x

Д.СОСОРБАРАМ | Саарал жагсаалт

Үнэн үгэнд үнэхээр дүлий, худал хуурмагт хачин сурамгай, заль мэхэнд дэндүү гаршсан социалистуудын балгаар бэлэнчлэх дуртай ард түмэн нь улам маанагтаж “МАНАН”-т он жил улирсаар... дэлхий эргэсээр...

  • Хүмүүнд өөрөөс нь өөр эзэн байдаггүй юм...!Сайн бод? Сайтар эргэцүүл!

Саарал ордны саарал суртахуун даамжирсаар дампуурч сүйрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр...

Хорвоо ертөнц олон өнгөөр хослон солонгордог. Цагаан хар хоёр өнгөнөөс бүх өнгө үүсдэг. Цагаан өнгө нь амирлуулах, хар өнгө нь дарангуйлах үүдэлтэй. 

Энэ хоёр өнгөнөөс саарал өнгө үүсдэг... – Хар цагаан гэж биш, харин цагаан хар гэж учрыг ойлгож, начирыг тунгаавал зөвийн цулбуураас атгана. 

Харин бид зөв биш буруу цулбуурын үзүүрээс угт нь хүртэл явах нь ээ! Буруу цулбуурын эцэст зүүний үзэл буюу зүүнтэнгүүд саарал зүстэй, зэгэлтэн байгаагаа ухаарах уу? эс ухаарах уу? Эндээс орших уу? эс орших уу? гэдэг асуулт үүсээд байна.

Зүүний үзлийн гай Үндсэн хуулийг буртаглаад хаячих шиг боллоо. 

  • ҮАБ-ын зөвлөлийн дүүжлүүрт УИХ хүзүүгээрээ оосорлуулж, засаагаа базуулан, амьсгаа хурааж байна. Улаан зүүний үзэлт Ежовууд айснаасаа болоод элдэв сураг ажигаар хүний эрхийг багалзуурдаж, бахаа ханган тачаадаж зүдэрсээр хаа хүрэх бол оо!?

Уг нь ухаарч сэхээрэг гээд, заримдаа бүр гомдвол гомдог гээд хэлээд бичээд байгаа юмсан. Харамсалтай нь (Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсрэх) юм аа. 

Улс төр, улстөрч хоёр оо гэж... Ер нь дэлхий дээрх аль ч улсын улс төрчид, шашны номлоочид албан тушаал, хэргэм зэргийн төлөө яргаллын донд ядах юмгүй автдаг. Хүн төрөлхтний түүх нотолгоо нь шүү дээ. Улс төр, шашин хоёр хоёулаа харгислал дарангуйлал, ялгаварлан гадуурхалд амтархан, түрүүлж харсан суут сэтгэгчдийг тарчлаан зовоож, хорьж цагдаж, шатааж байсан хар түүх дахин давтагдсаар л байна.

Хар түүхийг давтахгүйн тулд цагаан хар хоёр тус тусдаа байх учиртай.

Хүн баруун зүүн хоёр гартай. Тэгвэл барууны үзэл, зүүний үзэл гэж хоёр хандлага бий.

  • Аливаа юмс үзэгдэл хоёр талтай гэж саарлууд тээнэглэздэг. Бодит ёс жудгаас зугтахаараа хүн билгийн мэлмийгээ хаагаад, ухааны сүвээ түгжчихдэг. Хүн гаансаар тамхи татахад тамхины үнс утаа шүлстэй зууралдаад бохь болон бөглөрдөг шүү дээ. Гэхдээ түүнийгээ цэвэрлэж дөнгөдөг л дөө. Харин оюун санаа, билгийн мэлмийнийхээ сүвийг нээж чаддаггүй нь гунигтай. Ингээд ёс суртахуунаа сааралтуулан хорон уршиг тарьж эхэлдэг. 

Манайхны ёс суртахуунгүй байгаагийн илрэл нь ёс зүй, жудаг, хүний мөс чанар сааралтан нурж буй явдал юм. 

Сааралтах нь: - Хувь хүмүүст, үйл явц, зарчим, ёс суртахуунд угаар уугиулж, толгойны өвчин болоод удаж байна. Цагаан хар хоёрын дундуур ямар ч зам зурайх ёсгүй. Харин орон зай бий. Тэр зай зөв буруугийн ялгааг заагаад өгнө. Цагаан нь гоё уу? Хар нь сайхан уу? гэдэгт хариулт хэрэгтэй болж байна. Аль аль нь хэрэгтэй гэж үзвээс “СААРАЛ”-тана. Саармаг байх нь учир зүйг(логик)-ийг улам үгүй хийнэ. 

