x

Ялагчаа ичээсэн сонгууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль болж өндөрлөлөө. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын дийлэнх олонхи буюу 68 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй амжилт болон уналтыг авчирлаа. ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 20 хувь, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ зургаан хувийн санал авчээ. Урьдчилсан байдлаар.

Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн хоёр сая 40 мянган сонгогчоос сая 200 мянга нь /59 хувь/ санал өгсөн боловч тэдний 822 мянга нь У.Хүрэлсүхэд саналаа өгчээ. Өнгөрсөн зууны 80-аад оноос хойш сонгуулийн ийм үр дүн гарч байсангүй. Долоон удаагийн сонгуулиар сонгогдсон өмнөх таван Ерөнхийлөгчийн хувьд 50+1 хувийн санал авна гэдэг давахад бэрх даваа байлаа. Харин У.Хүрэлсүх үүнийг төвөггүй давсан нь өөрийг нь ч гэсэн хүндхэн байдалд орууллаа. У.Хүрэлсүх хэн билээ, тэд хэн байлаа?

Хэрвээ У.Хүрэлсүх 50+1 хувийн санал авсан бол МАН-ын цагаан байшин өнөө өглөө дайвж байх байсан биз. Ялагчаа хүртэл нүүр хийх газаргүй болгодог сонгууль байдаг л юм байна.

Онолын хувьд бол нэг нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчийн 60 хувиас давсан, 70 хувь хүрсэн тохиолдолд тухайн улс оронд дарангуйлал тогтсон, ардчиллын институц бодитоор байхгүй гэж үнэлэгддэг. Тиймээс У.Хүрэлсүх өөрөө ч, нам нь ч энэ үр дүнгээс эмээхэд хүрсэн нь лав. Эрх биш нүдээ боогоод явж байгаа биш учраас. 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН дангаараа 72 суудал авсны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө маш ихээр болгоомжилж байсан тухай Э.Бат-Үүл нэгэнтээ дурссан байдаг.

Харин ард үлдсэн хоёр нэр дэвшигчийн хувьд ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат гэдэг хүн таамаглах боломжгүй өндөр үр дүнг үзүүлэв. Нам нь доороо ямар ч хөлгүй /2017 онд С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн тухайн үеийн МАХН-ын бүтэцтэй зүйрлэх аргагүй/, өөрөө олон нийтэд төдийлөн танигдаагүй хүн 14-хөн хоногийн сурталчилгааны дараа 20 хувийн амжилт үзүүлнэ гэдэг маш том зүйл. Тэр нь Д.Энхбат гэдэг хувь хүнээс биш, ердөө сонгогчид хоёр том намаас өөр, гурав дахь сонголтыг хайж эхэлсэн гэсэн үг. Энэ бол түүхэндээ байхгүй ялагдал хүлээсэн АН-аас гадна, түүхэн дээд амжилт тогтоосон МАН-ын хувьд ч гэсэн сэрэх ёстой зүүд мөн.

Мөн энэ удаагийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулиудын түүхэнд хамгийн бага ирцтэй сонгууль болов. Тухайн үедээ хамгийн бага ирцтэйд тооцогдож байсан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтад сая 300 мянга, хоёр дахь санал хураалтал сая 200 мянган сонгогч саналаа өгсөн байдаг. Сонгогчийн идэвхи, ирц сонгуулиас сонгуульд буурч байгаа нь ч гэсэн бодох ёстой үр дүн мөн. Ийм үр дүнд хүргэсэн бодит нэг шалтгаан нь ардчиллын тулгуур багана болсон АН-ын задрал, бутралтай холбоотой. Сонгуулийн өмнө тус намын дотор бий болсон зөрчил, тэмцэл, энэ намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга гэдэг хүн том үүрэг гүйцэтгэснийг ч үгүйсгэж болохгүй. Үүний бурууг У.Хүрэлсүхээс буюу МАН-аас хайх боломжгүй юм. 

Тухайлбал, хамгийн бага ирцтэй байсан Сэлэнгэ аймагт АН-ын сонгуулийн штаб ч байгуулагдаагүй, сурталчилгаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүд сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй гэсэн үг. Ийм байдалтай сонгууль явуулсан аймаг нэгээр тогтохгүй. Тиймээс сонгуулиас сонгуульд ардчилалд итгэх итгэл, үнэлэх үнэлэмж буурч байгаа нь ч гэсэн сэтгэл зовних ёстой зүйл мөн. Гучин жилийн турш “Азийн ардчиллын үлгэр жишээ” гэж үнэлэгдэж ирсэн Монгол Улс “Дарангуйллын бодит зураг” болж хувирах вий гэдгээс ялсан нам, нэр дэвшигч хүртэл болгоомжлох нь зүй.

Өчигдөр орой 21.30 цагийн мэдээгээр олонхи аймгууд 50 хувийн ирцэд хүрээгүй, Сэлэнгэ аймаг гэхэд 40 хүрэхгүй хувийн ирцтэй явсан ч СЕХ 30 минутын дотор бүх аймгуудын ирцийг 50 хувьд хүргэж чадлаа. Тухайн цагийн мэдээгээр эхний аймгуудаас ирсэн дүнгээр 80 хүртэл хувиар ялалт байгуулж явсан У.Хүрэлсүхийн саналын дүн 30 минутын дараа 68 хувь руу ортол буурсан нь ч гэсэн санамсаргүй зүйл биш байх. МАН-ын нэр дэвшигчийн авсан саналыг өсгөсөн гэхээсээ дарсан байх магадлал илүү харагдаж байна.

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ESUIGEN (102.89.2.158)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 22 цаг 42 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 22 цаг 50 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 22 цаг 55 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 22 цаг 59 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 23 цаг 32 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top