x

Шинэ сорилт, Шинэ цаг

-Цар тахалтай амжилттай тэмцэж байгаа юм биш үү?-

Энэ сэдвийг хөндье гэж бодож байлаа. Гэтэл өнөө өглөө ЭМЯ-наас хэрэгтэй мэдээллээ олж авлаа. Түүндээ анализ хийгээд нийтлэл болгочихлоо.

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийд 12-т эрэмбэлэгдэж яваа гэх гэгээтэй мэдээг уншигчиддаа хүргэе. Энэ бол вакцинжуулах зорилтот бүлгийн 5 хүн тутмын 4 нь, том масштаб дээр хүн амын тал нь вакцин хийлгэчихлээ гэсэн үг юм. Хоногтоо 1000 хол даваад байсан өвчлөл ч 2 дахин буусан мэдээ өнөөдөр гарлаа. Иргэн хүний хувьд баярлаж байна. 

Хүлээж байгаад “Спутник”-ээ хийлгэчихсэн. Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгааг харлаа. Нийтээрээ хамрагдаад дуусах дүр зураг ч тодорлоо.

Иргэдэд, нийгэмд цар тахал юм юм л бодогдууллаа. Өвчлөл, өвчин, өвчнийг давах гэдэг цоо шинэ ойлголт, мэдрэмж, загварыг бидэнд тулгалаа.

Хэдхэн сарын өмнө дөө, дэлхийн хүн амын ердөө 20 хувийг вакцинжуулах ДЭМБ-ын Ковакс хөтөлбөр гарч байлаа. Вакцинжуулах гарц хувилбар, арга учраа ч хаа хаанаа олохгүй л байсан цаг саяхан даа. Вакцин үйлдвэрлэл, нийлүүлэлт зэрэг олон шалтгааны улмаас Ковакс хөтөлбөрт хамрагдсан буурай хөгжилтэй орнуудад 500 хүн тутмын нэг нь вакцин хийлгэсэн дүнтэй байна. 

Хэрэв монголчууд, төр-засаг маань зөвхөн Ковакс хөтөлбөрт найдсан бол ёстой паг суух байжээ. Сайн таньдаг мэргэжлийн хүний яриаг би буулгая. Цар тахлын хаврын давалгаа тулдаг, одоо хэрэгжүүлж буй бүх нийтийн энэ вакцинжуулалтыг эхлүүлээгүй бол, эсвэл алгуурласан бол Ковид-19 туссан 44 мянган хүн, 162 эрсдэлийн тоо даруй 10-20 дахин нэмэгдсэн, намрын давалгааны үед Энэтхэгт тохиож байгаа шиг гамшгийг бид туулах нь гарцаагүй байжээ. Тэгсэн бол яана? Энэ тухай бид төсөөлж бодсон уу? 

2021 оны нэгдүгээр сарын 27-нд шинэ Засгийн газар байгуулагдаж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” хөтөлбөр дэвшүүлснийг бид сайн санаж байна. Их ч хүлээлт үүсгээд шинэ Засгийн газар бүрдсэн.Харин цагийг зөв олж тэрхүү хөтөлбөр дэвшүүлснээрээ цар тахалтай тэмцэх манай улсын алсын хараа, стратегийг зөв томъёолсон хэрэг байв. Эн тэргүүнд эрүүл мэндээ хамгаалж чадсан нөхцөлд л эдийн засгаа сэргээх, дараагийн ажлууд тодрох төсөөлөл бууж байв. Түүнийг төр-засаг эрхбиш зөв тооцсон бололтой.

Ковакс хөтөлбөрөөс гадна вакцин худалдан авах бүх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж чадсан Засгийн газартаа монголчууд эрхбиш баярлаж бахдах учиртай. Одоо хийгдэж буй вакцины 80 хувийг Л.Оюун-Эрдэнийн өнгөн дээр Засгийн газар худалдаж авсан бол 3-4 хувь нь Ковакс хөтөлбөрөөс хангагдан буй ажээ. 

Дэлхийн олон улс орнууд хятад, орос вакцинд эргэлзэж, татгалзах хандлагатай байсныг нуух юун. Энэ нь анагаах ухаан гэхээсээ геополитикийн учир шалтгаантай, дэлхийд өрнөж буй “шинэ хүйтэн дайн”-ы тусгал байсан хэрэг. Гүйлгэн ухаантай монголчууд энэ зэргийн “тоглолт”-ыг мэдэрнэ, тиймдээ ч сэжиг таамаг гэлгүйгээр вакцинд хамрагдан байна. Юу нь буруу юм бэ? Вакцин дээр улс төржих хэрэггүй. 

Манай төр-засгаас нарийвчилсан судалгаа хийж, нухацтай авч үзсэний үндсэн дээр хоёр хөршийнхөө вакциныг худалдан авч, иргэдээ вакцинжуулъя гэлээ. Уухайн тас шүүрээд авдаг хэрэг шүү дээ. Энэ бол нийт вакцины 80 хувь ороод ирнээ гэсэн үг. Ингэж зориглоогүй бол, “шинэ хүйтэн дайн”-ы өнцгөөс хандсансан бол яаж балрах байсан бол гэхээс айдас төрнө. Эргэлтгүй зөв алхам хийснийг ч ДЭМБ-аас хятадын вероцелл вакциныг бүртгэсэн саяхны шийдвэр нотоллоо. Манай төр-засгийн алсын хараа зөв байжээ.

