x

Хурандаа П.Бадамдорж: ЦЕГ-ын дарга Ж.Болдын хэлсэн үнэн бол хэн дуртай нь хорих анги руу нэвтэрч гэмт этгээдийг дур зоргоороо суллаад байх болж байна уу?!

"Хорих 461 дүгээр анги, төрийн тусгай онцгой объект руу тэр олон хаалганы түгжээг мултлан, харуул хамгаалалтыг даван нэвтэрч гэмт этгээдийг авч явсан гэдэг үнэмшилгүй байна"

Монголын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 30 жил ажиллаж, Мааньт зэрэг чанга дэглэмтэй хорих ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа П.Бадамдоржтой ярилцлаа.

-Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцъя. ЦЕГ-ын дарга Ж.Болд “Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект буюу Шүүхийн шийдвэр гүйцэтэх байгууллага, хорих 461 дүгээр анги руу халдаж гэмт этгээдийг авч явсан” гэж мэдэгдлээ. Олон жил хорих газрын дарга байсан хүний хувьд асуухад энэ боломжтой зүйл мөн үү?

-Би гайхаад сууж байна. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд насаараа ажилласан. Ийм явдал гарч байсныг лав дуулж байгаагүй. Энэ бол онцгой объектод болсон онцгой учрал гэж хэлье. Нэгэнт эрх бүхий байгууллагаас шийдвэр гараад хорихоор хүлээж авсан хүнээ онцгой объектод хорьсон үедээ алдаад, эсвэл суллаад, хуйвалдаад явуулж байна гэдэг чинь өөрөө онцгой учрал. Улсын онцгой объект руу хичнээн хүн, ямар зэр зэвсгээр хүч хэрэглэн дайрч, тэр олон хаалга, цоож түгжээг тайлж, харуул хамгаалалтыг давж гараад дотор хоригдон шалгагдаж байгаа гэмт этгээдийг авч гарна гэдэг байж боломгүй. Тиймээс би үүнийг хуйвалдаад өгч явуулсан гэж харж байна. Үнэхээр дайрч ороод авсан нь үнэн бол энэ маш ноцтой асуудал. ШШГЕГ-ын хорих 461 дүгээр анги гэдэг бол захын хүн цөм өшиглөөд дайрч ордог газар биш. Төрийн тусгай хамгаалттай тусгай объект. Энд бүрэн зэвсэглэсэн, мөн хуулиар олгогдсон бүрэн эрх мэдлээр хангагдсан тусгай хүмүүс харуул хамгаалалтад нь байгаа. Зүгээр нэг зам дээр зогсож байгаа хүнийг дайрч аваад явсан асуудал биш шүү дээ.

Энэ байдлыг ЦЕГ-ын дарга Ж.Болд андуурч хэлсэн үү, яаж хэлснийг мэдэхгүй. Ямар ч байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдэгдэл хийлээ. Тэгвэл ШШГЕГ өөрийнх нь тусгай, онцгой обект руу гадны этгээд халдан довтолж, онцгой учрал болчихоод байхад яагаад дүлий юм шиг чимээгүй байна вэ. Нийгмийн дуулиан шуугиан болсон асуудал дэгдчихээд байхад ганц ч үг ганхийхгүй байгаа нь надад гайхширал төрүүлж байна. Прокурор, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн гэмт этгээдийг цагдан хорьсон үед ийм асуудал гарч, цагдаагийн дарга нь мэдэгдэл хийж байхад хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дампуурсны илрэл. Эсвэл цагдаагийн дарга андуурч ярьсан. Ийм л хоёр асуудал байна.

-Ж.Болд гэж хүн ЦЕГ-ын дарга, генерал болоод олон нийтэд хандаж хэвлэлээр бараг л анх удаа гарч байгаа нь энэ байх. Тэгэхээр андуурч яримааргүй юм?

