x

Нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнийг Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс хийв.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна

Хүүхэд тоглоход эрсдэлтэй, аюулгүй байдал нь алдагдаж, эвдэрч гэмтсэн тоглоомын талбай, тоглоомын тоног төхөөрөмжийг буулгах, сэргээн засварлах, эзэнжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн билээ.

Тэгвэл үүний хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Ажлын хэсэг гарч, хүүхдийн тоглоомын талбайг тоолсон. Нийслэлд 1100 гаруй тоглоомын талбай байна. Үүнээс стандартын шаардлага хангахгүй 600 гаруй талбай байгаагаас аюултай, нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна. Тоглоомын талбайг засах ажлыг эхлүүлсэн ч төсөв хүндрэлтэй байна. 900 сая гаруй төгрөг байвал тоглоомын 340 талбайг засах боломжтой. Сүхбаатар дүүрэг гэхэд нөөц боломжоо ашиглан 53, Хан-Уул дүүрэг таван тоглоомын талбайг зассан бол Сонгинохайрхан дүүрэг 10 сая төгрөгийг нөөцөөсөө гаргаж 31, Чингэлтэй дүүрэг найман тоглоомын талбайг засаад байна. Энэ нь нийт засах шаардлагатай талбайн 34 хувь. Алсын гурван дүүрэгт 30 гаруй тоглоомын талбай байна” гэв.

Сонгинохайрхан дүүрэгт  тоглоомын 182 талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай. Хүүхдийн тоглоомын талбайн гулгуур бүгд хагарсан учраас засах боломжгүй, солих шаардлагатай, хүүхэд бэртсэн тохиолдол ч гарсан. Цаашид хүүхдийн гулгуурыг төмөр, эсвэл модоор хийх шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа.

Харин Сүхбаатар дүүрэг тоглоомын 170 гаруй талбайг шалгаж, 50 гаруй зөрчил илрүүлжээ. Иймд хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилт 80 орчим хувьтай байна. Баянгол дүүргийн хэмжээнд тоглоомын 160 талбай  байгаагаас 50-д нь засвар, үйлчилгээ хийх шаардлагатай. 60 орчим сая төгрөг төсөвлөж, засварын ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Хотын дарга өгсөн үүрэг, даалгаврыг дор бүрнээ биелүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн Энхтайваны гүүрний засварын ажлыг гүйцэд, шуурхай хийж дуусгахыг үүрэг болголоо. Хяналтыг сайн тавьж, шаардлагад нийцсэний дараа Улсын комисс хүлээж авахыг сануулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 11 цаг 49 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 13 цаг 49 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 14 цаг 0 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 16 цаг 37 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 18 цаг 10 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 18 цаг 52 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 18 цаг 58 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 6 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 19 цаг 10 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 19 цаг 15 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 19 цаг 22 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 19 цаг 32 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 19 цаг 41 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 20 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top