x

Ковидын карантинаар ч хар тамхины наймаа “амардаггүй”

"Бид хураагдсан мансууруулах бодис хаачдаг вэ гэдгийг сонирхох эрхтэй!"

Хамгийн сүүлийн байдлаар мэдээлэхэд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын DHL дэх хяналтын бүсэд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Малави улсаас хувийн хаягаар Туушин ХХК-аар тээвэрлэгдэн ирсэн .........24 манифест дугаартай 4 кг жинтэй илгээмжээс 200 гаруй грамм “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоосон байна. Үүний өмнө тус хяналтын бүсээр 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Малайз улсаас илгээгдсэн манай улсын иргэн “А” хүлээн авагчтай, 10.62 кг жинтэй илгээмжээр 1000 грамм орчим “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг мөн таслан зогсоосон байдаг. 

Өмнөх нийтлэлдээ дурдсанчлан 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр олон улсын илгээмжийн UPS-ээр манай улсын иргэн “Б”-ийн нэр дээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Сьерра-Леоне Улсаас илгээгдсэн 1,1 кг жинтэй ........14-A  манифест дугаартай илгээмжээр 250 грамм орчим “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоосон.Илгээгчийн хаягийг нээлтэй эх сурвалжуудаас судалж үзэхэд нэгэн тансаг наран шарлагын газар, хүлээн авагч иргэн “Б” нь Берлинд оршин суугч байх магадлалтай гэх мэдээллүүд олдож байв. 

Мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Англи улсаас Монгол Улсын “Б” гэх карго тээвэр зуучийн компаниар иргэн “Г”-ын нэр дээр ирсэн 3,8 кг илгээмжийг гаалийн шалгалтаар оруулахад 2 ширхэг бор шилэн савтай мансууруулах төрлийн бодис байх магадлалтай, хаяг шошго нь сэжиг төрүүлэхүйц тэмдэглэгээтэй байсан байна. Тэдгээр зүйлийг гаалийн эрэлч нохой болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмжүүдээр шалгаж үзэхэд “эерэг” үр дүн өгсөн тул нягтлан шалгах зорилгоор Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид шинжилгээнд явуулахад шинжээчийн дүгнэлтээр уг сэжиг бүхий зүйлд каннабидиол /cannabidiol/ илэрсэн. Иймд уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Сүүлийн үед CBD oil-ийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд тооцогдохоо больсон гэлцэх болсон ч бодит байдал дээр хуулийн дагуу зөвшөөрөлгүй учраас Гаалийн байгууллагаас уг бодисыг илрүүлэн хураан авч, цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн байна. 

Энэ мэтчлэн Гаалийн болон цагдаагийн байгууллагын илрүүлж, таслан зогсоосон эдгээр хэргүүд аль шатандаа шалгагдаж, хэрхэн хуулийн хариуцлага тооцсон талаар олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлж байх нь зүйтэй болов уу. Хууль, хяналтын байгууллагын зарим нэг их мэдэх түшмэдүүд иймэрхүү мэдээлэл нийгэмд сөрөг сурталчилгаа болон гэж үздэгт ч нарийн цензурээр оруулсны дараа олон нийтэд хүргэж буй мэдээлэл харин ч урьдчилан сэргийлэх талдаа илүү эерэг үр дүнтэй байдгийг олон улсын сэтгүүлчид ярьж, бичдэг. Ийм мэдээлэл хэт нууцлагдсанаар хууль, хяналтын байгууллага хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ өсөж байгаа эсэх, тэдгээрийг тээвэрлэсэн, зөөвөрлөсөн, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан зэрэг гэмт хэрэгт хариуцлага тооцдог уу, “хав дараад” өнгөрдөг үү? Хэн үйлдэж, хэрхэн хариуцлага хүлээв, хууль энгийн иргэд, албан тушаалтнуудад ижил тэгш үйлчилж байгаа эсэхэд эргэлзэх, мөн бодитой бус мэдээлэл цацагдахад хүргэдэг. 

Түүнчлэн олон нийтэд мэдээлсэн, энэ төрлийн онц ноцтой хэргүүд таг чиг болсоор байгаа ньнийгэмд хүлээлт үүсгээд байна.

Тухайлбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтан Францын Парис хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын газрын нэг ажилтны хамт Испани улсаас Монгол Улс руу гашиш хууль бусаар илгээдэг байсан Монгол Улсын иргэн А-г эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд биечлэн авчирсан. Энэ ажиллагаа 2021 оны гуравдугаар сарын 17-24-ний өдрүүдэд Барселон-Парис-Сөүл-Улаанбаатар чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгээр явагдсан байна. Шалгалтын дүнд Испани улсад оршин суудаг Монгол Улсын иргэн “А”их хэмжээний мансууруулах бодисыг илгээсэн “эзэн” байсан бөгөөд олон улсын шуудан илгээмжийн зүйлд нууж удаа дараалан хил давуулан оруулж ирдэг байсныг тогтоосон байдаг. Олон хавар нэгэндээ гэгчээр “А”-ийн энэхүү үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийнхний илрүүлсэн 3 кг гашишийн хэргийг Хар тамхитай тэмцэх газар шилжүүлсэн шалгах явцад ил болжээ.

Ийнхүү манай цагдаагийнхан Испанийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж уг этгээдийг Франкфуртаас авчрах гэсэн боловч Германы Засгийн газар “Монгол Улс урьд нь манай улсаар дамжуулж хүн хулгайлсан хэрэг гарч байсан тул зөвшөөрөхгүй” гэсэн аж. Тиймээс Испанийн цагдаагийн байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага ИНТЕРПОЛ-той хамтран Францын чиглэлд ниссэн каргогоор авчрахаар зохион байгуулснаар Монгол Улсын ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Испани улсаас Монгол Улс руу их хэмжээний мансууруулах бодис гашишийг удаа дараа шуудан илгээмжийн зүйлд нууж оруулж ирдэг байсан иргэн “А”-г биечлэн баривчилж эх орондоо авчирсан билээ. 

Мөн Испани улсад бүртгэлтэй Монгол Улсын далбаа тээгч хөлөг онгоц газар дундын тэнгист тээвэр хийхдээ их хэмжээний марихуан тээвэрлэсэн хэрэг тус улсад илэрч шалгагдаж байгаа талаар өмнө нь бичиж байсан. Тухайн үед энэ талаар манай интерполын албанаас “Манай далбааг албан ёсоор мандуулах эрхтэй байсан эсэх талаар” олон улсын шугамаар асуулга явуулсан” гэв. Харин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба болон интерполын шугамаар манай улс руу Францаас хар тамхи нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илрүүлж шалгаж байгаа зүйл байхгүй” хэмээн албан бусаар мэдэгдсэн юм. Одоо энэ талаар Цагдаагийн байгууллага мэдээлж болох хэмжээндээ мэдээлэл өгөх шаардлагатай. Учир нь олон нийт цагдаагийн байгууллагад хураагдсан энэ төрлийн бодис хаачдаг вэ гэдгийг мэдэх эрхтэй.

Мөн хураагдсан бодисоос алдагдсан хэрэгт холбогдсон хэрэг ч прокурорын байгууллагад шалгагдаж байгаа талаарх мэдээлэлбий. Тэдний зарим нь дээрх хэргүүдтэй цаг хугацааны хувьд холбогдож байгаа тохиолдол ч байгаа тул анхаарал татаж байна. Хар тамхины гэмт хэрэгтэй хамтдаа тэмцье гэвэл олон нийт, хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах, уг хэрэгт холбогдогчдыг нууж хаацайлан тэгш бус байдал үүсгэхгүй байх нь нэн чухал гэдэгт холбогдох байгууллагууд анхаарах биз ээ. Холливудын хар тамхи, мафи, бохир цагдаатай кинонд гардаг шиг нөхцөл байдал манай улсад арай чүүсээгүй гэдэгт итгэхийг хүснэ.

Эргэлзээ тайлагдах тэр цаг хэзээ вэ?

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Уржигдар 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Уржигдар 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Уржигдар 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Уржигдар 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Уржигдар 12 цаг 02 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав Уржигдар 11 цаг 56 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 11 цаг 51 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ Уржигдар 11 цаг 47 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө Уржигдар 10 цаг 40 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан Уржигдар 10 цаг 26 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 2026-10-30 Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ 2026-10-30 Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2026-10-29 Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2026-10-29 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026-10-29 “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2026-10-29 Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2026-10-29 Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2026-10-29
iИх уншсан
М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Top