x

Л.Галбаатар: Ковидын тухай хуулийг хэрэгжүүлэгчид цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг зүй бусаар хязгаарласаар байна

Хуульч, судлаач Л.Галбаатартай “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн талаар ярилцлаа.

-Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зарим зохицуулалтууд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь ихээхэн асуудал дагуулж байна шүү дээ. Үүнийг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Энэ хуулийн хувьд цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрхийг хамгийн бага хязгаарлана гэж заасан боловч бага хязгаарлах арга замаа орхигдуулсан. Хуульд хүний эрхийг хамгаалахад чиглэсэн зарчмын заалтууд байгаа хэдий ч түүнийг өдөр тутамдаа, шийдвэр гаргах бүрт хэрэгжүүлэх механизм нь орхигдсон.

Үүнтэй холбоотойгоор “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэгчид цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг зүй бусаар хязгаарлаж, бусад хуулиар хүлээсэн үүргээ төрийн албан тушаалтнууд умартаж байна. Тодруулбал, Ковидын хуулийг дагалдуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулж, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хорьсон.

Тухайлбал, “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хорьж, эрх баригч, албан тушаалтнуудаас өөр саналтай хүнийг цензурдэж байна.

-Энэ хуулийн үйлчлэх хугацаа хэзээ дуусах вэ, цаашид сунгагдсаар байх уу?

-Энэ хууль 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэхээр байсныг 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл гэж, улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж хоёр удаа сунгасан. Хуулийн үйлчлэх хугацааг сунгахдаа ямар нэг үзүүлэлт, хэмжээс баримтлаагүй, Засгийн газрын үгээр сунгасан. Тэгэхээр Засгийн газраас дахиад хуулийн үйлчлэх хугацааг сунгая гэж санал тавибал мөн л сунгах магадлалтай.

-Манай улсад коронавирус гарснаас хойш Ковидын тухай хуулийн зохицуулалтаар нийт 17 удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, таван удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар 247 мянга гаруй хүн өвдөж 992 хүн нас бараад байна. Ер нь энэ хууль үнэхээр иргэн, ААН-д үзүүлэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулж чадаж байна уу?

-Цар тахлын нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа хэдий ч тэдгээрийн нэг томоохон хүчин зүйл нь “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, түүнийг дагалдаж батлагдсан бусад хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын мэдлэг, ур чадвар, хүсэл зориг мөн. Энэ хуулийг хэрэгжүүлж байгаа байдал нь хууль дээдлэх ёсыг алдагдуулсан, бусад 800 орчим хуулийн хэрэгжилтийг үл тоох үр дагаварт хүргэж байгаа нь гол асуудал болж байна.

-Та манай сонинд өмнө нь өгч байсан ярилцлагадаа “Энэ хууль цар тахлын үед хамгийн чадваргүй албан тушаалтнуудыг ажиллуулна гэдэг зохицуулалт оруулсан. Тодруулбал, тус хуулийн 3.2-т заасан зохицуулалт нь төрийн албан хаагчид тавигдах холбогдох шаардлагыг хангахгүй, төрийн байгууллагад ажиллаж үзээгүй хүмүүсийг цар тахалтай тэмцэх хариуцлагатай ажил, албан тушаалд томилох гарц болсон” гэж хэлж байсан. Таны хэлж байсанчлан ажлаа мэдэхгүй албан тушаалтнуудын буруу, ойлгомжгүй, иргэдээ туйлдуулсан шийдвэрүүдээс болж иргэд гэртээ, ажил дээрээ бүр гудамжинд нас барсаар байна?

- Энгийн нэг жишээ хэлэхэд, коронавируст халдварын тохиолдлын тоо үнэн, зөв эсэх нь тодорхойгүй байна. Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаа тоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо эрс зөрдөг болсон, тоон мэдээлэлд “Нас барсан хүмүүс амь орж байгаа”. Үүний шалтгааныг Засгийн газраас тайлбарлаж чадахгүй байна. Тоо тоолж чадахгүй болох хүртлээ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа доголдсон байна.

-Засгийн газар, Улсын Онцгой комисс, түүний харьяа байгууллага, албан тушаалтнууд цар тахалтай тэмцэх нэрийн дор бараг хүн бүрийн эрхийг зөрчиж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хичнээн зөрчил, гомдол бүртгэгдсэн бол?

-Хүний эрхийн үндэсний комиссын тайланд тоон мэдээлэл бий. Харин Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “Коронавируст цар тахал ба иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг”-ийн дүнгээс харахад Үндсэн хуульд баталгаажсан иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг зөрчих зөрчил өдөр бүр бүртгэгдэж байна. Эдгээр зөрчлийг төрийн байгууллагын албан тушаалтнууд ихэвчлэн гаргаж байна. Сүүлдээ Ерөнхий сайд нь хүртэл хүний үндсэн эрх, эрх чөлөөг үгүйсгэж мэдэгдэл хийсэн.

Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан мэдээлэл өгөх үедээ эвлэлдэн нэгдэж тайван замаар цуглаан хийж цалин нэмэхийг шаардаж буй эмч нарыг эх орноосоо урвах гэмт хэрэгт буруутгасан. Тодруулбал, тэрээр эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, нээлттэй дамжуулсан мэдээллийн үеэр “Энгийн үед тангараг яриад, ийм үед зовлон ярьж болохгүй. Ийм үед бид эцсийн мөч хүртлээ иргэдээ хамгаалах ёстой. Үүнийг зохион байгуулалттайгаар хийж байгааг тусгай албаны шугамаар олж мэдсэн. Шаардлагатай бол улс эх орноосоо урвасан гэж үзэх болно" гэж хэлсэн нь тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж байгаа иргэдийг Эрүүгийн хуулийн ноцтой заалтаар сүрдүүлсэн явдал юм.

Түүнчлэн үндсэн эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн тоо сүүлийн үед буурах болсон нь сайшаалтай. Глоб Интернэшнл төвөөс коронавируст цар тахлын үед иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийг бүртгэж, түүнд дүн шинжилгээ хийж байна. Сүүлийн хоёр сарын буюу долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг хамрах хугацаанд гарсан зөрчлийн тоон мэдээллийг авч үзэхэд, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хоёр зөрчил, тайван жагсаал цуглаан хийх эрхийг зөрчсөн гурван зөрчил, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д баталгаажуулсан мэдэх эрхийг зөрчсөн долоон зөрчил, нийт 12 зөрчил байна. Эдгээр зөрчлийн зургааг албан тушаалтан гаргасан бол нэгийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргажээ. Харин хоёр зөрчлийг аж ахуйн нэгж, үлдсэн гурван зөрчлийг иргэн гаргасан байна. Зөрчлийн шууд хохирогчийн найм нь иргэн байгаа бол үлдсэн дөрөв нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өртжээ.

Түүнчлэн дээрх зөрчлүүдийн арав нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн бол хоёр нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, 12 зөрчлийн талаарх мэдээллийн тав нь иргэний мэдээлэл, тав нь сэтгүүлчийн мэдээлэл байсан бол хоёр нь албан мэдээллийн дагуу бүртгэгдсэн байна. Мөн зөрчлийн шалтгаан, сэдэлтийг авч үзвэл, 11 нь зориуд гаргасан зөрчил бол, нэг нь эрх зүйн зохицуулалт боловсронгуй бус байгаатай холбоотой байна. Зөрчлүүдийн хор уршгийг 1-3 оноогоор дүгнэхэд, арав нь гурван оноотой буюу хүнд зөрчилд хамаарч байна. Хоёр нь хүндэвтэр зөрчил байгаа бол, нэг оноотой буюу хөнгөн зөрчил энэ хугацаанд бүртгэгдээгүй байна.

-Тэгэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг үндэслэлгүйгээр буюу бодит бус шаардлагаар хязгаарлаж байгааг цаашид хэрхэх вэ?

-Ийм зөрчлийн талаар иргэд мэдээлэх, эсэргүүцэхгүй бол тухайн зөрчил нуугдмал үлдэх, цаашид хэвийн зүйл болох эрсдэлтэй байна. Зөрчил гарах болсон шалтгаан нь коронавируст цар тахлын үед үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхийг хамгаалсан хууль зүйн баталгаа хангалтгүй бөгөөд энэ мэт зөрчигдөхөөс сэргийлсэн бодит механизм бүрдээгүй байгаатай холбоотой байна.

Цаашид коронавируст цар тахлын үед төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл авах эрхийг зөрчихөөс сэргийлсэн хууль зүйн иж бүрэн баталгааг бий болгох, сайжруулах, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг заавал харгалзах, тийнхүү харгалзаагүй бол тухайн шийдвэр, үйл ажиллагааг шууд хүчингүйд тооцох, түүнд тавих төрийн болон иргэний нийгмийн хяналтыг сайжруулах зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн төрийн байгууллагын албан тушаалтнуудыг цар тахлын үед хүний эрхийг хамгаалах олон талт сургалтад хамруулах, холбогдох шийдвэр гаргахын урьд иж бүрэн судалгаа хийх, шийдвэрийг зөвхөн бодит тооцоо, судалгаанд үндэслэхэд зориулсан зохих хугацааг олгох, дээд байгууллага, албан тушаалтнаас цар тахлын үед гарсан шийдвэрийг газар дээр нь хэрэгжүүлэх албан тушаалтнуудад зориулсан зөвлөмж, зааварчилгааг заавал гаргаж байх, холбогдох шийдвэрийг гаргасны дараа бус гаргахын өмнө Хүний эрхийн үндэсний комиссоор хянуулж байх механизм бүрдүүлэх нь зүйтэй байна.

-Бусад улс орнууд коронавируст цар тахалтай тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөгөө хэрхэн бууруулж байгаа бол. Энэ талаарх хууль эрх зүйн орчинг нь та судалж үзсэн үү?

-Бусад улс оронд цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа бол эцсийн дүндээ хүний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг тодотгож, нэгдүгээрт хүний эрхийг хангах, цар тахалтай тэмцэх нэрийн дор албан тушаалтнууд хууль бус үйлдэл хийхээс сэргийлэхэд хууль зүйн зохицуулалт үйлчилж байна.

Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, цар тахлыг далимдуулж буй авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа юм гэж онцолсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 12 цаг 11 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 14 цаг 0 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 16 цаг 31 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цаг 22 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 18 цаг 4 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 18 цаг 11 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цаг 38 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 19 цаг 17 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top