x

Д.Ганбат: Хүнд сорилттой нүүр тулж байгаа ч, Монгол улс Ардчиллын замаар тууштай замнаж яваа

УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Зафер Атеш Тантай уулзлаа. Энэхүү уулзалт нь хоёр талын хувьд анхны уулзалт бөгөөд эрхэм Элчин сайд Монгол улсад томилогдон ирээд 7 сар болж байгаа юм.

Монгол улс Турк улсууд бол түүхийн эртний улбаатай, ахан дүүсийн нөхөрсөг харилцаатай улсууд учраас Монгол улсад онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлсэн юм.

Ардчилсан нам бол ардчилал зах зээлийн замаар тууштай замнаж буй өнөөгийн Монгол улс бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан нам. 2012-2016 онд Ардчилсан нам эрх барьж байхдаа Монгол Турк улсын хооронд визгүй зорчдог болох шийдвэрийг гаргаж байсан. Хоёр улсын иргэд ийнхүү чөлөөтэй зорчих болсноор ард иргэдийн хооронд шууд харилцаа үүсэж, бие биеэ харилцан танихад онцгой үүрэг гүйцэтгэж байгааг хоёр тал талархан тэмдэглэлээ. Мөн ноён Элчин сайд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг хамгийн ойрын хугацаанд БНТУ-д зочлохыг урьлаа.

Турк улс бол Монгол улсын хувьд Европ руу шууд гардаг агаарын том гарц болсон орон. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад хил боомтууд хаагдсан байгаа нь хоёр орны иргэдийн чөлөөтэй зорчиж, худалдаа бизнес, аялал жуулчлал эрхлэх боломжийг хязгаарлаж байгаа нь харамсалтай. Гэвч Монгол улсаас хуваарьт нислэгийн зөвшөөрөл өгвөл энэ харилцаа эргэн сэргэх бүрэн боломжтойг Элчин сайд Зафер Атеш Тан илэрхийлэв.

Бид бол Монголчууд шиг энэ нутаг дэвсгэрээс түүх маань эхэлсэн гэж үздэг. Хүннү гүрний үед Монгол Туркийн ард түмэн эвтэй найртай, хаяа дэрлэн аж төрж байсныг нотолсон олон арван түүхийн дурсгалууд байдаг. Тийм учраас хоёр улсын харилцааг цааш ажилттай хөгжүүлэхэд бидэнд бат бөх суурь бэлэн байгаа гэж хэлж болно. Бидний хувьд Монголчуудын дэлхий рүү нээсэн хамгийн том хаалга байх үүргээ чадварлагаар биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа. Өнөөдөр Туркийн иргэний агаарын тээвэр бол дэлхийн хамгийн олон чиглэлд нисэж байгаа агаарын тээврийн компани бөгөөд Монголын эрх бүхий байгууллага нислэгийн зөвшөөрөл олгосон тохиолдолд бид Улаанбаатар луу өдөр болгон нислэг үйлдэхэд ч бэлэн байгаа. Ингэснээр энэ нислэгүүдээр дамжаад Монгол улсад илүү олон хөрөнгө оруулагчид, жуулчид, иргэдийг тээвэрлэх боломж нээгдэнэ. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд, УИХ-ын туршлагатай гишүүний хувьд Туркийн иргэний агаарын тээврийн нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх тал дээр биднийг дэмжин ажиллана гэж найдаж байна гэлээ.

Эдийн засаг, худалдааны хувьд хоёр улсын харилцааг цаашид улам бүр хөгжүүлэх бүх талын боломж бий гэдгийг Элчин сайд үргэлжлүүлэн дурьдаад, тухайлбал сүүлийн үед тасалдаад байгаа өдөр тутмын зарим бараа бүтээгдэхүүний хангамжийг шийдэх арга замыг агаарын тээврийн карго үйлчилгээг нээснээр шийдэх гарц байж болох юм гэлээ. Учир нь Туркийн иргэний агаарын тээвэр нь зөвхөн зорчигч тээвэрлээд зогсохгүй, компанийнхаа үйл ажиллагааг хувааж, карго нислэгийг тусад нь хариуцсан компанитай болсон юм байна.

