна.

Энэ сарын 2-нд Хятадын нийгмийн сүлжээний Weibo сайтад Ерөнхий сайдын орлогч асан Жан Гаолигийн талаарх мэдээллийг нийтэлснээс хойш Пэн олны өмнө гараагүй.

Тэрээр 2013-2018 оны хооронд тус улсын дэд ерөнхий сайдын албыг хашиж байсан Жантай бэлгийн харилцаанд "хүчээр орсон" гэж мэдэгдсэн юм.

500,000 гаруй дагагчтай түүний аккуантны сүүлийн үеийн бусад нийтлэл болон бусад бүх мэдээллийн хамт хэдхэн минутын дараа устгасан байдаг.

Тэр цагаас хойш теннисний ертөнцөөс улам олон тэргүүлэх дуу хоолой Пэнгийн тухай ярих болсон юм.

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны тэргүүн асан, "Их дуулга"-ын 23 удаагийн аварга Серена Уильямс хатагтай Пэнг алга болсон тухай мэдээ түүнийг "шоконд оруулсан" гэжээ.

Тэрээр "Түүнийг эсэн мэнд, аль болох хурдан олоосой гэж найдаж байна. Бид чимээгүй байж болохгүй, заавал шалгах хэрэгтэй" гэж твиттер хуудсандаа бичжээ.

Дэлхийн номер эрэгтэй теннисчин Новак Жокович шоконд орсон гэж хэлсэн бол Наоми Осака мөн түүний хаана байгаа талаар санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Теннисчид болон сошиал сүлжээний хэрэглэгчид #WhereIsPengShuai гэсэн хаштаг дор жиргэж байна.

Пэн бол Хятадын теннисний нэр хүндтэй тамирчин юм. Түүний энэ мэдэгдэл нь Хятадад шинээр гарч ирж буй #MeToo хөдөлгөөний хамгийн алдартай хэрэг болоод байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 20 цаг 25 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 34 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 20 цаг 39 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 23 цаг 9 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 23 цаг 18 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 23 цаг 21 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top