x

Д.Амартүвшин: Хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байна

“Comedy Lab” клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж танд хэрэг нээсэн талаарх мэдээлэл бий. Таныг буруутгах болсон шалтгааныг цагдаагаас тайлбарласан уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ, үнэхээр шүүх хурал болох хүртэл томоохон асуудал үүссэн юм уу?

-Намайг плашмоб зохион байгуулж, Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж байгаа юм билээ. Тэр үед /зургадугаар сарын 28-нд/ “Гашуудал, гацалт” нэртэй плашмобд оролцож үзэл бодлоо илэрхийлсэн иргэд маань хоорондоо 2-3 метрийн зайтай зогсож халдвар хамгааллын дэглэмээ баримталсан. Талбайн өмнө ердөө гурван минут л эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэхээр зогсоцгоосон шүү дээ. Ерөөс үйлчилгээний байгууллагууд 490 хоног цалин орлогогүй болж гацсан, ямар ч үйл ажиллагаа явуулсангүй, иргэдийн ажил орлого нь хязгаарлагдсан энэ өдрүүдэд банкны татвар, хүү зогсоогүй, зүгээр хойшилсон нэрийдэлтэй л байсан.

Ийм хүнд нөхцөлд орсон иргэд маань жагсаал цуглаан зохион байгуулж болохгүй учраас үүнийг ямар нэгэн байдлаар илэрхийлэх шаардлагатай болсон. Улмаар намайг Гамшгийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж, 500 нэгжээр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах зүйл заалтаар буруутгасан. Ингээд энэ сарын 26-нд шүүх хурал боллоо. Энэхүү хурлын үеэр ялын дүгнэлтээ харсан. Намайг жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн хэмээх заалтаар нэмж буруутгасан байна лээ.

-Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар шүүх хурал 14 хоногоор хойшилсон гэв үү?

-Тийм ээ. Цагдаагийн зүгээс бүрдүүлсэн баримт нотолгоо нь шаардлага хангахгүй байсан учраас хурлыг хойшлуулахаар боллоо. Миний хувьд өмгөөлөгч Б.Даваажавтай хамт шүүх хуралдаанд орсон. Хэрвээ өмгөөлөгчгүй бол нөхцөл байдал хүндрэх магадлалтай байсан гэж хувьдаа бодож байна. Өмгөөлөгчийн маань зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн санал дэвшүүлсэн.

Тодруулбал, нөгөө талаас буюу цагдаа нотлох баримтын шаардлага хангаагүй материал бүрдүүлж ирсэн учраас тэр хэргийн үнэн эсэх нь эргэлзээтэй болчихож байгаа л даа. Харин шүүгчийн зүгээс нотлох баримтуудыг дахин бүрдүүлж хуульд нийцүүлээд 14 хоногийн дараа хурлаа хийе гэсэн. Айхавтар том эрүүгийн хэрэг биш, зөрчлийн хэрэг учраас сайн хуульчтай болохоор гайгүй л гэж бодож байна.

-Манай нийгэмд үг хэлсэн, үнэнийг ярьсан хэн нэгнийг эдийн засгаар цензурдаад байх шиг. Зөрчлийн хуулийн 5.13.2 гэдэг заалт буюу Гамшгийн тухай хууль зөрчсөн бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчилна гэсэн заалттай юм байна?

-Эдийн засаг болон эрх чөлөөг нь хаах замаар хүний үндсэн эрхэд халдаж хэзээ ч болохгүй. Үүний эсрэг дуугарах хэрэгтэй. Энэ бол үндсэн хуульд бүдүүлгээр халдаж байгаа явдал. Үг хэлснийхээ төлөө торгуулах нь бүү хэл саатуулагдах ч ёсгүй. Үүнийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Сүүлийн үед үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд маань өөрийн цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл санаагаар хохирч байгаа жишээ цөөнгүй ажиглагдах боллоо. Таны хувьд цагдаа шүүхээс хэр их дуудагдаж байна вэ?

-Би твиттерт пост оруулсныхаа төлөө гурван удаа цагдаа дээр дуудагдсан. Ямар ч прокурорын бичиггүй мөртлөө миний биеэс дээж авах хүртэл гэсэн тохиолдол гарч байлаа. Энэ өвөл твиттер хуудастаа “ингэж өлсөж байхаар” гээд пост бичсэн чинь Эрүүгийн цагдаа болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас дуудаад тодруулга авч, анхааруулга өгсөн. Түүнчлэн “халдвар хамгааллын дэглэмээ бариач ээ” гэж хэлснийхээ төлөө бас цагдаад байцаагдсан.

