x

Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг “Эрдэнэт" үйлдвэрээс холдуулахыг шаардаж байна!

У.Хүрэлсүхийн “тойрон хүрээлэгч” Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс холдуулахыг шаардаж байна!

“Эрдэнэт үйлдвэр”-ээс “эвгүй үнэр” гараад байна. Шударга ёсны сүрчиг цацаад л арилгачихаар энэ “эвгүй үнэр”-ийг тус үйлдвэрийн удирдлагууд хийж чадна гэж итгэсэндээ үүнийг сонордуулъя.

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын 2017 оны 23 тогтоол, ҮАБЗ-ийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэхзорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет”ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон. Үүнээс хойш байдал сайжирсан уу гэвэл сайжирсан.

Улс, орон нутгийн төсөвт2020онд нэг их наяд төгрөгийг давуулсан орлого төвлөрүүллээ. 2020 онд 32.5сая тонн хүдэр боловсруулж түүхэн дээд амжилт тогтоолоо. 2017-2020онд 27 орчим сая ам.долларын геологи хайгуулын ажил хийж үйлдвэрийнхээ насжилтыг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүллээ. Энэ бол яах аргагүй бодитой гавьяа мөн. Гэвч ажлын энэ сайхан үзүүлэлтийн цаана албан тушаал дээр нь тэсгээхийн аргагүй гэм зэм бас нуугдаж байгааг уурхайчдын гавьяагаар дарж өнгөрүүлэх аргагүй юм.

АТГ-аас тус үйлдвэрийн даргад ирүүлсэн ашиг сонирхлын зөрчлийг мэдээлсэн албан бичгийг нуун дарагдуулж төрсөн ахыгаа ажилд томилуулчихсан гэдэгт итгэх үү? Орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ ажлаас чөлөөлөгдсөн хүний өргөдлийг нуун дарагдуулж бүтэн жил түүний цалинг өөртөө завшсан гэдэгт итгэх үү? Мөн бөх зориг оо? Хамгийн гол нь тэр хүн одоо тус үйлдвэрт Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргаар ажилласаар байгаа юм.

Дээрх хоёр үйлдлийн талаар дурдаад юуны учир тэр бөх зүрхтэй хүн ажлаа хийгээд байгааг тайлбарлая.

Эхний үйлдэл. АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд 2014 оны дөрөвдүгээр сарын10-ны өдөр 05/2849 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг ирүүлсэн байдаг. Үүнд тус компанийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч Баасанжавын Батхуягийн дүү Б.Батжаргалсайхан нь уг компанид санхүүгийн хэлтсийн даргаар, Геологи маркшейдерийн хэлтсийн дарга, ерөнхий геологичоор томилогдохоор нэр дэвшсэн М.Дамдинсүрэнгийн эхнэр С.Батцэцэг нь Хүдрийн ил уурхайн тэсэлгээний заводын оператороор, Тамгын хэлтсийн орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн О.Отгонбаярын төрсөн ах О.Эрдэнэтуяа нь Байгаль орчныг хамгаалах хэлтсийн даргаар тус тус ажилладаг байх тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахад анхаарна уу” гэсэн байгаа юм.

Гэтэл энэ бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр нь АТГ-ын албан бичгийн хаяглагдсан эзэн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд өгөлгүй таг дарчихаж. Өөрөөр хэлбэл, Нийтийн албанд эрх мэдлээ урвуулж нууцын бичиг баримтыг хөндлөнгөөс олж авч, өөртөө ашигтайгаар нуун дарагдуулсан байгаа биз? Энэ үйлдэл Эрүүгийн ноцтой гэмт хэрэг биш гэж үү?

Ингээд Ц.Даваацэрэн захирал АТГ-ын бичгийг үзээгүй. Тэр бичиг “ирсэн бичиг”-ийн бүртгэлд байхгүй ч байж магадгүй. Харин дээрх бичигт дурдагдсан О.Эрдэнэтуяа ХАБЭА-ийн хэлтсийн орлогч, бичиг нуусан түүний төрсөн дүү О.Отгонбаяр Тамгын хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Өнөөдрийн байдлаар О.Отгонбаяр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргаар ажиллаж, төрсөн ах О.Эрдэнэтуяадаа тусад нь хэлтэс бий болгоод хэлтсийн дарга болгочихсон байгаа шүү!

Энэ бүрэн эрхтэй бүдүүн зүрхтэй дарга хаанаас гараад ирэв? “Эрдэнэт үйлдвэр” компанийн Санхүү худалдаа эрхэлсэн орлогч захирал Д.Үүрийнтуяа нь албан тушаалаа авсны дараа 2013 оны есдүгээр сард анх Тамгын хэлтсийн орлогч даргаар О.Отгонбаярыг томилж ажиллуулснаар Төрөлжсөн архивын дарга, Бичиг хэргийн албаны дарга нарыг тус тус томилон үйлдвэрийн санхүү, ня-бо бүртгэлтэй холбоотой баримтуудыг сан хөмрөгөөр нь, эрхлэгчтэй түүний мэдэлд шилжүүлсэн байдаг.