-Ийм хариуцлагатай албаны хүн, ийм хариуцлагагүй мэдэгдэл хиймээргүй юм гэж гайхаж байна. Тэгэхээр одоо ШШГЕГ-аас л асуулга асуумаар байна. “Танай анги өөрийнхөө харж хамгаалах ёстой тусгай объектод гадны этгээдийг ямар байдлаар оруулсан юм бэ. Үнэхээр халдан довтолсон юм уу, хуйвалдсан юм уу, сэрэмж алдсан юм уу” гэдгийг асуух. Мөн танайх ийм байдлаар оруулсан гэдэгтээ яагаад албан ёсны тайлбар өгөхгүй байгаа юм бэ. Танай байгууллагад итгэх иргэдийн итгэл алдарч байна гэдгийг сайн асуух хэрэгтэй байна. Болд даргын хэлсэн үнэхээр үнэ бол төрийн тусгай объект, хорих анги руу хэн дуртай нь дайрч, тэнд хоригдож байгаа гэмт этгээдүүдийг суллаад, чөлөөлөөд байх болж байна уу. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 30 жил ажилласан. Энэ айлд жижүүрээс нь авахуулаад одоогийн ШШГЕГ, тэр үеийн Хорих байгууллагуудыг удирдах газрын дэд дарга хүртэл албан тушаал хашиж байсан. 4-5 хорих ангийн даргаар ажилласан, мөн хорих ангийн орлогч даргаар 5 жил ажилласан. 1985-1990 онд Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид таван жил ажилласан. Тэр үед чинь нээлттэй хаалттай хорих анги гэж байгаагүй. Жирийн дэглэмтэй, чанга дэглэмтэй, онцгой дэглэмтэй хорих анги гэсэн гурван дэглэмтэй байсан. Тэнд бол хүмүүсийн аман яриа буюу энгийн яриагаар бол Монголд олон жил шоронгоор явсан болохгүй бүтэхгүй, атманууд хоригдож байсан. Хуулийн хэллэгээр бол эрүүгийн рецдиев гэмт хэрэгтнүүд хоригдож байсан. 3-22 удаагийн шийтгэлтэй 1200 орчим хоригдлыг би харж хамгаалж байсан. Тэгэхэд ийм учрал гарч байгаагүй. Хорих ангиас оргож босоод буцаж хань хамсаатнаа авахаар очиж байсан тохиолдол бол бий. Харин онцгой объектод орчихоод шоронд юмуу, эсвэл урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа нөхдийг чөлөөтэй авч явсан тохиолдлыг би үзээгүй, дуулаагүй гэдгээ дахин хэлье. Намайг Германд явж байхад Германы хорих ангийнхан “Мафийн толгойлогчоо гэмт хэргийн бүлэглэлүүд нисдэг тэргээр чөлөөлөх гэж хорих анги руу дайрч, ийм оролдлого хийсэн удаа бий” гэж хэлж байсан. Тэгэхээр үүнд нэн даруй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар албан ёсны тайлбар өгч, олон түмний эргэлзээ тээнэгэлзээг гаргах хэрэгтэй байна. ШШГЕГ болон ЦЕГ хоёрын ойлголтын зөрүү байна уу, хэрвээ зөрүү байгаа бол түүнийг нэгтгэх, олон түмэнд нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй байна.

-Хорих 461 дүгээр анги гэдэг чинь тухайн этгээд гэм буруутай юу, үгүй юү гэдгээ шүүхээр тогтоолгох газар биз дээ?

-Болд дарга гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг аваачиж хийсэн гэж ярьж байна лээ. Энд бол гэмт хэрэг хийсэн үгүйгээ шалгуулж гэм буруугаа тогтоолгох гэж байгаа хүмүүс хоригддог. Гэмт буруутай юу, үгүй юү гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгана. Мөрдөн байцаагч прокурорын хяналт дор тэнд байгаа улсуудыг гэмт хэрэг үйлдсэн үгүйг нотлох баримтаар тогтоох, эсвэл нотлох баримтаар үгүйсгэдэг ийм л газар. Энд орсон хүмүүсийг гадагш нь гаргаад явуулах нь бүү хэл хооронд нь харьцаа үүсгэхгүй байх үүрэгтэй, тэдний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ийм л байгууллага.

