x

Ерөнхийлөгчийн эрхийг Ерөнхий сайдын чиг үүрэгтэй эндүүрсэн У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг audit.mn сайтад бүрэн эхээр байршуулжээ. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Монгол Улсын тусгаар тогтнол, улс орны язгуур эрх ашиг, Үндсэн хуульт ардчилал, парламентат ёсыг бэхжүүлж, Монгол хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, хуулийг дээдлэх засаглал, шударга төрийг бэхжүүлэхийн төлөө “Хувь хүний эрхийг дээдэлсан Ардчилсан Монгол” хөтөлбөрийг дэвшүүлсэн байна.

-Сонгогдсон, томилогдсон төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн зөрчил гаргавал огцруулах, чөлөөлөх,

-Сонгогчдын итгэлийг алдсан, хууран мэхэлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахаар хууль санаачлах,

-“Эрдэнэт”, “Оюутолгой” зэрэг төрийн өмчит уул уурхайн компаниудын 10-аас доошгүй хувийг хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хувьчилах,

-Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар, тогтнол гадаад бодлоготой холбоотой асуудлаар хувийн байр сууриа илэрхийлэхийг хориглох,

-Ерөнхийлөгч УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанд сар бүр тогтмол оролцож, Монгол хүний эрхийн нөхцөл байдал, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлыг нийт иргэдэд мэдээлэх,

-Төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэрээ АТГ-аас гадна олон нийтэд тайлагнах... гэх мэт. Мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь төрийн үйл ажиллагааг цэвэр тунгалаг болгох, төрд ажиллаж буй албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, иргэндээ эдийн засгийн эрх чөлөөг нь өгөх, иргэдээ дарамталдаг бус, иргэндээ үйлчилдэг төрийг бий тухай...

Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд мөн парламентын ардчиллыг Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа хэмээн үзэж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэн эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад шилжүүлэхээр амлажээ. Мөн сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог хуульчилж, улс төрийн намуудын төлөвшүүлэх... гэсэн байна.

Харин МАН-аас нэр дэвшигчийн нөгөө хоёроосоо ялгаатай нь,

-Баялгийн нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх,

-“Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгох,

-“Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжих,

-“Орлоготой оюутан” хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх,

-Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих “Эх оронч худалдан авалт” хөтөлбөрийг санаачлах,

-“Өрх бүрт орон сууц”, “Цэргийн орон сууц” хөтөлбөрийг санаачлах,

-Аймаг, сум хооронд сайжруулсан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам” төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох... гэх мэт амлалтууд багтсан байна. Товчхон хэлбэл, төсөв, эдийн засагтай холбоотой хамгийн том төсөл, хөтөлбөрүүдийг Ерөнхийлөгч ивээлдээ авч, УИХ, Засгийн газрынхаа өмнөөс ажлыг нь хийх амлалт авчээ. Тэр ч байтугай 2020 оны УИХ-д дэвшүүлсэн МАН-ын, сонгуулийн дараа байгуулсан Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөрөөс ч хол давсан том амлалтуудыг авсан байна.

Товчхондоо, Ерөнхийлөгчийн гэхээсээ Ерөнхий сайдын бодох ёстой бодлого, Засгийн газрын хийх ёстой ажлуудыг өмнөөс нь амлаад амлаад явчихсан. Нэгд, улсын тэргүүн, Ерөнхийлөгч гэдэг ямар үүрэгтэй хүн бэ гэдгийг мэддэг ч үгүй юм байна. Хоёрт, энэ ажил үүрэгт тэнцэх ч үгүй хүн байна. Эрхбиш 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа МАН улс төрийн ийм алдаа гаргана гэж байхгүй. Тэгэхээр У.Хүрэлсүх гэдэг хүн "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн" хэрэг юм биз. Ийм мөрийн хөтөлбөрийг "Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр байх нь зохистой" гэж үзсэн Аудитын байгууллага ч нүүрээ хаана хийдгийг бүү мэд.

Хоёрдугаарт, өнгөрөгч 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлачихсан. Одоогийнх шиг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь тус тусдаа төмөр замтай байх тухай асуудал тэнд байхгүй. Ерөнхийлөгч зөвхөн

-УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих,

-Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх,

-Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах,

-Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах,

-Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах,

-Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах,

-Уучлал үзүүлэх,

-Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх,

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх,

-Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах... гэсэн тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заасан. Энд заагаагүй асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрх Ерөнхийлөгчид байхгүй. Тийм болохоор У.Хүрэлсүх нэр дэвшигчийн хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар амлалт авсан гэсэн үг.

Хэрвээ У.Хүрэлсүх гэдэг хүн дээрх амлалтуудаа биелүүлье гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж, Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулдаг болох нэг л зам байна. Тэгээд Назарбаев шиг өөртөө зориулж хууль батлуулаад насаараа энэ улсад эзэн суух юм биз. Угаасаа МАН-ын зарим УИХ-ын гишүүд сонгуулийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай аль хэдийн яриад эхэлчихсэн.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MARIA (197.210.64.104)
    Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ. Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг зарахыг хүсч байна уу? Дараа нь эмч Ражтай имэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com
    2021 оны 06 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 3 цаг 32 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 3 цаг 37 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 3 цаг 37 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 3 цаг 47 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 4 цаг 4 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 4 цаг 12 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 4 цаг 19 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 4 цаг 26 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 17 цаг 6 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 17 цаг 38 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 18 цаг 6 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 18 цаг 23 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 19 цаг 12 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 21 цаг 19 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 21 цаг 32 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 22 цаг 9 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 22 цаг 21 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 22 цаг 29 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 23 цаг 44 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top