x

Ц.Оюунгэрэл: Цаашдын үйл хэргээ зөвхөн залууст зориулна

Ардчилсан намын нэр дэвшигчийн сунгаанд ялагдсан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл цаашид намын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. 

Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


МЭДЭГДЭЛ

Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа.

Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм. Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна.

Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна.

Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай!

Цэдэвдамбын Оюунгэрэл

2021 оны Тавдугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • баяр (202.126.89.209)
    Ок шинэ үеийн залууст сайхан лёкц униж өгөөрэй улс орон ниигэм эдиййн засаг нам гэж юу юм төр гэж юу төр юу хиих ёстой юм гээд бидний мэдэхгүй сэдэвын талаар сайхан лекц уншйж өгөөрэй
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Очин (103.212.119.139)
    Оюунгэрэлээ зөв шийдэж одоо ан хэрэггүй наад намыг баабарын хэлээр хамгийн доод түвшиндээ унсан одоо тараагаад залуучууд босгоод ирэг
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Б.Мөнхжаргал (66.181.188.48)
    Зүгээр бүсгүй минь юм нэгээр дуусахгүй, сайхан цагийг наашлуулахын төлөө тэмцээрэй. Амжилт хүсье.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 13 цаг 37 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 13 цаг 44 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 13 цаг 53 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 14 цаг 35 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 17 цаг 5 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 17 цаг 27 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 17 цаг 48 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 17 цаг 54 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 18 цаг 4 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 18 цаг 13 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 18 цаг 18 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 18 цаг 20 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top