Ингэснээр Монгол улсын холбогдох байгууллагууд зохих зөвшөөрлийг нь олгосон тохиолдолд карго нислэгээр их хэмжээний бараа бүтээгдэхүүнүүдийг авчрах томоохон боломж нээгдсэн гэв.

Удахгүй Анкара хотод хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ес дэх удаагийн хурал болно. Энэ үеэр энэ мэт бусад боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, олон бодит шийдвэрүүдийг гаргах байх аа гэж найдаж байна.

Мөн арьс ширний салбарт бэлэн хувцасны үйлдвэрлэл худалдааг хөгжүүлэх боломжийг уулзалтын үеэр хоёр тал ярилцаад саяхан хоёр талд шинээр байгуулагдсан худалдаа аж үйлдвэрийн танхимуудад энэ тал дээр илүү нухацтай ярилцах боломж ялангуяа ковидын дэглэм дууссаны дараа гарах учир тэр үеэр дэлгэрэнгүй хэлэлцэхээр тохирлоо.

Турк Монголын хооронд хамтран хөгжүүлэх бас нэг чухал салбар бол түүх соёлын харилцааны салбар байдаг. Бид Монголын талтай соёлын биет өвийг хадгалах, хамгаалах тал дээр нягт хамтран ажилласаар ирсэн. Цаашдаа ч Монголын баялаг болсон соёлын үнэт өвүүдийг хамгаалах, шинээр илрүүлэх, хадгалах тал дээр Туркийн тал хичээн ажиллах болно. Монгол оронд байгаа эртний Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалан хамгаалах хүрээнд бид «Хөшөө цайдам» музейг Туркийн талтай хамтран байгуулсан. Одоо удахгүй хоёр дахь музейг Налайх дүүрэгт «Мэргэн Тоньюкын хөшөө»-г барихаар тохиролцсон байгаа. Энэ хөшөөг сэргээн засварлах, музей болгох ажлын барилгын зөвшөөрлийн үйл явц гэхдээ жаахан удаашралтай явагдаж байна. Харамсалтай нь сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд ийнхүү удаашралтай явагдаж байх хооронд зарим хүмүүс яг тэр хөшөөний хажууд зэрэгцүүлэн хашаа хатгаад, юм хийгээд эхэлсэн. Үүнийг зогсоох тал дээр бид холбогдох газарт нь хэлсэн боловч одоо болтол арга хэмжээ аваагүй байна. Энэ бол маш харамсалтай үйл явдал гэлээ.

«Манай орны хүн амын ихэнх нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Турк улс эртний өв соёлоо хадгалж авч үлдэхийн хажуугаар шинэчлэлийг мөн маш зоримогоор хийж, латин үсгийг нэвтрүүлсэн нь их ололттой туршлага болжээ гэж миний хувьд үздэг» гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уулзалтын үеэр цохон тэмдэглээд, Монгол улс бас 1930-аад онд латин үсэгт шилжих оролдлого хийсэн ч чадаагүй, крилл үсэгт шилжсэн түүхтэй. Тэгэхээр бичиг үсгийн шилжилтийг амжилттай хийснээс өгсүүлээд боловсролын салбарт олсон ололт амжилт нь олон оронд туршлага болохоор сайн жишээ болдог гэлээ. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан Турк сургуулиудын үйл ажиллагаа цааш үргэлжлэх эсэхийг тодрууллаа. «Бид тодорхой тойргийн иргэдийн төлөөлөл болон сонгогдсон хүмүүс. Иргэдийн зүгээс энэ талаар их асуудаг учраас би тодруулан асууж байгаа юм» гэлээ.

