x

Амьд ЗОРИГ

Байдаг л нэг нөхөн сонгуулиар ч Э.Бат-Үүлийгээ л ноолж байна. Яасан дуусдаггүй өс хонзон, барагддаггүй атаа хорсол вэ. Тэр монголчуудыг эрх чөлөөнд хөтлөөд гурван арваны турш “сийчүүллээ”. Хэрэв түүнийг бай гэж төсөөлбөл сарампай болтлоо шүршүүллээ.

Гэвч Бат-Үүл тэмцлийн талбартаа, ардчиллаа хамгаалаад л үсдүүлж явна. Тэр 90 онд монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэн. Эдүгээ өнөөдөр ч баян, ядуугийн ангийн тэмцлийг манлайлан цовдлуулсан Промотей шиг эрэлхэгээр зогсож байна. Түүнд уншсан ном, өмссөн хувцаснаас нь өөр эд хөрөнгө гэж үгүй. Тэр бусад шиг албан тушаал, эрх мэдэлд хөлбөрөөд авдгаа аваад хойш сууж тухлаагүй. Ард орж, нууц ноёнтны дүрээр хор хутгаагүй. Намаа цавчиж, бүлэг фракц удирдаагүй. Эрх баригчдын өвөрт шургаж, урваж шарваагүй. Гагцхүү эрх чөлөөний төлөө энэ насаа зориулж яваа нэгэн.

“Бат-Үүл юу хийсэн гэж сая 200 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг юм бэ” гэж саяхан нэг танил маань хэлсэн юм. Яг ийм бодолтой үеийн залуус, дүү нартаа хандаж хэлье.

Та өнөөдөр юу дуртайгаа идэж ууж, өмсөж зүүж, үзэж харж байна уу. Хэлэх гэснээ хэлж, ярих гэснээ ярьж, авах гэснээ авч, бизнес хийвэл нээлттэй, гадаад гарвал чөлөөтэй, өөрийн гэсэн өмчтэй дураар амьдарч байна уу. Бусдын эрхээс өөр таныг хориглох хязгаарлалт байна уу. Байхгүй бол энэ эрх чөлөөг хэн танд авчирсныг санаарай. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтэй алтан хараацайнуудын Монголын ардчилалд оруулсан хувь нэмрийг жингийн туухайгаар хэмжвэл ав адил жин дарна. “Бурхан болсон Зоригт ийм их хайртай атлаа яг адилхан гавьяатай амьд сэрүүн “Зориг” та нарын дунд байхад яагаад муулаад, гүтгээд байдаг юм бэ” гэж нэгэн партизан бичсэн байна билээ. Үхсэн нь үнэд орж, амьд нь ад болдог гэх хатуу ч гэлээ үнэн үгийн утга учир энд тайлагдах шиг.

30 жилийн өмнө энэ залуус бидний өмнөөс зориг гаргаж нэгдээгүй бол, өвлийн хүйтэнд ухуулах хуудас наагаагүй бол, өлсгөлөн зарлаж жагсаагүй бол өнөөдөр бид хойд Солонгос лугаа хаалттай улс болчихсон байсан ч юм бил үү. Нэг хүний дарангуйлалд дарлуулж, өмсөх зүүх, идэх уух, үзэх харахаа бусдаар заалгадаг өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэн болсон байхыг ч үгүйсгэхгүй. Тэд морь унаж дэлхийн талыг эзлээгүй, буу зэвсэг агсаж цус урсган тулалдаагүй ч бидэнд өөрөө өөрийгөө авч явах эрх чөлөөт ирээдүйг энхийн замаар атгуулсан гавьяатнууд. Тиймээс Бат-Үүлийн хойч үедээ байгуулсан гавьяаг мөнгө, цол хэргэм хоёроор хэмжих боломжгүй. Тэр өнөө цагт биш юм гэхэд хожмын түүхэнд шагшигдах ад үзэгдэх зоригтой амьдарсан домог юм. Хэрэв өнөөдөр та муу яваа бол бусадтай өөрийгөө харьцуулж гутарч байгаа бол тэр нь ардчиллын буруу биш. Ардчиллыг авч ирсэн энэ хүмүүсийн гай бүүр ч биш. Тэд танд өөрийгөө авч явах боломжийн үүдийг нээж өгсөн. Тэр боломжийг хэрхэн ашиглах нь таны л хэрэг. Үүний төлөө тэд хариуцлага үүрэх ёсгүй.

“Өөрийн гэсэн үнэт зүйлгүй хүн шургалах булан хайж явдаг юм” гэж тэр нэгэнтээ хэлсэн. Хэлсэн шигээ Бат-Үүл шургалах булан хайж амьдраагүй. Ардчилал, эрх чөлөө хэмээх үнэт зүйлийнхээ төлөө гуйвшгүй амьдарч яваа эрийн хуйх.

