x

Э.Бат-Үүлийг зодлоо гээд Н.Бат-Ялалтын рейтинг өсөх үү?

"Хутга гаргаагүй бол хурим болсонд тооцохгүй" гэдэг бил үү. Сонгуулийн халуурал ч бас ид дундаа яваа бололтой. Өчигдөр (2021.10.05) нэр дэвшигч Э.Бат-Үүлийн сонгогчидтой хийсэн уулзалтыг хэсэг бүлэг хүмүүс ирж үймүүлжээ. Нэр дэвшигч рүү баахан дайрч, давшилж, уулзалтад ирсэн хүмүүсийг загнаж зандарч, гар хуруугаараа чичиж байгаад явсан нөхөд тэндээсээ хөдлөөд шууд Шударга иргэдийн нэгдсэн фронтын Н.Бат-Ялалтын сонгуулийн штаб руу явж очсон байдаг юм.

Өмнө болсон уулзалтууд дээр ч гэсэн иймэрхүү "зүс буруу" нөхөд гэнэт гэнэт айлчилдаг болохоор "Энэ лав их өндрөөс шидсэн чулуу, эрх баригч намын явуулга" энэ тэр гэсэн чинь хаяа хатавчнаас нясалсан чавх байсан юм дагуу. Ах намынхан өөрсдөө явсан бол арай ч ингэж гэнэдэхгүй.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар Сонгинохайрханд 9 нам, нэг эвсэл өрсөлдөж байгаа. МАН-аас бусад нь бүгд өөрсдийгөө "сөрөг хүчин", "гуравдагч хүчин" гэж нэрлэдэг жижиг намууд. Яг өнөөдрийн байдлаар албан ёсны сурталчилгаа явуулж байгаа хоёр нам нь АН, МАН хоёр. Бусад нь МАН-ын захиалгаар санал хуваах зорилготой орж ирсэн халаасны намууд. Өнөөдөр Орост яг ийм нөхцөл байдал байгаа. Сөрөгч хүчний бүх намууд нь Путины Нэгдсэн Оросоос тэжээгддэг, тэдний захиалгаар жагсдаг, цугладаг, захиалсан дууг нь дуулдаг.

Манайхан ч гэсэн юу дутах вэ, ядаж өрсөлдөгчийнх нь нүүр лүү шороо ч болтугай цацаж байж цалингаа авч таарна биз дээ. Тамга болгоны ард таван хүн бий гэж бодвол дор хаяж дөчин айлын амьдрал ахуй юм даа.

Түүнээс биш Э.Бат-Үүлийг барьж зодлоо гээд Бат-Ялалтын рейтинг өсдөг ч гэж юу байх вэ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хишиг (150.129.143.200)
    Hunii huuchin deeliin shine gej Batuul garval ydajih hurliig oor bolgoj magad Gundalai shig gantsaarai temtsej chadna daa mogoi 3 huwaach gurweliin dsitai gej songinchuud dhine songolt hiigeerei oorsdiinhoo toloo ard tumniihee toloo busad n bol hudlaa garuud
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.178.231)
    Э, Бат-Үүл гэдэг баавай Монголын Парламентад байж байх ёстой фигур !"Ганц дайчин ганцаардахгүй" гэдэг шиг Парламентыг хөдөлгөөнд оруулна , сэрээнэ
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 48 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 15 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 15 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 15 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 36 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 37 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 48 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 17 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top