x

Замын-Үүдийн түгжрэлийг “Загалмайлсан” сайдыг зайлуулж хариуцлага тооцно уу!!!

"Замын-Үүдийн хонгилын эзэн буюу бүх юмны үнийг нэмсэн түүх!"

Эдийн засгийн эргэлтийн “цус царцлаа”. Зөвхөн “Авлигын индекс бууруулагч комисс” энэ байдлыг арилгаж амжихгүй. Учир нь үүсэл гарал нь тэс өөр зүйлээс шалтгаалсныг өнөөдрийг хүртэл хэн ч хэлсэнгүй. Эсвэл мэдсээр байж хариуцлага тооцсонгүй. Тэр харамсалтай түүхийн “эзэн” нь Замын-Үүдийн гацааг арилгах үүрэг чиглэл бүхий хариуцлагатан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар байсан байж ч болзошгүй. Яагаад гээч?

ОХУ-аас БНХАУ руу генийн өөрчлөлттэй рапс бүхий 102 чингэлэг Замын-Үүд боомтоор 2021 оны 03 дугаар сард нэвтрүүлжээ. Хятадын тал Хүнсний тухай хуулиараа генийн өөрчлөлттэй гэх шинж тэмдгүүд илэрсэн уг рапсыг хүлээж авахгүй гээд буцаасан. Оросын тал мөн хүлээж аваагүй. Эндээс Замын-Үүдийн түгжрэл эхэлсэн байдаг.

Гэтэл Сэлэнгэ аймагт малын тэжээлийн үйлдвэртэй “Майндтэч” ХХК Гаалийн ерөнхий газарт 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 01/119 дугаартай албан тоотоор “БНХАУ-д гараад генийн өөрчлөлтэй гэсэн шалтгаанаар буцаж орж ирэх рапсыг малын тэжээлийн үйлдвэртээ ашиглах” хүсэлт ирүүлж, МХЕГ-аас олгосон 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 02010044 Импортын мэдэгдлийг хавсаргасан байв.

Гаалийн ерөнхий газраас “Майндтэч” ХХК-ийн хүсэлт, хавсаргасан бичиг баримт, Хувиргасан амьд организмын тухай хуулийг судалж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тодруулга авахаар 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 02-1/450 албан тоот хүргүүлжээ. Гэтэл БНХАУ-аас генийн өөрчлөлттэй рапс бүхий 102 чингэлэг Замын-Үүд боомтоор 2021 оны гуравдугаар сард орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллага саатуулсан байх юм. Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 02/1159 албан тоотоор “Майндтэч” ХХК-д өмнө олгосон Импортын мэдэгдлээ хүчингүй болгож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох зөвшөөрлүүдийг авч, Импортын мэдэгдлийг“ Тианлү минг” ХХК-д олгож, хил нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн талаар Гаалийн ерөнхий газарт мэдэгдсэн. Ингээд Замын-Үүд дэх Гаалийн газар рапсын үр ачсан 102 чингэлгийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтад ачааны манифестаар 05 дугаар сарын 25-ны өдөр илгээсэн.

“Тианлү минг” ХХК 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 02-2091006-21-I00782 /55 чингэлэг 1,100,000 кг/, 02-2091006-21-I00784 /47 чингэлэг 939,200 кг/ дугаартай гаалийн мэдүүлгээр нийт 102 чингэлэг 2,039,200 кг Хар рапс (Brassica napus)-ын үрийг 403 горимоор гаалийн бүрдүүлэлт хийж авсан тухай баримтууд байна.

Дээр “гологдож буцсан рапс”-ыг малын тэжээлд ашиглах гэсэн компаниудын тухай дурдлаа. Гэтэл хамгийн ноцтой хор хохирол учруулсан эзэн нь анхнаасаа генийн өөрчлөлттэй 102 чингэлэг рапсыг БНХАУ руу зөөж оруулж тэдний “шалгалтад” унасан компани нь хэнийх байсан гээч?

Үүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хамаарал бүхий “Илинкс-Экспресс” компани холбогдож болохоор хардлага төрүүлээд байна. “Илиникс-Экспресс” ХХК нь 2018 онд 844 контейнер, 2019 онд 778 контенер, 2020 онд 828 контейнер транзитаар оруулж ирж дамжин өнгөрүүлж явуулсан байдаг. Тус компанийн одоогийн захирлаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн Ишбэлийн Шатархүү нь “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон хамгийн гол нь ЗТХ-ийн сайд Л.Халтарын АТГ-т мэдүүлсэн ХОМ-т бүртгэлтэй “Монгол чихэр” ХХК-ийг хамтран эзэмшдэг байна. Анхнаасаа Замын-Үүд боомтоос иргэд “Зам тээврийн хөгжлийн сайд болон улс төрд нөлөө бүхий хүмүүсийн мэдлийн тээвэр зуучийн компаниудаас болоод Замын-Үүдэд түгжрэл үүслээ” гэж мэдээлээд байсан. Гэтэл үнэхээр эх сурвалж нь тэнд байж. Тэд генийн өөрчлөлттэй рапс Хятадын хилээр оруулаагүй бол Монголын эдийн засаг ингэтлээ хятадуудад “чангалуулах” уу? Тэр гологдсон рапсыг хэн малын тэжээлд өгөх нь дараагийн асуудал. Гол нь хэдхэн хүний хувийн эрх ашгаас болж манай зарим тээвэр зуучийн компани, тэр тусмаа Зам, тээврийн хөгжлийн сайдын хувийн бизнесийн хамтрагчийнх нь нэр дээрх компани ид экспорт, импортын урсгалын үеэр арайхийн хөл хорио суларч байтал Хятадын хил, гааль, хорио цээрийн байгууллагуудын итгэлийг алдсан байгаа биз?

Үүнээс болоод наад зах нь барилгын материалын үнэ өсч улсын төсөвт тусгасан өнөөх л сургууль, цэцэрлэгүүдийн шинээр барих болон засварын ажил, бүх бүтээн байгуулалт гацаанд орж УИХ-ын гишүүд амласандаа хүрч чадаагүй гол буруутнаар “Замын-Үүдийн түгжрэл” рүү заахад хүрч байна. Энэ хавар тендер шалгаруулаад байсан бүх ажил зогссон. Төсөвт тодотгол хийсэн ч алга дарам хулдаас, шуудай цементээс эхлээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ замбараагүй нэмэгдлээ. Гол буруутан нь тээвэрлэлтийн зардал өссөн, дотоод зохион байгуулалт муу байгаа явдал. Энэ бүхэн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг огцруулах ноцтой шалтгаан мөн үү? Эсвэл “Авлигын индекс бууруулдаг Ажлын хэсэг” албан үүргээ гүйцэтгэж байгаа бүхнийг авлигад холбогдуулж шалгаад, халаад байвал Замын-Үүдийн түгжрэл арилчихна гэж үзэж байна уу? Нөхцөл байдлаа зөв тодорхойлж, шалтгаан уг сурвалжийг олж, ийм их хэмжээний хохирлын үрийг тарьсан хэргийн эзэдтэй улс төрийн эр зориг гаргаж хариуцлага тооцох шаардлагатай байна. Үүнийг л АТГ, Хууль, хяналтын байгууллага олж тогтоохгүй бол гэм буруугийн хохирлыг тоочихоос өөрөөр юу ч сайжрахгүй нь. Хариуцлага гэж юу юм бэ? Хариуцлага тооцох ёстой юу, Ерөнхий сайд аа! МАН-ын дарга аа!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.69.143)
    Халтарыг хэвлэлээр балбах чиглэл авсан бололтой
    2021 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.50.206.95)
    Ner ni haltar, zus ni haltar, sanaa ni haltar
    2021 оны 07 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 6 цаг 5 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 6 цаг 12 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 6 цаг 21 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 7 цаг 3 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 9 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 55 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 10 цаг 16 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 10 цаг 22 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 10 цаг 32 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 41 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 10 цаг 46 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 48 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top