x

"Зөв хүн Электорат" эвслийг МАН-д зарчихжээ

Өөрсдийгөө "улс төрийн гуравдагч хүч" хэмээн зарлаж, шинэ сонголт амлан гарч ирдэг жижиг намууд ээлж дараалан тараа таниулсаар байна.

Байгуулагдаад арав гаруй жил болохдоо олз хайсан олон хүний гар дамжсан ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/ өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МСДН болон Зүй ёс намтай хамтарч "Зөв хүн Электорат" эвслийг байгуулснаар анх удаагаа парламентад нэг суудал авсан билээ.

Гэвч ХҮН-ын дарга асан Т.Доржханд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн намынхаа нэрээр бизнес хийж эхэлсэн. Жилийн өмнө болсон орон нутгийн сонгуулиар нийслэлд авсан нэг суудлаа арилжиж МАН-ын бүлэгт орсон ХҮН-ынхан энэ удаагийн нөхөн сонгуулиар ч бас МАН-д ажиллаж байна.

Бүр тодорхой хэлбэл, МАН-аас нэр дэвшсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Н.Батшугар, "Зөв хүн Электорат" эвслээс нэр дэвшсэн ХҮН-ын дарга Б.Найдалаа нар сонгуулийн нэг штабаар ажиллаж байгаа юм байна. Сурталчилгаандаа явуулахаар түрээсэлсэн машинуудаа хүртэл нэг компаниас, нэг дор авчээ. Нэр дэвшигчдийн зургийг буулгасан анонсны өнгөнөөс өөр ялгарах зүйл алга.

Уг нь Сонгинын 28-р тойрогт есөн нам, нэг эвсэл өрсөлдөж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ найман нам, нэг эвсэл нийлээд ганц Э.Бат-Үүлтэй өрсөлдөж байна. Манай улс төрийн жижиг намуудын мөнгө хийдэг ганц "сезон" нь сонгууль. Эрх баригч намаас мөнгө авч нэр дэвшүүлсэн болоод өрсөлдөгчийнх нь саналыг хувааж, МАН-ын нэр дэвшигчийг гаргах үүрэг хүлээдэг.

Тэгэхээр энэ удаагийн сонгууль Э.Бат-үүлийн хувьд жинхэнэ хүч тэнцэргүй тулаан болж байна. Гэвч зусар ихэдвэл зуд болно гэж үгтэй. МАН-ын энэ их хэтийдсэн бяр чадал, хүч түрсэн улайрал юунд л хүргэх бол доо!!!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.40.65)
    Жинхэндээ Бат Үүл худалдагдсан шүү дэ
    2021 оны 10 сарын 09 | Хариулах
    • Amar
      Chi todorhoi tailbar hiidee.
      2021 оны 10 сарын 09
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 36 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 37 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 48 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 17 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top