x

Т.Доржханд: Д.Энхбатыг Монголчуудын оюун санааны удирдагч байж чадна гэсэн итгэл үнэмшлээр сонголоо

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.

-Хөдөлмөрийн үндэсний намаас (ХҮН) “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн санал асуулга явуулсан. Үүний үр дүнд ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорсон гэж ойлгосон. Санал асуулга хэдий хугацаанд үргэлжилж, хэдэн хүн тодроод байв?

-“Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөн 45 хоногийн хугацаанд үргэлжилж, 20 мянган иргэд саналаа өгсөн. Нийслэлийн бүх дүүрэг, 21 аймаг болоод гадаад оронд оршин суугаа монголчууд маш идэвхтэй саналаа өгсөн. Нийтдээ 140 орчим хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхийг санал болгосон. Зарим санал өгч байгаа хүмүүс өөрсдийгөө ч санал болгож байлаа. Энэ дундаас зарчмаа баримтлан таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм.

Үүнд Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьсан. Санал тавьсан эрхмүүд маш эерэгээр хүлээн авч гурав нь зөвшөөрсөн хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн ирцтэйгээр хуралдаад гурван хүн дээр нууц санал хураалт явуулсан. 66.7 хувийн саналаар Д.Энхбат нэр дэвшихээр баталгаажсан.

"Датакомын" Д.Энхбат 1990 онд интернэтийг Монголд анх оруулж ирж танилцуулсан хүн. "Зөв ХҮН электорат" эвслийн зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Манай эвслээс гэхээсээ илүүтэй монголчуудыг төлөөлж, оюун санааны удирдагч байж, дэлхийн зах зээлд монголчуудыг төлөөлөх хамгийн сайн дипломатч, нэгтгэгч байна гэсэн итгэлээр шийдвэрээ гаргасан. Эрүүл нийгмийг хүссэн, хуулийн өмнө шударга байдаг зөв хүнийг улс төрийн намууд сонгон дэвшүүлдэг байгаасай гэж хүсч байна. Энэ үзэл баримтлал дээр тулгуурлан бид шийдвэр гаргасан. Монголд оюун санааны лидер, гадаад улсад үйл ажиллагаа явуулах, монгол бизнесүүдэд зах зээлийг нь нээж өгөх, залуучуудад итгэл бий болгон сэргээж өгч чадах ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн юм.

Монголчууд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох ёстой. Нэг нам эвслээс сонгохоос илүүтэй нийт монголчуудын төлөөлөл байх ёстой. ХҮН, “Зөв хүн Электорат” эвсэл энэ хөдөлгөөнийг зарлахдаа өөрсдийнхөө нам, эвслийн гишүүнийг дэвшүүлье гэж бодохгүй байсан. Яагаад гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч нийт монголчуудын төрийн тэргүүн, эв нэгдлийнх нь баталгаа байдаг. Бид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Цаашид бид хуулийн хүрээнд ажиллана.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат ХҮН-д гишүүнээр орох уу?

-Өөр намын харьяалалтай биш учраас ХҮН-ын гишүүнээр элсэж болно. Элсэхгүй байсан ч болно. Өмнө нь дандаа хоёр намаас Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд намаа төлөөлөөд байдаг жишиг явсаар өдийг хүрлээ. Угтаа Ерөнхийлөгч ард иргэдийн төлөөлөл байх ёстой. Манай намын эрх ашиг бол 30 дугаар асуудал. Монгол Улсын эрх ашгаас давсан нам хувь хүн, бүлэглэлийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тэр утгаараа одоогийн төрийн тэргүүнийг нам бус хүн байгаасай гэж бид үзсэн.

Ерөнхийлөгчөөр сонгогдвол бид монголчуудыг нэг зүгт харуулж, оюун санааных нь удирдагч байж чадах, монголчуудыг гадаад зах зээлтэй холбож чаддаг гадаад харилцааны хамгийн сайн мэргэжилтэн байж чадах нэгэн байх шаардлагыг тавина. Улс төрийн намууд нь шударга зөв хүнээ дэвшүүлдэг байгаасай гэх зарчмыг л бид баримталсан. Манайхаас дэвшсэн Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна. Нэр дэвшигчид бүгд энэ шаардлагыг биелүүлж байгаа.