Аль ч цаг үед улс орон бүрт байгалийн, эдийн засгийн зэрэг олон хүнд сорилтууд тулгардаг жамтай. Ийм сорилтын үед буудах байгаа зөв онилж, бэрхшээлийг боломж болгож чадсанаар л улс орнуудын хөгжлийн ялгарал харагддаг дэлхий нийтийн түүхэн жишиг бий. Бэрхшээл болгоныг боломж гэж үз ээ хэмээн миний бичдэг сэдэв энэ л дээ. 

Бүх нийтийн вакцинжуулалт хийгдсэнээр бид юу хожих вэ? Олон хожил ирж байна. Наад захын мэдлэгт тань нэмэрлэхэд, дэлхийд эргээд гарцтай болоод авна, бид. Олон улсын зах зээлд гарна. Энэ вакцинжуулалт маань манай улсын өрсөлдөх чадварын үндсэн хүчин зүйл болчихоод байна. Иргэд маань гадаадад нүүр бардам зорчих болно. Гол нь Монгол Улсын нэр хүнд дээшилнэ. Хөрш түншүүд маань монголчуудыг өвчтэй гэж сэжиглэлгүй нээлттэй хандана. Итгэл даана.

Хэрэв эдийн засаг дээр авч яривал уул уурхайн олборлолт, экспортын супер цикл, эдийн засгийн огцом сэргэлтийн тухай төсөөлөл маш бодитой болж ирнэ. Үр өгөөж нь аж ахуйн нэгжүүд, нийт өрх, иргэн бүрт хүртээмжтэйгээр очих болно. 

Цар тахал бидэнд бэрхшээл зовлон авчирсан гэж үздэг бол нөгөө талд нь боломж, чадавхи, шинэ арга барилыг хамт авчирлаа. 

Цар тахалтай тэмцэх явцад манай эмч эмнэлэг, онцгой байдлынхан, хүчний байгууллага, мэргэжлийн хяналт, бүртгэлийн систем, хэвлэл мэдээлэл, тэдгээрийн ажилтнууд гээд бүгд л чадвараа өсгөж, уялдаагаа сайжруулж, төрийн бүх үйлчилгээг цахимжуулсан И-Монголиа хөтөлбөрөө бодитойгоор хэрэгжүүллээ. Монголчуудын ажиллах хурд эрхбиш нэмэгдсэн байх. 

Эдийн засаг 4.3 хувь агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд буюу түүхэн доод хэмжээндээ очсон үед “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” Засгийн газрын энэ хөтөлбөр батлагдсан. Эдийн засгийн цусны эргэлтийг түргэсгэхийн тулд 10 их наядын төлөвлөгөө баталж, аж ахуйн нэгж, иргэдэд 3 хувийн зээл олгохоор болсон. Энэ маань цаад утгаараа нийгмийн дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо буй болох анхны алхам болж таарна. Одоо шүүрч аваад ажиллаад байдаг хэрэг. Энэ боломж, энэ их мөнгийг идэж уугаад түргэн барчихгүй байгаасай хэмээн дор бүрнээ хичээвэл хонгилын үзүүр дэх гэрэл ойрхон байна даа.

Цар тахлын эсрэг тэмцэх Засгийн газрын стратеги, алсын хараа асар том эрсдлийг дагуулсан нь ойлгомжтой. Тооцоо судалгаа, хэрэгжүүлэх эр зориг мэдээж чухал. Тиймдээ ч эрсдлийг дээрээ ухамсартайгаар ойлгож, судалгаатайгаар хөдөлсөн гэж үзэж байна. Манай улс төрчид эрсдэл үүрэх дургүй, шийдвэр гаргахаас зайлсхийж бөөрөнхийлдөг, хаяагаа манадаг жишиг тогтоод удаж байгаа ч энэ удаа тэгж жүжиглэх цаг зав гаралгүй биднийг буланд шахсан, Засгийн газар ч цагаа олж хөдөлсөн, үр дүн муу биш.

Харьцуулъя. Цар тахлын аюулын өмнө улс орныхоо хувь заяаг шийдэх энэ зэргийн эрсдлийг нуруундаа үүрч чадлаа, бид. Нэг зуу хоногийн дотор вакцинжуулалтаараа дэлхийн 200 гаруй улс орноос 12-т эрэмбэлэгдэж чадлаа.

Одоо эдийн засгаа сэргээх бодит боломжоо гаргаад авлаа, түүнийгээ хэрэгжүүлэхээр гар санаа нэгтэй урагшлая. 

Санаснаас аюулыг амжилттай давж буй залуу Ерөнхий сайддаа дэм дэмжлэг урам хайрлая. Түүнийг дааж ажиллаж чадвал орчин үеийн Монголд тэрээр нэрээ дуурсгаж л таарна даа.

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 5 цаг 45 мин Мэдээж “Ар нь түүз!” 5 цаг 56 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 6 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 6 цаг 21 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 6 цаг 25 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 6 цаг 29 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 6 цаг 35 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 6 цаг 40 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 21 цаг 39 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 21 цаг 43 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top