x

Вакцины III тун буюу үйлчилгээний газруудад үүрүүлсэн ЯЛ!

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний тэргүүн, иргэн Д.Амартүвшин өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд шүүгдэж байна. Түүнийг өнгөрөгч долдугаар сард Сүхбаатарын талбайд зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалынх нь төлөө цагдаагийн байгууллага “Гамшгийн тухай хууль зөрчсөн” хэргээр Зөрчлийн хэрэг үүсгэж, дөрвөн сарын дараа шүүхээр оруулж байгаа нь энэ.

Тухайн үед Д.Амартүвшин өөрөө ч хэлж байсан. “Яг одоо миний халаасанд гуравхан мянган төгрөг байна, амьдрал зогслоо шүү. Үйлчилгээний байгууллагууд, баар, ресторануудынхаа үүд хаалгыг нээгээч ээ. Ардаа амьдралтай хүмүүс шүү, ар гэрээ тэжээж чадахаа болилоо” гэж. ААН-үүдийг  төлөөлж 40 хүрэхгүй залуус цуглаад түр гацалт /flash mob гэж нэрлэдэг/ хийсэн. Хоорондоо 3, 3 метрийн зай барьсан, хоёрхон минут болсон. Тэгсний төлөө “Гамшгийн тухай хууль журам, халдвар хамгааллын дэглэм зөрчлөө” гээд хэрэг нээчихэж байгаа юм.

Зургийг gogo.mn

Тухайн үед жагсаалд оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс ганцхан зүйлийг хүссэн. Хоёр тун вакцинд хамрагдсан хүмүүст үйлчилгээ үзүүлэх боломжийг нь олгооч ээ. Үйлчилгээний газруудаа нээгээч ээ л гэсэн юм. (Тэр үед хүн амын 60-аас илүү хувь нь хоёр тун вакцин хийлгэчихсэн байсан) Хэрвээ тэгэхгүй гэвэл үйл ажиллагааг нь зогсоосон үйлчилгээний газруудад төрөөс нөхөн олговор олго оо... л  гэсэн. Зүй ёсны шаардлага биз дээ.

Гэтэл цагдаагийн байгууллага зүгээр л “Зөвшөөрсөн тооноос хэтэрсэн хүн цуглуулсан байна аа” гээд хавтаст хэрэг нээгээд явчихсан. “Нэг танхимд 20-иос илүү хүн цуглуулахгүй байх” ч билүү, нэг тийм хэн ч дагаж мөрддөггүй журам байдаг юм. Одоо өглөө оройдоо автобусанд хэдээрээ явж байгаа билээ, хараарай л даа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан “Цахим үндэстэн” шоунд хэдэн хүн оролцсон, хэд нь зайгаа барьсан билээ, эргээд нэг санаарай. Түүний дараа “Иргэнд үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй хууль, журмаа боль оо” гээд хэсэг залуус жагссан чинь бүгдийг нь баривчлаад шоронд хийчихсэн. ЗГХЭГ-ын дарга өвгөн шоу зохион байгуулсан агентлагийн дарга хүүхнийг "алдаа гаргасан тул анхааруулсан" хэмээн  хошуу сунгаад өнгөрсөн. Иргэнд нэг өөр, эрх мэдэлтэнд нэг өөр үйлчилдэг хуулийн "даабл стандарт" гэдэг нь энэ.

Өнөөдөр эрх баригчид дахиад үйлчилгээний газруудад нэмэлт шаардлага тулгаж байна. Хотын ерөнхий менежер СТӨ-нд аж ахуй нэгжүүдийн удирдлагуудыг цуглуулаад “Хариуцлагын гэрээгээ шинэчилнэ. Гуравдугаар тунгаа хийлгээгүй иргэдийг баар, ресторанаар үйлчлүүлэхгүй. Эсэргүүцэх юм бол хаах цагийг чинь буцаагаад 22.00 цаг болгоно шүү” гэж сүрдүүлсэн байна. Тийм нэг шазууртай. Хууль, журамдаа “Вакцин хийлгэх эсэх нь иргэний эрх” гэчихсэн мөртлөө түүнээсээ давсан зарлиг, тушаал гаргаад иргэдийн эрхэнд халдаад явдаг.

Өнөөдрийг хүртэл вакцины 3-р тунд хамрагдсан иргэд ердөө 500 мянга буюу нийт хүн амын 15 хүрэхгүй хувь. Тэдний олонхи нь өндөр настнууд, эмнэлгийн заалттай нөхөд. Ажил эрхэлж, орлого бүрдүүлж байгаа хүмүүсээс маш цөөхөн нь 3-р тунд хамрагдсан байгаа. Угаасаа Засгийн газар анх хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэдийн олонхи нь ковидын халдвар аваад эдгэчихсэн. Өөрөө өөрийгөө оношлоод, эмчлээд  явсан. Засгийн газраас зарлаж байгаа халдварын тоо бучраас гуравдугаар тунд болгоомжтой хандаж байгаа. Засгийн газраас мэдээлж байгаа халдварын тоо бодит байдлаас хэд дахин бага байгаа. Тиймээс иргэдийн олонхи нь “эхний хоёр тун халдвараас хамгаалж чадсангүй” гэж үзсэний үндсэн дээр гурав дахь тунд маш болгоомжтой хандаж байгаа. Энэ нь ч зүй.

Хоёрдугаарт, вакцины гуравдугаар тунд иргэдийг хамруулах нь Засгийн газрын өөрийнх нь үүрэг болохоос ААН-үүдийн үүрэг биш. Тийм байтал “Гуравдугаар тунгүй хүмүүст үйлчилбэл үйл ажиллагааг чинь зогсооно, торгоно, тусгай зөвшөөрлийг чинь хураана” гэж сүрдүүлэх нь хуулиас гадуур хүчирхийлэл мөн.

Сануулахад үйлчилгээний газруудын үүд хаалгыг бариулсан нь 2019 он. Дотоодод халдвар орж ирээгүй байхад бүгдийнх нь хаалга үүдийг хаагаад, лацдаж ломбодоод явсан. Хоёр жил ажилгүй, орлогогүй зогссон хүмүүс арай гэж үйл ажиллагаа нь жигдрэх гэж байтал дахиад төрийн бас нэг дарамт. “Хариуцлагын гэрээ” гэдэг юмаа лавшруулж аваад баахан байцаагч томилоод “гэрээ зөрчсөн” гээд уушийн газруудыг хаагаад явах нь л дээ. Угаасаа гурав дахь тунгаар ковидоос хамгаална гэдэгт итгэлгүй байгаа иргэд уушийн газарт орохын тулд л уулгалаад нийтээрээ очиж вакциндана ч гэж хаа байх вэ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 4 цаг 52 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 8 цаг 9 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 8 цаг 18 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 8 цаг 23 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 8 цаг 27 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 11 цаг 40 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 11 цаг 43 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 11 цаг 46 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 11 цаг 57 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 13 цаг 30 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 14 цаг 11 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 14 цаг 12 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 14 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 15 цаг 12 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ...
Top