-Танай нам 21 аймагт намын үүрүүдээ байгуулсан уу?

-Бид 21 аймагт намынхаа үүрийг байгуулаад явж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бэлтгэл ажлаа хангаж байгаа. 21 аймагт сонгуулийн штабаа байгуулна. Аль болох цахим орчин сошиал сүлжээг ашиглаж сонгуульд оролцох болов уу. Энэ удаагийн сонгууль ковидын нөхцөл байдал хүндрэлтэй цаг үед зохион байгуулагдах нь. Тиймээс иргэдээ нэг газар бөөгнөрүүлэх, цуглуулах, иргэддээ дарамт бухимдал стресс өгөхгүй байхыг хичээнэ.

Сонгуулийн сурталчилгааны үеэр бид иргэддээ итгэл найдвар, гэрэл гэгээ өгөхөөр ажиллана. 16 хоногийн турш сонгуулийн сурталчилгаа үргэлжлэхээр нийслэлийн есөн дүүрэг болоод 21 аймгаар явах боломж бололцоо ховор байх болов уу.

-С.Ганбаатар гишүүн танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших саналтай байгаагаа илэрхийлсэн юм уу?

-Албан ёсоор саналаа өгөөгүй. Ойр дотныхоо хүнээр танадуулсан зүйл бол бий.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Сонгуультай жил учраас айхавтар том реформын шинжтэй хуулийн төслүүд орж ирэхгүй. Сонгууль дөхөөд ирэхээр иргэдэд таалагдах гэсэн популист байдлаар хуульд хандах гээд байдаг зүйл ажиглагддаг. Тиймээс аль болох реформын шинжтэй хуулийг сонгуулийн өмнө нь батлах нь буруу. Учир нь иргэдэд яавал нэр хүнд олох вэ, хэрхэн саналыг нь авах вэ гэсэн байдлаар хандаад ирэхээр улс оронд хэрэгтэй зөв хууль батлагдахгүй байх эрсдэлтэй. Харин сонгуулийн дараа хэлэлцэж батлах хуулийн төслийг нягт нямбай үзэж хэлэлцүүлэх хэрэгтэй.

-Хөл хорио хэр үр дүнтэй болж байна гэж та бодож байна?

-Хөл хорио тогтоогоогүй бол ковидын тархалт улам л хяналтаас гарна. Өнөөгийн нөхцөлд хөл хорио тогтоохоос өөр замгүй. Харин хөл хориотой зэрэгцүүлээд вакцинжуулалтаа хурдацтай өрнүүлэх ёстой. Манайд бэлэн байдал муу байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ч хангалтгүй байна. Одоо ганц найдвар вакцин л байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.58.141.33)
    Boljee 4 jil bolobsrolgui hun turuu ulsa samarhiig harlaa
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
  • Баяр (66.181.161.108)
    Хүн нам 1.2 жил шинэ намууд нэх их сүржигнэдэг юм тэгээд л нэг мэдэхнээ ниигмээс арчигдаад л алга болдог жамтай нээх анхаарал тавайд байх шаардлага байхгүй
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 26 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 1 цаг 15 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 1 цаг 26 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 1 цаг 45 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 1 цаг 52 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2 цаг 3 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 2 цаг 13 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 15 цаг 40 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 15 цаг 58 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 16 цаг 28 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 16 цаг 34 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 16 цаг 39 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 17 цаг 23 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 17 цаг 36 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 23 цаг 53 мин Мэдээж “Ар нь түүз!” Өчигдөр 09 цаг 53 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна Өчигдөр 09 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 28 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна Өчигдөр 09 цаг 25 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Өчигдөр 09 цаг 20 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top