Анд нөхрөө хөнөөсөн алуурчин гэж 23 жил гүтгүүлэхдээ ч тэр нугараагүй. Хүүтэйгээ нийлж Монголыг цөлмөсөн гэж нулимуулахдаа ч тэр ухраагүй. Түүнийг шоронгоор айлгана гэж бодсон ч тэр дальтчаагүй амьд зориг. Ямагт ядарсны талд зогсож, ялгаварлагдсаныг өмөөрч ирсэн. “Газар” хөдөлгөөнийг байгуулж, тракторчдын бослогыг манлайлж, тариаланчид, гэр хорооллынхонд газрыг нь шударгаар өмчлүүлэхийг шаардаж зодуулж явсан.

Тэр 40 мянгатынх. Гэхдээ “Би гэр хорооллын Бат-Үүл” гэж чангаар тунхагласан Монголын анхны сэхээтэн. Гэр хороололд төрж өсчихөөд гэр хорооллоо жигшдэг цагаан захтнуудын өмнөөс тэр дуугарсан юм. Гэр хорооллыг ядуу хэвээр үлдээж, хашааны газрыг нь хямдхан аваад барилга бариад мөнгө олох гэсэн. Басхүү сонгууль бүрээр саналыг нь хуурч аваад эрх мэдэлд хүрэх гэсэн улстөрчдийн башир аргыг таслан зогсоохын тулд Гэр хороолол хөдөлгөөнийг байгуулсан. “Улстөрчдөд ад шоо үзэгдэн байж битгий ашиглуул, хашааныхаа газар дээр өөрсдөө бизнес хий. Тэр боломжийнхоо төлөө тэмц” гэж гэр хорооллыг уриалсан. Улаанбаатар хотын газар нутгийн 60 хувийг эзэлсэн хашааны газрыг иргэдийнх нь оролцоотой эдийн засгийн эргэлтэд оруулах нь хөгжлийн гарц гэж тэр харсан. Түүнийгээ эхлүүлсэн, хийсэн. Олон айлыг орон сууцтай болгосон, хотын дарга хүн ямар ажил хийдгийг мэдрүүлсэн яахын аргагүй түүчээ. Гэвч түүнд ид шидийн саваа байгаагүй тул дөч тавин жилд амжаагүй ажлыг дөрвөн жилд багтааж чадаагүй. Эхлүүлснийг нь зогсоож, орон гэргүй болгосон айлуудаа эргээд Бат-Үүл рүү турхирч суугаа эрх баригчид өөрсдөө долоо дахь жилдээ төр удирдах гэж байгаа ч дахин төлөвлөлтөөр дан байшин ч ашиглалтад оруулж чадсангүй.

Бат-Үүлийн хүүхдүүд Ц.Нямдоржийн хүү шиг эрх мэдэлд шунасангүй. Н.Энхбаярын хүү шиг улс төрд улангассангүй. Эцгийнхээ үйл хэрэгт хүч нэмж, гэр хорооллынхонд үнэнчээр тусалж, ажил хийе гэсэн үрийн сэтгэл л байсан биз. Идэж уугаад илүү амьдраад олигархийн хүүхдүүд шиг онгирдоггүй ч хулгайч гэж дуудуулаад хог шаар мэт үзэгдэж явна.

“Ядарч зүдэрсэн иргэдээр хүрээлүүлсэн өргөст торны дунд би ганцаар тансаг харшид сэтгэл амар амьдарч чадах бил үү. Өргөст торны цаадах амьдралыг сайхан болгочихоод тансаг харшдаа тайван амьдрах нь илүү юу гэдэг философио ойлгосон хүн жинхэнэ улстөрч” гэж Бат-Үүл баатар хэлдэг. Тэр хэлсэн шигээ бусдыг сайхан амьдруулж байж өөрөө сайхан амьдрахаа ойлгочихсон жинхэнэ улстөрч. Гэхдээ өөрийнх нь хаана нь ч хүрэхгүй атгаг улстөрчдийн тоглоом болчихдог гэнэн улстөрч. Миний мэдэх Эрдэнийн Бат-Үүл ийм л хүн. Тэр нөхөн сонгуульд ялаад гараад ирвэл Монголын ардчилал аврагдана. Парламент дотор эцэг, эхгүй хүүхдүүд шиг бүлтгэнэлдэх сөрөг хүчин “амь” орно. Ядууралд гинжлэгдсэн Сонгинохайрхан сэхнэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 21 цаг 24 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Өчигдөр 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Өчигдөр 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Өчигдөр 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ
Top