x

Ирэх онд нүүрсний эскпортыг 36 сая тонн байхаар төсөөлжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. 

Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын тараар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 2021 оны Есдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Цар тахлын сөрөг нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсанаас Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд огцом агшсан гэдгийг дурдав. Харин энэ оны эхний хагаст 6.3 хувиар өссөн, энэ өсөлтийн цаашдын төлөв салбар хооронд харилцан адилгүй байхаар байгааг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо.

Засгийн газар болон Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор бодлого зохицуулалтын багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өрхийн орлогыг тэтгэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлийн өсөлтийг эрчимжүүлэх, эдийн засгийн идэвхжлийг түргэтгэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэв. Гэсэн хэдий ч вирусын шинэ хувилбар гарч, тархалт үргэлжилсээр байгаа нь гадаад, дотоод тодорхой бус байдлыг нэмэгдүүлсээр байгааг дурдсан.

Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж түүхий эдийн үнэ нэмэгдэж, манай экспортын орлогод дэмжлэг болж экспортын орлогыг 34.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэсэн хэдий ч манай экспортын бодит хэмжээнд тасалдал үүсч байгаа нь орлогын бодит боломжийг алдагдуулж байгааг төслийн танилцуулгад дурдсан. Дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ зэргээс үүдэн импорт энэ оны долдугаар сард 31.9 хувиар өссөн байна. Эдгээрийн буюу экспортын саатал, импортын өсөлтийн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа, Төв банкны хуулиар оногдсон үндсэн зорилтоо хангах, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, сэргэлтийг дэмжих, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад сорилт болох асуудлуудыг хөндөж, бодлогын түвшинд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүлээж бус амжиж шийдвэрлэх зарчмыг баримталжээ.

Төв банк 2022-2024 онд инфляцыг 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Сүүлийн саруудад эрчимжиж буй инфляц наймдугаар сарын эцсийн байдлаар 8.9 хувьд хүрч нэмэгдээд байна. Инфляц нь эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа ч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй гадаад хүчин зүйлс тайлбарлаж байгаа гэв.

Эдгээрийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтот түвшин хүрэх төсөөлөл байгаа аж. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа баримталсан гэнэ.

Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг ердийн нөхцөл рүү шат дараалалтай шилжүүлэхэд ирэх оны Монголбанкны хяналт, шалгалтын бодлого чиглэгдэх талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа. Энэ хүрээнд макро зохистой бодлогыг дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвтэй уялдуулсан зээлийн тогтвортой өсөлтийг хангах, зээлдэгчийн өрийн дарамтыг харгалзан санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжаалсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв.

Банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын олон улсын сайн туршлага, зохицуулалтыг манай улсын банкны системийн онцлогт нийцүүлэн, шат дараатайгаар нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих ажлуудыг үргэлжлүүлэх юм байна.

Төв банкны олон нийттэй харилцах харилцааг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн үргэлжлүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалах, Төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн хөгжлийг дэмжиж, шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжих, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглахад шаардлагатай чадавхийг хөгжүүлэх стратеги боловсруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төсөлд тусгасан байна. Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагатай хамтран олон ажлыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү өртөж, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь улс орнуудын өмнө тулгарах нэн тэргүүний сорилт болох төлөвтэй гэв. Иймээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шаардлагатай дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлоготой нягт уялдуулж, эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг тэмдэглэсэн.

Манай улсын агаарын хэм жилдээ, дэлхийн дунджаас 2 хэмээр нэмэгдсэн, газрын доройтол, эко системийн тэнцвэргүй байдал нэмэгдэж буй нь эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт томоохон эрсдэл учруулахаар байгааг анхаарах шаардлагыг мөн хэлсэн.

Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, шууд нөлөөг бууруулахад шаардлагатай дунд, урт хугацааны бодлого, зохицуулалтыг улс орны хэмжээнд нэгтгэн тодорхойлох, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгтэй Монголбанк санал нэг байгааг дурдсан. Төв банкны зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон-тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг ашиглан, хэрэгжилтийг дэмжих аж.

Уул уурхайн бус экспортын бодлогыг нэгтгэх, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг ажлын төлөвлөгөөний хамт төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжилтийг хангах, санхүүгийн гэрээний маргааныг шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах талаар төсөлд тусгажээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Төв банкны ерөнхийлөгч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Ирэх оны төсвийн төслийн талаарх Төв банкны байр суурийг тодруулсан О.Цогтгэрэл гишүүний асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулахдаа, төлбөрийн тэнцлийн талаарх үзүүлэлт нь Монголбанкны үзүүлэлттэй ойролцоо байгаа гэв.

Төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байгаа нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байгаа гэдгийг хэлсэн. Харин ирэх оны улсын төсвийн орлого 16 их наяд байхаар тусгасаныг нягталж, танилцаж байна гэлээ. Экспортын дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг, үүний 40 орчим хувийг нүүрсний эскпорт бүрдүүлдэг. Нүүрс энэ оны хувьд өнөөдрийн байдлаар 11 сая тонн экспортлогдсон байгаа, харин ирэх онд нүүрсний эскпортыг 36 сая тонн байхаар төсөөлсөн нь өндөр зорилт хэмээн харж байгаагаа хэллээ.

Төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогыг боловсруулахдаа сэргийлсэн, угтаж арга хэмжээ авахаар төлөвлөсөн гэв. Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар тодруулсан С.Чинзориг гишүүний асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулт өгсөн.

Эл төлөвлөгөөний хүрээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар ажлын байр дэмжих 1.886 их наяд төгрөгийн зээлийг 24,731 зээлдэгчид олгоод байгаа аж. Үүний 19,200 нь иргэн болон 5,452 нь аж ахуйн нэгж гэв. 2 их наяд төгрөгийн ажлын байрыг дэмжих эл хөтөлбөрийг цаашид 3 их наяд төгрөг болгон өргөжүүлэхээр Засгийн газар төсөл танилцуулаад байгаа аж.

Уул уурхайн бус экспортыг дэмжих репо санхүүжилтийг 725 тэрбум төгрөгийг 3,100 зээлдэгчид олгосон байна. Сүүлийн үед өөрчлөлт оруулж 200 хүртэл ажилтантай үйлчилгээний салбарыг энэ төрлийн үйлчилгээнд хамруулахаар болсон гэв. Ипотекийн зээлд 816 тэрбум төгрөгийг 10,839 иргэнд олгоод байгаа бөгөөд 2014-2015 оны үед хамгийн олон хүн буюу 10 мянган хүртэлх хүнд олгож байсан. Харин энэ оны хувьд есдүгээр сар гэхэд 10 мянга гаруй хүнд олгосон байгаа гэдгийг онцоллоо. Малчдыг дэмжих, хаврын тариалалт, малын гаралтай түүхий эд бэлтгэлд зориулсан хөдөө аж ахуйн зээлийг 328 тэрбум төгрөгийн зээлийг 20,000 зээлдэгчид олгоод байгаа хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Уур амьсгалын өөрчлөлтын нөлөөллийг судлах, ногоон-тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар М.Оюунчимэг гишүүн тодрууллаа. Бизнесийг ногоон эсэхийг тодруулдаг шалгуур үзүүлэлтийг олон улсын жишгийн дагуу Монголбанк боловсруулаад, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлээд эхэлжээ.

Монгол Улсад мөрдөгдөх “Ногоон таксономи”-гийн шалгуурын дагуу зээл авахаар банканд хандаж буй зээлдэгчдийн үйл ажиллагааг дээрх шалгуураар шалгаад, ногоон буюу байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд давуу тал болгох зэрэг механизмийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэв.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх гишүүний асуултад хариулахдаа, олгож буй зээлийн 60 хувийг Төв банк, үлдсэн 40 хувийг банк гаргаад явж байгаа гэлээ. Олон улсын санхүүгийн байгууллагаас төсвийн шинжтэй үйл ажиллагаан дахь Төв банкны оролцоог шүүмжилсээр байгаа тул Засгийн газрын агентлагийн түвшинд энэ төрлийн зээл олгох үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн, ажиллаж байгааг мөн дуулгасан.

М.Оюунчимэг гишүүн, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт олгох чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг хэлж, ирэх оны бодлогын баримт бичигтээ гэр хороололд амьдардаг, зээлийн шалгуурыг хангаж чадахгүй байгаа иргэдээ хамруулах зорилтыг тавьж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг санал болгож байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төлбөрийн балансын тэнцэл өмнөх оны гүйцэтгэл -370 сая болсон талаар, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд гаргасан санхүүжилт эзэндээ очсон эсэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлийн арга хэмжээнүүд, криптовалютын зах зээлийн зохицуулалтын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл авсан.

Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 72.7 хувь нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 2026-05-01 Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 2026-05-01 Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 2026-05-01 Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 2026-05-01 Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 2026-05-01 Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 2026-05-01 Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ 2026-05-01 Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 2026-05-01 Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 2026-05-01 МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026-05-01 Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа 2026-05-01 Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна 2026-05-01 Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна 2026-05-01 Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ 2026-05-01 Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана 2026-05-01 Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно 2026-05-01 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ 2026-05-01 Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа 2026-05-01
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top