x

Д.Мөнхтуул: Вьетнам засварын газруудаас НӨАТ-ын баримтаа заавал авч байгаарай

НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Вьетнам засварын газруудаас татвар авдаггүй байсан талаар мэдээлэл нэлээд явлаа. Яагаад татвар авдаггүй байсан юм бэ?

-Татварын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд албан татвар төлөх үүрэгтэй байдаг.

Тэгэхээр манай улсад уйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн ч хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Мөн гадны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид татварын албанд заавал бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсдэг.

Вьетнам засварын газруудын хувьд ч ялгаагүй татварын албандаа бүртгүүлэн татвар төлдөг.

-Хууль журмын дагуу ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас ямар татвар авдаг вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүд орлогын албан татвар төлдөг.

Татварын багц хуулийн шинэчлэлээр 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 10 хувиар татвар төлж, 90 хувийг буцаан авдаг, 300 саяас доош борлуулалтын орлоготой бол нэг хувиар татвар төлдөг болсон.

Хэрэв НӨАТ суутган төлөгчийн босго хангасан бол НӨАТ-ын тайлан гаргаж, 10 хувийн татвар төлдөг. Мөн ажилтнуудынхаа ХХОАТ-ыг суутгаж, түүнийгээ татварт тайлагнан төлдөг. Мөн Нийслэл хотын албан татвар болон хөрөнгийн татвар, бусад төлбөр хураамжийг төлдөг.

-Манайд хичнээн Вьетнам засварын газар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай албанд 52 вьетнам засвар үйлчилгээ эрхлэгч бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхэлдэг 1,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй.

Улаанбаатар хотод 456 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Авто засвар, үйлчилгээ эрхлэгчид өнгөрсөн оноос энэ оны есдүгээр cap хүртэл нийт 10.7 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

-Татвараа төлөөгүй тохиолдолд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнан төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд татварын албанаас хяналт шалгалт хийж, татварын хуулиуд, Зөрчлийн тухай хуулийн дагуу төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хариуцлага тооцдог.

Хэрвээ шалгалтын явцад эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг.

-Дотоодын аж ахуйн нэгж, иргэд татвараа төлж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл вьетнам засвар гэх мэт газруудаас татвар авахгүй байгаа гэх мэдээлэл иргэдийн дургүйцлийг их хүргэлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Монголын татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажилладаг. Хэн нэгэнд давуу эрх олгосон, олгодог мэт ойлголт, яриа нь үндэслэлгүй.

Хууль зөрчих явдал гардаг ч татварын алба бусад төрийн байгууллагатай хамтран зөрчлийг арилгахад анхаарч ажилласаар ирсэн.

Иргэд худалдаа хийх, үйлчилгээ авах бүртээ төлбөрийн баримтыг шаардаж авах нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг юм. Тиймээс та бүхэн вьетнам засварын газраас ч төлбөрийн баримтаа заавал авч байгаарай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 10 цаг 42 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 10 цаг 49 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 10 цаг 58 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 11 цаг 40 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 14 цаг 10 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 14 цаг 32 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 14 цаг 53 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 14 цаг 59 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 15 цаг 9 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 15 цаг 18 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 15 цаг 23 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 15 цаг 25 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top