Саарал авир нь ёс зүйн эсрэг үйлдэл мөн. Зөвийг зөвөөр нь, бурууг буруугаар нь бодитоор харна, би... Сайхныг хараад уулга алдана, би... Муухайг хараад дургүйцнэ, би... Сайныг сайн гэж бахархана, би...Мууг муу гэж шүүмжилнэ, би...

Жаргах нь ч, зовох нь ч миний хорвоо шүү дээ... Амьдралд шууд хандахгүй, зөв дүгнэхгүй, ёс зүйг холион бантан болгох нь саарлуудын хорогдох нүх, хонгилын үзүүр. Ёс зүйг устгах эрүүл бус хандлага нь саарлуудын бүтэлгүй хийгээд бүрхэг санаа.

Өөрт байгаа бүхнээ хэнд ч хамаагүй үнэд хүргэж зардаг нь саарлуудын сурмаг үйлдэл. Яг нарийндаа ёс жудгийн цэвэр агаар орохооргүй бүгчим орон зайд эдийн засаг, улс төр хоёр нь холилдсон бохир бараан нөхцлийн дунд хүний хөгжлийн эсрэг эрүүл саруул жам ёсны үнэ цэнийг таглах үйлдлээс төрсөн хоноцын зунгаг бол СААРАЛ үзэл юм.

Ашиг сонирхлоороо нэгдсэн, түрийвч нэгтэй, өвөр түрийндээ орчихсон саарал бүлэглэлүүд харилцан буулт хийж, зөвшилцөх нэрээр завшилцаж бие биенээсээ зүүгдэн толхилцсоор хэн хэнийгээ гэмт хэрэг рүү чирсээр...

Социализмын үеийн хоригдлын дээл шиг 76 алаг саарал нөхөөс болсон учраас өнөөгийн нийгэм хүндхэн нөхцөлд орж, балмагдан сандарч, хий хоосон хөөсөрч, халамжийн сэдэлтэй арга барилаас зууран учраа мэдэхгүй орилолдон ёс бус, бусармаг үйлдлүүдээр зэвхийрч гүйцлээ. 

Хар дарсан саарал зүүднээсээ сэрэх нь байтугай сэхээ авах нь ч өнгөрөв бололтой... 

Үнэнийг хэлэхэд цагаан руу тэмүүлэх тэнхэлгүй болоод ирэхээрээ ядаж хар гэж дуудуулахгүй байх аргаа ядсан ганц зорилготой. Тэр нь хүний үнэ цэнэ, жудгаас дайжин урвадаг. Хаашаа л бол хаашаа ороход бэлэн тогтворгүй хүмүүс бол саарал үзэлтэн юм. Хар болох эхлэл нь энэ л дээ. 

Хүн саарал өнгөнд дуртай байж болно. Саарал өнгө хүнд зохимжтой ч байдаг. Саарал зүс ч гоё зүс. Гагцхүү ёс суртахуун, жудаг, хүний мөн чанар саарал байж хэрхэвч болохгүй. Цагаан нь цагаанаараа, хар нь хараараа байх нь зүйд нийцнэ. 

Хүнийг сайн сайхан үйлдэл хийхэд магтан дуулдаг хэрнээ буруу хэрэг тарихад нь дуугүй байна гэдэг бол сайн чанар биш... Харин ч хорлонтой. Хүн үргэлж тууштай байж, муу үйлдлээс зайлдаг байх нь ариун явдал юм. 

Эрх чөлөө, мэдлэг хоёрыг бөхөөгчид цагаанаас зугтан сааралтаж, хар руу зүтгэж, сүрэглэн амьдрахчаан болдог. Төр, эдийн засаг хоёрыг салахааргүй болтол багласан холимог эдийн засгийн манаач нар улс төрийн дэмжлэгээр онцгой эрх эдлээд зогсохгүй, нууцаар хуйвалдаж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, зах зээлийг дангаар эзэгнэхийн тулд хууль бус үйлдэл хийж байгаа нь чөлөөт өрсөлдөөний жам ёсны явцад гай тарьж, хөгжлийг саажуулж, хувь хүний өөрийнхөө үнэ цэнэ, хувь заяагаа шийдэх замд хаалт болж байна. 

Хар руу зүтгэсэн улс төрчид, зүүний үзэл сурталтай намууд харын өмнөх саарал шатан дээр шавааралдан, хаашаа ч хөрвөөж мэдэх сүрэглэгчдээ хуурч мэхлэхдээ улам улайрч байна. 

Манайхан баруун зүүнээ салгахгүй, салгаж ч чадахгүй, ялгааг нь ойлгож мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй, учраа олохгүй, олохыг ч хүсдэггүй зүүний үзэлд мөнхийн аргамжаатай дороо дэвхцээд л байна. 

