x

“Цагаан сонгууль” хэмээх төөрөгдөл буюу хуулиас хулгайлагдсан эрх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа хоёр дахь долоо хоногтоо ороод байна. Санал хураалт болоход зургаахан хоног үлдлээ. Гурван нэр дэвшигчийн талаас хийж бий өөрсдийгөө дэмжүүлэх, өрсөлдөгчөө унагах зорилготой хар, цагаан пиар сурталчилгааны хажуугаар “хэнийг ч дэмжихгүй байх” буюу “цагаан сонголтыг” ятгасан пиар сурталчилгаа ч гэсэн идэвхитэй явж байна. Ялангуяа нам бус сонгогчид, залуучуудын зүгээс улс төрийн гурван намаас нэр дэвшигчийн алийг нь ч дэмжихгүй буюу цагаан хуудсаар санал өгөх нь дахин сонгууль явуулах замаар өөрсдийн хүсч буй шинэ нэр дэвшигчийг гаргаж ирэх боломж юм гэсэн байр сууриа олон нийтийн сүлжээгээр идэвхитэй илэрхийлж байгаа.

Харамсалтай нь хуулийн энэ боломжийг эрх баригч нам өнгөрөгч 2019 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа үгүй хийснийг хэн ч ярихгүй байна. 2017 онд явуулсан Ерөнхийлөгчийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр өөр хуулийн орчинд болж байгааг анзаарахгүй нь олонхи байна гэсэн үг.

Сануулахад, өмнөх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л Х.Баттулга, С.Ганбаатар, М.Энхболд нарын хэнийг нь ч сонгохгүй гэсэн “Цагаан сонголт” хөдөлгөөн нийгмийн сүлжээнд хүчээ авч, цагаан хуудсаар санал өгөхийг уриалж байв. Учир нь хоёр дахь шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч 50+1 хувийн санал авч чадахгүй бол сонгуулийг дахин явуулж, намууд нэр дэвшигчээ солих хуультай байлаа. Нэр дэвшигч нь санал авч чадаагүйн хариуцлагыг намууд өөрсдөө үүрнэ гэсэн үг.

Тухайн үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эхний шатны санал хураалтад  1,357,888 сонгогч санал өгсний 18 мянга буюу нийт сонгогчийн 1,3 хувь нь цагаан хуудсаар санал өгчээ. Эхний шатны санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн /50+1 хувь/ санал авч чадаагүй учир хоёр дахь шатны санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон сонгогчийн тоо сая 200 мянга болж буурсан ч цагаан сонгогчийн тоо 99,5 мянга буюу нийт сонгогчийн 8,2 хувь болж өссөн байдаг. Зөвхөн Х.Баттулгын авсан саналаас 7333 санал цагаан сонголт рүү шилжихэд л сонгуулийг дахин явуулах, намууд нэр дэвшигчээ солих бүрэн боломжтой байв. Учир нь тухайн үед мөрдөж байсан Сонгуулийн тухай хуулийн 13-р зүйл “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх” хэсэгт “Нэг хүний нэрийг нэг л удаа дэвшүүлнэ, дахин дэвшүүлэхгүй” гэсэн заалт үйлчилж байв. Энэ нь сонгогчдыг “Цагаан сонголт”-од уриалах цорын ганц шалтгаан байсан юм. 

13.1.Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй.

13.2.Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.

Харин 2016 онд МАН парламентын олонхи болсныхоо дараа Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн. 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалт байхгүй. Хуулийн 77-р зүйлд

Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулна /77.1/

Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд дахин сонгууль явуулна /77.3/...

гэсэн боловч, дахин сонгууль явуулахад намууд нэр дэвшигчээ солих хуулийн заалтыг хассан байна. Эрх баригч нам хуулийн энэ өөрчлөлтийг санамсаргүй нэг хийгээгүй нь тодорхой. Өмнөх сонгуулиар нийт сонгогчийн 8,2 хувийг дагуулсан "цагаан сонголт" энэ удаагийн сонгуулиар 10, 20 хувьд хүрч болзошгүй гэдгээс айсан, зугтсандаа энэ өөрчлөлтийг хийсэн хэрэг. Улаан цайм цагаан хуудсаар санал өгөхийг хориглоогүй боловч өгсөн үр дүнг нь хулгайлсан байна. Сонгуульд ялагдсан /олонхийн санал авч чадаагүй/ нэр дэвшигч дахин нэр дэвшихийг хориглоогүй учраас У.Хүрэлсүх хэдэн ч удаа нэр дэвших боломжтой. Сонгохгүй байсан ч дахиад дэвшинэ.

Тэгэхээр цагаан сонгуулийг сурталчилж байгаа хүмүүсийн хувьд нэгдүгээрт хуулиа мэдэхгүйн улмаас олон нийтэд буруу ойлголт төрүүлж, сонгогчийг сайн дураараа өөрийнхөө хүсэл зоригийн эсрэг зогсоход түлхэж буй хэрэг юм. Хэрэв та нэр дэвшигчдээс хэнийг ч сонгохгүй бол бусад нь таны өмнөөс сонголтыг чинь хийгээд өгнө л гэсэн үг. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 28 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 41 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 48 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 53 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 1 цаг 39 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 1 цаг 45 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 2 цаг 1 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 2 цаг 15 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 3 цаг 28 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top