Манай улсад үг хэлэх эрх чөлөө боогдмол байгаагийн нэг илрэл нь над дээр тохиолдож байна. Уг нь хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, манайд бол эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байгаа юм уу даа. Цар тахлын хуулийг зөрчиж бүхэл бүтэн сонгууль зохион байгуулсан. Үүний дараа вирусийн дэгдэлт хэрхэн нэмэгдсэнийг нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. Өнгөрсөн саруудад халдвар 3000 хүртлээ өссөн. Энэ бол сонгуулийн үр дагавар шүү дээ. Ингэж иргэдийн эрүүл мэндийг золионд гаргасан ч эрх баригчид хэзээ ч хариуцлага хүлээгээгүй. Харин эсрэгээрээ 2-3 метрийн зай баримтлаад гуравхан минут зогссон хүмүүсийг яллагдагчаар татаад шийтгэх гээд байж байна.

Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн дайны болон онц байдалд шилжсэн үед л зөрчиж болдог гэдгийг хуульд тов тодорхой заасан байдаг. Тэгтэл манайхан бусад жижиг хуулиараа үндсэн хуулиа боомилдог орон болчихсон байна л даа.

-Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Магадгүй ковидын үе нийгмийн сул талыг улам ил гаргаад байх шиг?

-Яг үнэн. Ерөнхийдөө эрхтэн дархтанууд дураараа авирладаг тогтолцоотой байсныг ковид илчиллээ. Дур мэдэж үндсэн хуулиа уландаа гишгэдэг, зөвхөн үг хэлэх эрхээс гадна хүний төрөл бүрийн эрхэд халдаж байна шүү дээ. Жишээ дурдахад, замын хөдөлгөөнийг хорих гэж байгаа бол заавал хууль гаргах тогтолцоог Англи улс мөрдөж байна. Гэтэл манайд зүгээр журмаар зохицуулаад л хүний наад захын эрхийг зөрчөөд байдаг. Энэ нь жижиг журам, захирамжаар үндсэн хуульдаа халдаад байгаагийн илрэл юм. Монгол Улсын үндсэн хууль маш эмзэг байна шүү гэдгийг л энэ цаг үед мэдэрлээ. Дээрээс нь манай эрүүл мэндийн салбар, улстөрчдийн мэдлэг, тэдний менежмэнтийн бодлого ямар байгааг ковид сайтар харууллаа. Ямар нэгэн аюул осол гамшиг тохиолдоход манай улстөрчдийн реакт менежмэнтийн мэдлэг чадвар маш муу түвшинд байна гэдгийг ковид харуулж өгсөн.

-Дуугүй байвал надад өлзийтэй гэсэн хандлага их ажиглагдах юм. Ийм хүлцэнгүй хандлага асуудлын шийдэл биш болов уу?

-Би энэ тал дээр арай өөр байр суурьтай байна. Нэг үеэ бодоход үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг үзэгдэл ард хоцорсон байна. Сошиал медиа хөгжсөнтэй холбоотойгоор монголчууд маань үзэл бодлоо илэрхийлж сурч байна. Магадгүй хуучин айж бэргэдэг байсан байж болох. Ард иргэдийн амьдралд олон асуудал үүсч, дээрээс нь улстөрчдийн оновчгүй шийдвэртэй холбоотойгоор иргэд маань үг хэлэхээсээ айхаа больжээ. Үүнд сошиал медиа чухал нөлөөтэй. Ямар нэгэн айдасгүйгээр зоригтой үзэл бодлоо хэлдэг залуус бий. Би өөрөө голд нь ороод, шүүх цагдаагаар явж байгаа хүний хувьд үүнийг мэдээд байгаа юм л даа. Харин ч эсрэгээрээ иргэд маань үзэл бодлоо маш сайн илэрхийлж чадаж байна. Миний хувьд тэр хүмүүсийн зөвхөн нэгээхэн хэсэг. Тэгэхээр дуугүй байвал өлзийтэй гэдэг хандлага хөлсний бичээч буюу троллуудад л байгаа болов уу. Ерөөс зургаан цагаас хойш лайв хийхээр троллууд орж ирэхгүй мөртлөө ажлын цагаар лайв хийхээр троллууд ороод ирдэг юм. Ийм л инээдтэй үзэгдэл байна.

П.Сайнжаргал

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 10 цаг 43 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 12 цаг 32 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 15 цаг 3 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цаг 54 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 36 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 16 цаг 43 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цаг 10 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 17 цаг 49 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top