  • Миний итгэж байсан найз нөхөд, дүү нар ч харын өмнөх саарал “МАНАН”-д төөрөлдөж эргүүтсээр зүгээ олохгүй эрүүл саруул бодит хандлагаас уруул нь элэгтэйгээ хамт дордойн нурж байна.

Ёс жудгийн сааралтсан үзлийн нүдэнд нь хөлх сууж, оюун санааны сүв нь тортгонд дарагдлаа. Ёс суртахууны зарчим саарал байгаа учраас зөв үнэ цэнэ гэж алга.

  • 1990 оноос хойш үнэндээ социализмаасаа салаагүй өдий хүрчихлээ. Зөвхөн 1996 - 2000 оны хооронд МоАХ эвсэл засаг барьж байх үед жаахан үүр цайж, гэгээ орсон удаатай.- Суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэж, өмч хувьчлалыг эхлүүлж, гадаад харилцаа нээлттэй болж, үг хэлэх, хэвлэн нийтлэх, бүтээх туурвих эрх эрх чөлөөтэй болсон. Гэвч 2000 оноос саармагжаад эхэлсэн. Үүнийг социалистууд хийсэн шүү дээ.Тэгсэн хэрнээ 30 жилийн түүхийг зарим заримдгууд зэрлэг капитализм гэж нэрлэж байна...

Манайх капитализм байгуулах нь байтугай мэдэх ч үгүй. Баялаг бүтээгчдийн сэтгэлгээ оюун санааны бодит үнэ цэнийн философийг уншаа ч үгүй, олж хараа ч үгүй, судлаа ч үгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө “зэрлэг” гэдэг онош хаанаас олов? Харин ч зэрлэг социалистууд ногоон малгайгаа сольж өмсчихөөд коммунист фашист араншингаар авирлаж, зүүний үзэл суртлын гинжинд баглагдсан хэвээрээ сааралтан байгаагаа зэрлэг капитализм гэж займчуулан өөрсдөөсөө холдуулах гэж аргаа барж байна. 

Зэрлэгшил, хулгай, дээрэм, тонуул, ялгаварлан гадуурхал зөвхөн зүүнтнүүдийн дунд л өс хонзон, өшөө хорсол, атаа жөтөөний гамшиг болдог юм. Гучин жилийн түүхийг харлуулагч СААРЛУУДАА: - Зэрлэг социализмын 100 шахам жилийн хар түүхээ андуурч хольж хутгахаа боль! 

Манай улс олон намын тогтолцоотой болсон нэртэй ч ганцхан зүүний үзэлтэй намууд л гишүүдээ номхчилон боолчилж, төр нь холбоотон хамсаатнуудаа тэтгэн, илүү эрх ямба эдлүүлэн авилгадаж, эрүүл бус хандлага газар авч, эх орончдын дүрээр төрийг цуугиулагчид жинхэнэ социалист зэрлэгшсээр сүрдүүлэн сүржигнэж, сааралтан саармагжиж байна. 

Саарлаас хар руу тэмүүлэгч зэрлэг зүүнтнүүд Монгол Улсад ноёрхлоо тогтоосоор 30-н жил улиран одлоо. Улс төрчийнхөө болоод хүнийхээ хувьд ч манай эрх баригчид оюун санаа, мэдлэг, сэтгэлгээ, амьдралд хандах хандлагаараа саарал жагсаалтанд байгаагаа мэдтүгэй! 

Жич: Барууны үзэлнь хүний эрх ялангуяа хувь хүний үйлсэд садаа болдоггүй зөнд нь орхидог.

Зүүний үзэл нь шууд л хаалт боолт, хяхалт хавчилт, айлган сүрдүүлэх тактикаар хүнийг дарамталдаг. 

Д.Сосорбарам

2020.01.17

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.87)
    Философич А.Смитийн "Далд гар зах зээлийг удирдана" гэж 200 жилийн өмнө хэлсэн үзэл санаа нь үл гүйцэлдэх утопи онол болохыг Нобелийн шагналт АНУ-ын эдийн засагч Ж.Стиглиц шинжлэх ухаанчаар буюу математик нотолгоо хийж няцаасан. Сэтгэлийн хөөрөл ихтэй, математик ойлгохгүй хүмүүс ойлгохгүй байх нь аргагүй. А.Смитийн энэ утопи онолоор буюу энэ өгүүлэлд өгүүлсэн шиг асуудалд ийм гоомой хандахыг "зэрлэг капитализм" гэж нэрлээд тун удаж байна даа.
    2021 оны 07 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Өчигдөр 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Өчигдөр 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Өчигдөр 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Өчигдөр 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Өчигдөр 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top