Дараагийн үйлдэл. Эрдэнэт үйлдвэрийн нууцын мэргэжилтэн Д.Батхишиг 2016оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Гэтэл Д.Батхишигийн өргөдлөө өгөөд, орон нутгийн сонгуульд амжилттай оролдоод ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаад байхад О.Отгонбаяр дарга өргөдлийг нь өөр дээрээ байлгаж ажилдаа ирснээр бүртгэж, өнөөх том үйлдвэрийн нууцын мэргэжилтний үүрэгт ажлыг нь өөрийн найз бичиг хэргийн мэргэжилтэн Б.Мөнхцэцэгээр давхар хийлгээд цалинг нь бүтнээр нь олгоод байсан байх юм. Тухайн үед Д.Батхишигийн сарын үндсэн цалин хоёр сая төгрөг орчим байсан, өөрөөр хэлбэл 2014-2016 оны долдугаар сар хүртэл ажилласан нэртэй, долдугаар сараас 2017 оны 9-10 дугаар сар хүртэлх цалинг сул бодуулаад аваад байж. Тэднийг томилсон хүн нь Ц.Даваацэрэн. 

Энэ мэтчлэн О.Отгонбаярын талаарх цөөнгүй мэдээлэл аймгийн цагдаа, прокурорын байгууллагад очиход ч дарагддаг, АТГ-т баримтууд өгсөн ч шалгагддаггүйд үйлдвэрийн ажилтан албан хаагчид бухимдалтай байна. Тэд энэ байдлыг АТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргалын охин Э.Сансартуяа тус үйлдвэрт, одоогоор Нийгмийн харилцааны хэлтэст ажилладаг, О.Отгонбаяртай дотно холбоотой байдагтай холбоотой байх гэж таамагладаг юм байна. Ямартай ч АСУТП-ийн бүх ажилтны цахим мэдээллээс Очирын Отгонбаярын хувийн хэрэг, түүнтэй холбоотой бүх мэдээллүүд устгагдсан байдаг. Дорнодоос 1995 онд ирсэн, 2013 оны есдүгээр сард Тамгын хэлтсийн орлогч даргаар томилогдож ажиллаж байгаад 2016 оны есдүгээр сард “49 хувийнхан” ирэнгүүт Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргаар, Тамгын хэлтсийнхэн шилжихэд хоёр орлогчийн нэгээр томилогдсон. Тэгснээ “49 хувийнхан” явангуут буцаад ЗХНБГ-ын дарга нь болсон байдаг.

 Мөн “49 хувийнхны” үед Ерөнхий захирал Ц. Даваацэрэнгийн туслах байсан О.Эрдэнэбат нь одоо Дотоод аудитын хэлтсийн дарга, Тамгын хэлсийн дарга байсан Н.Баттулга одоо Эрдэнэт үйлдвэрийн харьяа "Сэлэнгэ" амралт, аялал жуулчлалын цогцолборын баазын орлогч даргаар ажиллаж байгаа гэхчлэн хэдхэн хүн бүлэглэх маягаар дураараа дургиж, баримт устгадаг, архив, бичиг хэргийг нуун дарагдуулдаг. 

Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” 100хувь төрийн мэдэлд очсон ч гэсэн тус үйлдвэрийн дотоод хяналт “49 хувийнхны” гарт байна. Энэ байдлыг Онцгой дэглэмийн үед үйлдвэрийн удирдлагууд, тэр ч байтугай Онцгой дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй ажлын хэсгийг ахалж буй Шадар сайд асан Я.Содбаатар, дэд даргаар нь томилогдсон Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр нар огт мэдээгүй хараагүй гэж үү? Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-ын дарга нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой болчихоод байхад Шадар сайдаас огцорсон Я.Содбаатарыг уг Ажлын хэсгийн даргаас нь чөлөөлж болдоггүй юм уу? Сонгуульд нэр дэвшигчийн “дотны” хоёр хүн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг шалгаж байхад үйлдвэрийн дотоод нөхцөл байдал ийм хууль завхруулагчдаар гол “судсаа” атгуулаад хамаг архиваа хадгалуулж, чухал гэрээ, баримтуудыг эрсдэлд оруулчихаад байхад Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр “сонгуульдахгүй” гэж хардахгүй байх арга алга.

Иймд “Хэрэг хуучирна” гэж байдаггүйг анхаарч дээрх хүмүүст яаралтай хариуцлага тооцох, Шадар сайдын ажлаа өгсөн Я.Содбаатар, нэр дэвшигч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх байсан Ж.Энхбаяр нарын “туршлагатай” улстөрчдөө “Эрдэнэт үйлдвэр”-ээс холдуулахыг шаардаж байна!

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ төрийн өмчөөс хулгайлахыг жигшүүлэн ярьж байгаа ч бодит байдал дээр “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан” гэж хашхираад байгаа тэр хүмүүс өнөөдөр тус үйлдвэрийн бүх эрх мэдлийг гартаа оруулчихаад байгааг нүдээ анин чихээ бөглөн суугаа чинь бодит үнэн. Онцгой дэглэмийн үеэр өнөөх шахаанууд хэрхэн үргэлжилж арга барилаа өөрчлөн улангасан дайрсныг баримтаар үзүүлэх болно.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zo (66.181.178.146)
    Jdu hussan 2 hulgaich shuu
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top