x

Ерөнхий сайдын НОМЫН ДАЙЛЛАГА ба ДАБЛЬ СТАНДАРТ

Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ "Азийн хүлэг улс",  "Алсын хараа-2050" номын нээлтээ өнгөрөгч Ням гаригт хийжээ. Урлаг соёл, улс төр, эдийн засаг, нийгмийн төлөөллүүд хүрэлцэн очиж Ерөнхий сайдын гарын үсэгтэй номыг бэлгэнд авснаас гадна дайлуулж, цайлуулсан зургаа нүүр номдоо гайхуулцгаав. Өөрсдийгөө либериалагчид гэж хөөрөгддөг хөгшин залуу нөхдүүд гуяа алгадаад гүйгээд очсон бололтой. Гэхдээ Ерөнхий сайдын номын будаатай хуурганд очсон хүмүүсийг буруутгах гэсэнгүй.

УОК, Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, ажил, орлогогүй болсон иргэдийн хувьд Ерөнхий сайдын энэ үйлдэл дапаалал, доромжлол байлаа. Үүнийг л дабль стандарт гэдэг бөгөөд МАН-ын засгийн үед, цар тахлаар далимдуулан гахайнууд бүр илүү эрхтэй болсон нь энэ. Жирийн нэг иргэн номын нээлтэй хийж, баахан хүн урьж цуглуулаад дайллага, цайллага хийсэн бол Б.Баатархүү хурандаад баривчлагдчихсан.

УОК-ын шийдвэрээр ихэнх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хаалттай байгаа. Зарим салбарынхан хоёр жил шахам хөл хорионд дампуурахдаа тулсан. Зах дээр тамхи, бохь ширхэглээд ч болтугай амин зуулгаа залгуулдаг байсан айл өрхүүд хоногийн хоолгүй болж байна. Өлөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөх хүүхдүүдийн тоо нэмэгдэх болсон.

Гэтэл Засгийн газар, УОК-ын шийдвэрээ зөрчөөд Ерөнхий сайд нь өөрөө хүний бөөгнөрөл үүсгэж, олон хүн хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах нь хэр зөв бөгөөд ёс зүйтэй үйлдэл вэ?!.

Цар тахлын гамшигт улсаараа нэрвэгдэж, зуу, зуугаараа халдвар авч, нас баралт буурахгүй байна. Эдийн засаг нь дампуурлын ирмэгт, аж ахуйн нэгжүүд нь ар араасаа хаалгаа барьж, ажилгүйдэл огцом өсч, экспорт, импортын орлого буурч, төсөв нь хэдэн их наядаар тасарч, Монгол Улс хэдийнэ SOS зарлачихаад улсын Ерөнхий сайд хүн шинэ номоо хэвлүүлж, бүр номын баяр хийгээд сууж байх байдаг, даанч дээ. Уг нь Л.Оюун-Эрдэнийн хувьд юун номын баяр мантай цаг байлтай. Ерөнхий сайд номнуудаа хувиасаа мөнгө гаргаад хэвлүүлээгүй нь ойлгомжтой юм. Нэмээд Л.Оюун-Эрдэнийн номын баяртай урьсан хүмүүсийн дайллага цайллагын төлбөрийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасан байх.

Ёс зүйтэй, хэм, хэмжээтэй, хариуцлагатай улсад Ерөнхий сайд аль хэзээний огцрох ёстой үйлдэл энэ мөн. Харин Монголд бол Ерөнхий сайдын энэ үйлдэл хэвийн зүйл шахуу болсон. Нийгмээ энгийн иргэн, дарга анги  гэж  ангилан, кастын дэглэм хэдийнэ  тогтжээ. Л.Оюун-Эрдэнэ энэ мэт  дабль стандарт нэг бус удаа гаргаж байгаа. Жишээ нь, төрсөн ах "Херо" Б.Баатар нь төсвийн мөнгөөр Засгийн пиарыг хийж буй. Өнгөрсөн жил гэхэд улсын наадмын нээлтийг Б.Баатар найруулсан.

Энэ жилийн наадмыг мөн л "Херо" найруулна. Уг нь Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах төсвийн мөнгөөр наадам найруулна гэдэг ашиг сонирхлын хамгийн том зөрчил. Авлигын хэрэгт ч тооцогдох ёстой. Даанч Монголд Б.Баатар мэтийн даргын ах дүү нар ард түмний цуглуулсан фондын мөнгө завшаад явж байгаатай хариуцлага тооцож чадах хууль, шүүх байхгүй. Тэрчлэн өнгөрсөн Даваа гаригт болсон зуун хоногийн тайлангийн үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусдыг зодож хүндээр гэмтээсэн Н.Түвшинбаяртай хариуцлага тооцохгүй, МҮОХ-ны албан тушаалаас чөлөөлөх хэрэггүй ухааны юм ярьсныг монголчууд бүгд хоёр дэлдгэрээрээ сонссон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Түвшинбаяр бол дабль стандарттай хүн шүү гэж л шулуухан хэлчихнэ лээ. Учир нь, Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх, Херогийн дүү болохоор тэр.

Нэгэн цагт шударга ёсны тэмцэл хийж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь шударга ёс нэг иймэрхүү. Хууль дээдэлдэг оронд дарга даамал, энгийн иргэнд (уг нь бүх хүн энгийн иргэн байх ёстой) хууль адилхан үйлчилдэг, дабль стандарт гаргасан албан тушаалтанд дабль шийтгэл ирдэг. Хэрэвзээ Монгол Улс хуулиа дээдэлдэг байсан бол Л.Оюун-Эрдэнэ дабль стандарт гаргасныхаа төлөө дабль шийтгэл эдлэх ёстой байлаа.

Эцэст нь хэлэхэд эрх баригчдын иргэдээсээ илүү эрх эдэлдэг,  хэт даварсан үйлдлийг зогсоох хамгийн зөв гарц нь  иргэд сонголтоо зөв хийх. Энэ удаагийн сонгуульд МАН ялбал У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн Путин, Медведев нарын хуулбар бий болно.

Эх сурвалж: ipen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 23 цаг 9 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 23 цаг 16 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top