x

Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ 

Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ АФГАНИСТАН УЛСАД:

  • 2003-2011 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 265 офицер, ахлагч 13 ээлжээр,

  • 2009-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротын 1,252 алба хаагч 10 ээлжээр,

  • 2010-2015 оноос “Аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин” ажиллагаанд нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлгийн 54 цэргийн алба хаагч 9 ээлжээр, хамгаалалтын салааны 439 алба хаагч 8 ээлжээр,

  • 2015 оноос “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 1,356 алба хаагч 12 ээлжээр тус тус үүрэг гүйцэтгэсэн юм.

Ийнхүү Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3,300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирээд байна.

Үүнтэй холбогдуулан тус улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Хүндэт зочид оо!

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм Элчин сайд аа!

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан цэргийн ажиллагаануудад АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

1991 оноос өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд Монгол, АНУ хоёр улсын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэн.

Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай 1999 онд цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, 2002 онд Улсын Их Хурлаас “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах эрх зүйн үндэс бүрдэж, тухайн жилдээ манай цэргийн албан хаагчид анхлан НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.

Харин 2003-2008 оноос цэргийн багийн бүрэлдэхүүнээр “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох болсон. Аль Хилла хот дахь “Чарли” болон “Эко” цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг монгол цэргүүд нэр төртэйгөөр гүйцэтгэсэн байдаг. Монголын Зэвсэгт хүчний 10 ээлжийн цэргийн баг, нийт 1,195 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан билээ. Нэгэн тод жишээ нь, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 750 килограмм тэсрэх бодис бүхий амиа золиослогчийн халдлагыг таслан зогсоосон ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ендон нарын гавъяа юм. Тэд 2000 гаруй цэргийн алба хаагч байрлаж байсан баазыг үхлийн аюулаас аварсан юм. Монгол дайчдын эр зоригийг үнэлж Польш улс “Мөнгөн загалмай” одонгоор шагнаж байв.

2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөний дараа Америкийн Нэгдсэн Улс тэргүүтэй Эвслийн цэргийн хүчин Афганистан дахь Талибаны засаг захиргаа, “Аль Кайда” зэрэг олон улсын террорист бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс Эвслийн цэргийн “Тогтвортой эрх чөлөө”, НАТО-ийн цэргийн  “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” гэсэн гурван ажиллагаанд цэргийн багуудаа илгээсэн.

Афганистанд үүрэг гүйцэтгэсэн анхны баг нь артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг байв. Түүнээс хойш 2003-2011 онд 13 ээлж, 2010 оны 10 дугаар сараас нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын 9 ээлжийн бие бүрэлдэхүүн Афганистанд үүрэг гүйцэтгэжээ.

2009 оны 9 дүгээр сараас “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротыг илгээж,  нийт 10 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн бол хамгаалалтын салаа нь 8 ээлжээр Кабул хотын олон улсын хүчний нисэх буудлын аюулгүй байдлыг хангах, хариуцлагын бүсэд эргүүл хийх, хайгуулын ажиллагаа явуулах зэрэг үндсэн үүргүүдийг гүйцэтгэлээ.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс 12 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн байна.

Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр бид даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ  эртний дайчин түүх, уламжлалтай Монгол цэргийн нэр хүндийг ахин таниулж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа бусад улсын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, байнгын үлгэр дуурайл болсоор ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд онцлон тэмдэглэж байна. Та бүхнээр монголын ард түмэн бахархаж, омогшиж байгаа. Өвөг дээдсийн дайчин нэр төрийг хамгаалж, өндөрт өргөж ирсэнд Та бүгдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол цэрэг – дэлхийн цэрэг, монгол цэрэг Чингисийн цэргүүд билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн жавхаа, хийморь ашид мандан бадрах болтугай!” гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 6 цаг 36 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 9 цаг 24 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 9 цаг 34 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 9 цаг 39 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 23 цаг 14 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 23 цаг 27 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top