x

Манай улс АНУ-аас хандивласан файзер вакцины 188 мянган тунг Ковакс хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авлаа

АНУ-аас хандивласан 188,370 тун Файзер вакцин Монгол Улсад орж ирлээ. Эдгээр тун нь КОВАКС хөтөлбөрөөр дамжин Мичиган мужийн Каламазу хот дахь Файзерийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа юм.

Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг болж байна.

Коронавируст халдварын (COVID-19) цар тахал эхэлснээс хойш Монгол Улсад АНУ-аас 4 сая гаруй ам. долларын дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА буюу USAID) өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн байна. Тэдгээр амьсгалын аппаратууд нь Монгол Улсад энэ онд тохиолдсон халдварын огцом өсөлтийг даван туулахад тусламж дэмжлэг болсон байна. Мөн ОУХА нь эрсдэлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж дэмжлэг үзүүлдэг.

Мөн АНУ-ын зүгээс Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12,700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, COVID-19-өөр өвчилсөн өвчтөнүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх болно.

АНУ нь КОВАКС хөтөлбөрт хамгийн их хувь нэмэр оруулдаг бие даасан хандивагч орон билээ. АНУ-ын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан COVID-19 вакцины худалдан авалт, түгээлтийг хариуцан ажилладаг Гави Вакцины Холбоонд хоёр тэрбум ам. долларын хувь оруулсан. Мөн оны долдугаар сард АНУ-ын Засгийн газар Гави Вакцины Холбоонд дахин хоёр тэрбум ам. долларын нэмэлт санхүүжилт олгож, КОВАКС хөтөлбөрийн вакцины нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна. Тус санхүүжилт нь АНУ-ын Засгийн газрын бусад санхүүжилтийн хамтаар Гави Вакцины Холбоонд нийт 500 сая гаруй Файзер вакцины тунг худалдан авахад зарцуулагдаж байгаа юм. Гави Вакцины Холбоо нь тэдгээр вакциныг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн бага болон дундажаас бага орлоготой 92 улсад, мөн Африкийн холбоонд түгээх юм.

АНУ нь дэлхий даяар нийт 90 гаруй улс оронд COVID-19-ийн эсрэг вакцины 130 сая тунг хандивласан байна. Бид цаашид эмийн нийлүүлэлт хүрэлцээтэй болох бүрийд вакцины нэмэлт тунг дэлхий даяар хандивласаар байх болно. АНУ нь энэхүү цар тахлыг даван туулахын тулд дотоодын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсад түгээх вакцины үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх, мөн түнш улсуудтайгаа хамтран дэлхий даяарх вакцин үйлдвэрлэлийг өргөтгөх, үйлдвэрлэлийн чадавхыг нь сайжруулахаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top