x

Аллагын гүйцэтгэгчдийг суллаад захиалагчийг нь хайж болох уу?

С.Зоригийн амь насыг санаатай бүрэлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг баасан гаригийн орой батлан даалтаар суллав. УДШ-ийн шийдвэрээр тэдэнд оноосон яллыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ. 

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шударга ёс гэж ярихад амархан ч гэсэн, үүний төлөөх тэмцэл цаг хугацаа их шаардсан зүйл байдаг юм байна. Өдрөөс өдөрт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал бага багаар ахиц гарсаар байна" хэмээн мэдэгдэв. Гэвч энэ үйл явдал С.Зоригийн хэргийн хувьд ахиц байсан уу, алдаа болсон уу? гэдэг удахгүй тодорхой болно. Яаж ч бодсон хэргийн захиалагч илрээгүй байхад гүйцэтгэгч нарыг суллана гэдэг лав байж болох үйлдэл биш. Шүүх тэднийг батлан даалтаар гаргаж хэргийг шалгахаар шийдвэрлэсэн нь ч гэсэн "хэрэгт холбогдолгүй" гэсэн үг огт биш. 

Ямартай ч МАН-ын ирээдүйтэй залуу улстөрчдийн нэг, Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэгдэхгүй байна. Тэр "Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон" хэмээн мэдэгдэв. Мөн улсын нууцаас гаргасан С.Зоригийн хэргийн материалыг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэхийг шаардав. Эрхэм гишүүн ч бас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг "хэлмэгдсэн" гэж үзээд байгаа хэргийн материалтай танилцахыг хүсчээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн хувьд хэргийн материалаас зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах талын материалыг сугалж ярьж, нийтэд дэлгэж, түүндээ олон нийтийг турхирч ирсэн. Харин энэ хүмүүсийг ямар үндэслэл, нотлох баримтаар С.Зоригийн хэрэгт буруутгасан, нотолсон байгаа гэдэг баримтуудтай олон нийт одоо болтол танилцаагүй байгаа. Нууцаас гаргаснаас хойш прокурорын архивт шилжүүлсэн гэх энэ материалыг зөвхөн хэргийн оролцогч нарын өмгөөлөгчид зөвшөөрөл авч үзэх боломжтой. Аман дээрээ л нууцаас гаргасан гэж байгаа боловч ачир дээрээ нууц хэвээрээ гэсэн үг.

Тийм атал Ц.Нямдорж сайд ямар эрх дархаар С.Зоригийн хэргийн материалын үзээд, өөрт ашигтай баримтуудаас сугалж нийтэд цацаад байна вэ? гэдэг асуултын хариу сонирхол татна. Гарч болох ганц дүгнэлт нь өөрөө "нууц задруулсан" хэрэгт унахгүйн тулд өөртөө зориулж нууцаас гаргажээ, Ц.Нямдорж сайд. Хууль зүйн сайд Х.Нямбаатар нууцаас гаргасан материалыг цахим хэлбэрт оруулж, нийтэд ил байршуулна гэж мэдэгдсэнээс хойш дахиад нэг сар өнгөрлөө. Энэ янзаараа ирэх сонгуулийг дуусгах бололтой.

Нэн ялангуяа УДШ өмнө гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрийг ямар баримт, үндэслэлээр хүчингүй болгосон бэ? гэдэг нь оньсого болж үлдлээ. Хэргийн материал нь нууцаас гарчихаад байхад шүүх хуралдааныг хаалттай явуулна гэдэг ч бас оньсого мөн биз дээ. 

Шүүх хуралдааныг хаалттай явуулсан шалтгаанаа Дээд шүүх "прокурорын дүгнэлт нь "нууц" гэсэн дардастай ирсэн учраас" хэмээн тайлбарлаж байгаа ч тэр ч гэсэн үнэн биш. Учир нь эрүүдэн шүүсэн асуудлаар шүүх аль хэдийн шийдвэрээ гаргачихсан. Тэнд нь гүйцэтгэх ажлын нууцтай холбоотой баримт материал /Ц.Нямдорж нар бараг бүгдийг нь задлаад зарлаад дууссан л даа/ байлаа гэхэд тэр нь сая болсон шүүх хуралтай огт холбоогүй зүйл. 

Саяны шүүх хурлаар бол "Эрүүдэн шүүсэн явдал нь хэргийн нотлох баримтыг цуглуулсантай холбоотой юу? Хууль зөрчиж эрүүдэн шүүх замаар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үү, түүнийг нь шүүх хуралд нотолгоо болгосон уу? гэдэгт л хариулт өгөх үүрэгтэй байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гуравдугаар сард улсын нууцаас гаргасан С.Зоригийн хэргийн материал дээр прокурор дүгнэлтээ гаргаж, түүнийг нь Дээд шүүх хянах ёстой байсан. Тэнд дахиад ямар "нууц" байх ёстой гэж? 

Гэвч нэг зүйл тодорхой нь Ц.Нямдорж нар энэ хэрэг дээр бүр эхнээс нь гар хөлөө дүрж ирсэн. Хэргийг шүүхээр шийдэгдсэний дараа хаалттай хорих ангид нэвтэрч, хэргийн холбогдогч нартай уулзсан, мэдүүлгээсээ буцсан захиа хүртэл бичүүлж, өмгөөлөгч олж өгсөн хүмүүс ч гэсэн Ц.Нямдоржийн хүмүүс байсан. Тийм шалтгаанаар Ц.Нямдоржийг "захиалагчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан" хэргээр хавтаст хэрэг нээж шалгасан нь ч гэсэн үнэн. Одоо тэр хэргийн үр дүн, үнэн мөнийг ч гэсэн олон нийт мэдэх ёстой. Ц.Нямдорж гэдэг хүн ганцаараа "шударга ёсыг өмчлөөд" хуулийн дээгүүр алхаад байж болохгүй.

Б.ЗАЯА 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.211.58.40)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 4 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2 цаг 4 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 4 цаг 52 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 6 цаг 25 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 7 цаг 7 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 7 цаг 13 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 7 цаг 21 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 7 цаг 26 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 7 цаг 30 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 7 цаг 38 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 7 цаг 47 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 7 цаг 56 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 8 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 20 цаг 10 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 23 цаг 28 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 23 цаг 37 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 23 цаг 42 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 23 цаг 46 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top