-Гадны гэнэт халдлагад өртөхөд харуул хамгаалалт нь зэвсэг хэрэглэх эрхтэй гэдэг байх аа?

-Онцгой нөхцөлд зэвсэг хэрэглэж болно. Мөн ШШГЕГ-ын тусгай бүлэг, ЦЕГ-ын тусгай бүлгийг дуудаж хүч нэмэгдүүлэх бүрэн эрхтэй. Бүр хүч хүрэхгүй бол тагнуулын байгууллагынхнаас ч хүч нэмэгдүүлэх эрхтэй байх. Ийм аюулгүй байдал бий боллоо гэдгээ удирдах бүрэлдэхүүнд мэдэгдээд анги түргэн авч, бие бүрэлдэхүүн бэлэн байдалд орох ёстой. Болд дарга “Одбаяр болон бусад нэр бүхий иргэд” гээд байгаа. Тэгэхээр хоёр, гуравхан хүн дайрч орсон болж байгаа юм. Бүлэглэн довтолж дайраагүй байдал үгнээс нь мэдрэгдэж байна. Тэгэхээр нэг л үнэмшил муутай санагдаад байгаа юм. Эсхүл Одбаярыг орох гэж байхад нь цагдаагийнхан өөрсдөө хуйвалдаад тэр объект руу орж байхад бидэн рүү довтолсон гээд гэмт этгээдийг өгөөд явуулсан байж болно. 461 дүгээр ангийн объектод ороод гадна талын хамгаалалтын шалган нэвтрүүлэх түгжээ, дотор ороод мөн харуул хамгаалалтын хаалга түгжээг нэвтэлнэ.

Энэ хоёрыг нэвтлээд орлоо гэхэд дотор камерт хоригдож байгаа нөхдүүдийн өрөө чинь бүгд хаалга цоожтой, янгинатал төмөр түгжээтэй байдаг. 3-4 давхар хаалга цоожийг давхар давхраар нь онгойлгож орно гэж байх уу. Бүгдэд нь хүч хэрэглэж харуул, харгалзагч тэр бүгдээс түлхүүрийг булаан авч, айлган сүрдүүлж урт дараалал, процесс явагдсан гэж бодохоор үнэмшил муутай харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ бол байж боломгүй бяцхан жүжиг ч юм шиг санагдахаар. “Иргэн Монголхүүг хүч хэрэглэж авч явсан” гэж мэдэгдсэн.

Монголхүүг хүч хэрэглэн авч явсан юм уу, цаад байгууллагад нь хүч хэрэглэж авч явсан юм уу гэдэг нь бас ойлгомжгүй болчихоод байгаа юм. “БГД-ийн Цагдаагийн хэлтэст гомдол ирсний дагуу Эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг ноцтой. Тэгэхээр шүүхийн шийдвэрийнхэн мөн цагдаагийнхан өөрсдөө дотроо албан шалгалт явуулах ёстой. Эргүүл жижүүр нь хэн байсан юм гээд бүгдийг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Үнэхээр хүчинд автаад явж уу, хуйвалдаад, халдан довтолгосон болгоод явуулав уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Мөн 461-ийн захиргаа нь бас мэдэгдэл хийх хэрэгтэй байна. Мөрдөн байцаалтын холбоотой юмыг нь зарладаггүй юм аа гэхэд олон түмний мэдэх эрхийг хангах үүднээс албан тайлбар өгөх хэрэгтэй. Энэ онцгой учрал болчихоод ЦЕГ-ын дарга мэдэгдэл хийчихээд байхад ШШГЕГ ингээд чимээгүй байж яавч болохгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 19 цаг 26 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 19 цаг 36 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 21 цаг 14 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 21 цаг 31 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 21 цаг 42 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 21 цаг 51 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 21 цаг 57 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 22 цаг 4 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 22 цаг 10 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана Уржигдар 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Уржигдар 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Уржигдар 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Уржигдар 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Уржигдар 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Уржигдар 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Уржигдар 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Уржигдар 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Уржигдар 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ 7 хоногт Монгол Улсад Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш!
Top