Ноён Зафер Атеш Тан энэ асуултад товчхондоо “Боломжгүй” гэж хариуллаа. 2016 онд Турк улсад болсон төрийн эргэлт хийх оролдлогод Монгол улсад тухайн үед ажиллаж байсан Турк сургуулиудыг ажиллуулж байсан хүмүүс чухал үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон учраас бид тэднийг Монгол улсад үйл ажиллагаа явуулах ёсгүй гэж үздэг. Мэдээж хэрэг Монгол улс, Турк улсын хооронд боловсролын салбарт хамтран хэрэгжүүлэх өөр олон зүйл бий. Олон тооны монгол залуус БНТУ-ын ЗГ-ын тэтгэлгээр суралцаж төгсөөд, хоёр улсын харилцааны хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байгаад баяртай байгаа. Миний хувьд элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа Турк улсад суралцахаар явуулж байгаа оюутны тоог нэмэгдүүлэх тал дээр чармайн ажиллана гэлээ.

Дашрамд дурьдахад, МУИС-д Түрэг судлалаар суралцах оюутнуудыг хоёрдугаар курсээс нь БНТУ-ын Засгийн газраас Турк улсад хэлний бэлтгэл хийхэд нь тэтгэлэг өгдөг юм байна. Тэгээд нэг жил Туркийн хэл, соёлыг суралцаж ирсний дараа Монголдоо үргэлжлүүлэн хоёр жил сураад төгсгөдөг ажээ. Мөн магистр, докторын зэрэг хамгаалахад нь тэтгэлгээр хангах боломжууд нээлттэй байгаа юм байна.

Уулзалтын төгсгөлд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Истанбул хотноо ажиллаж байсан манай элчин сайдын яамны зарим ажилтнууд хар тамхины хэрэгт орооцолдсон харамсалтай хэрэг гарч байсныг дурьдаад, тэдний хэрэг хянан шалгах ажиллагаа ямар түвшинд байгааг тодруулсан юм. Ноён Элчин сайдын мэдээлснээр тэдгээр дипломат ажилтнуудын хэрэг одоо ч мөрдөн шалгах шатандаа үргэлжилж байгаа бөгөөд баривчлан саатуулагдсан байгаа гэсэн товч мэдээллийг өгөв.

Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдахаас өмнө Европ, Ази, Африк тивийг хамарсан Османы эзэнт гүрэн гэж байсан. Османы эзэнт гүрэн бол олон зуун жилийн түүхтэй, өргөн уудам нутагт тархан суурьшсан учраас олон үндэстнийг нэгтгэсэн соёл, шашин хосолсон холимог бүтэцтэй том гүрэн байсан. Гэвч яваандаа хүч нь суларч, дэлхийн нэгдүгээр дайны үед бүр унаж, удаан хугацаанд үргэлжилсэн дайны төгсгөлд өнөөдрийн БНТУ-ыг авч үлдэж чадсан байдаг. «Энэ үйл явц тийм амар байгаагүй. Маш их цус урсгасан. Яг тийм хүнд хэцүү үед л түүхэнд удирдагч төрөн гардаг юм билээ» гэж Элчин сайд Зафер Атеш Тан хэлээд улсаа төлөөлөөд сууж байгаа элчин сайдын хувьд улс төрийн нам харгалзахгүйгээр бүх л хүчинтэй эн тэнцүү харилцаж, хөгжүүлж болох бүхий л харилцааг дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллах байр суурьтай байдгаа хэлээд, Ардчилсан намын УИХ дахь бүлэгт болон Ардчилсан намын бүх гишүүдэд ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

«Хүнд үед түүхэн хүмүүс төрдөг» гэж хэлсэнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хариу хэлэхдээ манай Ардчилсан нам болон Монголын ардчилал одоо хүнд сорилттой тулгараад байна. Энэ хүнд сорилттой нүүр тулсан үед Монгол улсад тийм түүхэн хүмүүс нь төрөн гарч, Монгол улс ардчиллын замаар эргэлт буцалтгүй тууштай замнаж, хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй 6 цаг 58 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна 7 цаг 2 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна 7 цаг 45 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ 7 цаг 52 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой 10 цаг 7 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 12 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 12 цаг 40 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 12 цаг 45 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 12 цаг 51 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 12 цаг 57 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 13 цаг 1 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 13 цаг 11 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 13 цаг 22 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 14 цаг 7 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Уржигдар 17 цаг 57 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв Уржигдар 17 цаг 51 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна Уржигдар 17 цаг 02 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв Уржигдар 17 цаг 00 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Уржигдар 16 цаг 48 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй
Top